Орхон аймгийн Онцгой комисс 17:30 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Аймгийн хэмжээнд дахин нэг тохиолдол батлагдаж нийт батлагдсан тохиолдол 22 боллоо. Өнөөдөр өглөөний байдлаар Орхон аймагт батлагдсан гурван тохиолдол нэмэгдэж нийт батлагдсан тохиолдол 21 байсан бол оройны 17:00 цагийн байдлаар дахин нэг батлагдсан тохиолдол нэмэгдэж 22 болсон талаар Онцгой комисс мэдээллээ. Тус иргэн өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байсан тул ажиглалт, тусгаарлалтад орж ХӨСҮТ-д хүргэгдсэн байжээ. Батлагдсан 22 тохиолдлын найм нь хүүхэд бөгөөд бүгд биеийн байдал хэвийн эмчилгээндээ хамрагдаж байна. Мэдээллийн төв
Зохиогч: cool
МЭНДЧИЛГЭЭ Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэд ээ! Та бүхэндээ Анхдугаар үндсэн хуулиа баталж, Хүн төрөлхтний сонорт эрх зүйт төрт ёсны тусгаар Монгол улсаа тунхаглан зарласан түүхт өдрийн мэндийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье. Эдүгээгээс 96 жилийн тэртээ гадаад дотоодын дарлал, хаант засаглал, хамжлагат ёсноос салсан Монголчуудын, чин зоригт, холч мэргэн өвөг дээдсийн тунхаглан зарласан тусгаар тогтнолыг “Усан дээр ассан гал” буюу байж боломгүй үзэгдэл хэмээн дэлхийн орнууд, түүхчид дүгнэсэн байдаг. Улс гэрээ тунхагласан энэ өдөр бол эх оронч өвөг дээдсийн хатан зориг, олон цэрэг эрсийн халуун амь, Монголчууд биднийг сорьсон цадиг түүхийн өмнө бүтэн үлдсэн улс үндэсний дархлааны түүхт өдөр билээ.…
“Ковид-19” халдварын зорилтот болон сайн дурын шинжилгээнд 59.758 хүн хамрагдлаа Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээний 18 төв, төмөр замын нэгдсэн эмнэлэг, тосгон болон өрхийн эрүүл мэндийн 90 төв, голомтын өргөтгөсөн шинжилгээний 9 төв зэрэг нийт 118 цэг, явуулын 3 баг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 9102 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингэснээр 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш нийт 59.758 хүнийг коронавируст халдвар илрүүлэх хамруулаад байна. Эдгээр шинжилгээний цэгүүдэд нийт 728 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа юм.
Бид хамтдаа- Монголын сэтгүүлчдэд 31000 амны хаалт хандивлалаа Хятадын төв радио телевизийн Монгол хэлний редакцийн хамт олноос Монголын сэтгүүлчдэд сэтгэлийн дэм болгон маск хандивлалаа. Цар тахлын энэ үед ар гэр, амьдралаа орхиод олон түмэндээ шинэ мэдээ мэдээллийг хүргэхийг зорьж байгаа мэргэжил нэгтнүүддээ Хятадын олон улсын радиогоос 31 мянган маск хандивлаж, эрүүл энхийг хүслээ.
Кино ярьж өгье: “The Occupant” “Тэнгэрээс дээш 3 метр” киноны гол дүрийг бүтээж, олонд танигдсан Испаний алдарт жүжигчин Марио Касасын тоглосон “The Invisible Guest” киног хэд хоногийн өмнө танилцуулсан. Тэгвэл энэ удаад Марио Касасын 2020 онд хийгдсэн “The Occupant” нэртэй шинэ киноны мэдээллийг хүргэж байна. Кино өөрөө маш сонирхолтой эхэлнэ. Барселона хотын төвд гоёмсог байр түрээсэлж амьдардаг, BMW машин унадаг, гэрийн асрагчтай, хүүгээ хувийн сургуульд сургадаг Хавиер гэх 40 нас нилээд гарч яваа эр нэг л өдөр сайхан цалинтай ажлаасаа халагдаж, амьдрал нь өөрчлөгдөнө. Ажлын туршлага ихтэй ч, цалин өндөр авах сонирхолтой, 40 гарсан, дундаж насны эрийг компаниуд ажилд авах…
Коронавирусын эсрэг вакцины талаар ойлголтуудыг багцлая Өнөөдрийн байдлаар Коронавирусын эсрэг өндөр үйлчлэл үзүүлж, хамгаалж чадахаа нотлоод буй 4 вакциныг томоохон эм үйлдвэрлэгчид гарган аваад байна. Энэ 4 дотроо АНУ-ын Moderna болон Pfizer нарын вакцин хамгийн өндөр үр дүнтэй байгаа юм. Модернагийнх коронавирусын халдвараас 95 хувьтай хамгаалж байгаа бол, Америкийн Pfizer, Германы BioNTech нарын хамтарч гарган авсан вакцин мөн л 95 хувь хамгаална гэж мэдээлсэн. Харин Их Британийн Оксфордын их сургуулийн эрдэмтэд шинжээчдийн вакцин өндөр настай хүмүүсийг илүү сайн хамгаалдаг, бүх насны иргэдийг хамгаалахдаа 70 хувьтай болох нь тогтоогдсон. Тэгвэл манай хойд хөрш ОХУ-ын Спутник V вакцин нь урьдчилсан туршилтад орсон…
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 26-ны байдлаар, коронавируст “Ковид-19” халдварын 63 батлагдсан тохиолдол илрээд байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн зарим дүүрэг, хороодод халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсэд хамаарах иргэдийг “Ковид-19” цар тахлын халдвараас сэргийлэх, халдварын тархалтыг хумих зорилготой голомтын өргөтгөсөн шинжилгээ хийх 12 төвийг Нийслэлийн Онцгой комиссоос байгуулан ажиллаж байна. Тус өргөтгөсөн шинжилгээнд зөвхөн тухайн дүүрэг, хороодод харьяалагдах байнгын болон түр оршин суугч иргэд хамрагдах шаардлагатай юм. Халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсэд хамаарах уг иргэдийн шинжилгээг харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөс гаргасан хуваарийн дагуу зохион байгуулна. Харин сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй бусад иргэд 1800-0119 дугаарын…
Өглөөний сонин”-ы өнөөдрийн зочноор үзмэрч, засалч Л.Нямаа уригдлаа. -Сайн байна уу. Ярилцлагаа таны уг гарвалаас эхэлье… -Сайн байна уу, та бүгдийн амар мэндийг эрэе. Уг гарвал маань эцэг, эхээ дагавал Архангай аймаг, би өөрөө Улаанбаатар хотод төрж өссөн. Багаасаа Герман, Солонгост сурч амьдарч байсан. Эцэг эхээс арвуулаа. Найман ах. нэг эгчтэй айлын отгон охин. -Өөрийгөө зөн совинтой, онгод сахиус тээгээд явах эрдэм чадалтай гэдгээ хэзээнээс мэдсэн бэ? -Бага байхад манайх “Эрдэнэ бадрах” гэдэг хийдтэй байсан. Олон сайхан лам хуврагууд ном хурдаг байлаа. Ийм орчинд өсөж торнисон болохоор ч тэрүү, өөрийгөө зөн совинтой энгийн биш гэдгээ багаасаа мэдэрдэг байсан. -Таныг жаахнаас…
ХОТГОЙДЫН ШАДАР ВАН ЧИНГҮНЖАВЫН ӨЧИЛ… Элс долоож байсан ч Монголоо зарж таарахгүй Эрүүнд тарчилж байсан ч эх орноосоо урваж болохгүй Илдэнд хяргуулах тэргүүн байлаа ч ухаан минь Монголынх Эргэж төрөх сүнс байлаа ч харъяат минь Монголынх Шороо шимж байсан ч нутгаа арилжиж таарахгүй Ширэнд хатаж байсан ч олноосоо буруулж болохгүй Шонд өлгүүлэх толгой байлаа ч бодол минь Монголынх Шонд сүлбүүлэх зүрх байлаа ч зүрх минь Монголынх Зоосны нүхээр сүлбүүлж байсан ч голомтоо самруулж таарахгүй Зовлонгийн далайд хөл алдавч язгуураа умартаж болохгүй Өтөнд идэгдэх бие байлаа ч удам минь Монголынх Өгөршиж хэвтэх яс байлаа ч угсаа минь Монголынх… …Өчигдөр үгүй асан…
Улсын онцгой комиссын хуралдаанаар (2020.11.25) Улаанбаатар хот болон орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс нутаг буцаах шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “Зорчигч тээврийг зохицуулах түр журам”-ыг батлууллаа. Коронавируст цар тахлын тархалттай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан зорчигч тээврийн үйлчилгээг зохицуулах, зохион байгуулахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулах юм. Түр журмыг Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчлэх бөгөөд бүх шатны төрийн байгууллага, гамшгаас хамгаалах улсын албад, аж ахуйн нэгж, байгууллага,…
