Монголын шилдэг 20 групп компанийн нэг Монполимет Группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан салбартаа салбартаа тэргүүлэгч компанийг толгойлсон залуу удирдагч бүсгүй. Тэрээр бага хүүхдээ гаргасны дараа нэлээдгүй жин нэмсэн ч, маш түргэн хугацаанд хасч улмаар улсын чанартай бодибилденг фитнесийн тэмцээнд амжилттай оролцож байсан. Тэрээр ажлын өдрүүдэд эрт босоод хамгийн түрүүнд дасгалаа дараа нь багахан хэмжээний иог, бясалгал хийдэг ажээ. Энэ тухайгаа “Зөв амьдарна гэдэг нь миний хувьд зөвхөн карьерын амжилт биш эрүүл мэнд, гоо сайхан, найз нөхөд, гэр бүл гээд маш олон зүйлээс бүрддэг. Дасгалын хувьд фитнесс, кроссфит, бодибилдинг зэргээс гадна аэробик, иог, балет, цэнгээнт бүжгийн мэдрэмжийг авч, эмэгтэйлэг байдлаа гээхгүй явахыг…
Зохиогч: cool
Нэгэн цагт залуусыг байлдан дагуулж байсан “Татар” хамтлагийнхан тарж бутарсан зүйлгүй ч гавьтай уран бүтээл хийхээ больсон. Үүнийгээ тэд хамтлагийн гишүүн Мөөгий буюу Д.Мөнхчулуунтай холбон тайлбарлах нь бий. Учир нь Д.Мөнхчулуун урлагаас илүү улс төрд сонирхолтой болж, нийгэмд чиглэсэн ажлууд хийх болсон. Бас болоогүй хамтлагийнхаа нэрийг өөрийн нэр дээрээ өмчилж, пантентжуулсан сэргэлэн “гар”. Уг асуудлаас болж хамтлагийн гурав хоорондоо нэг хэсэг таарамж муутай байсан гэдэг. Үнэн худлыг хэн мэдлээ, олны үг ортой гэдэг дээ. Тэгвэл хамтлагийнхаа хамгийн царай муутай бас бүдүүн хоолойтой, даруухан хэрнээ “айхтар” гэгддэг Д.Мөнхчулууны гэр бүлтэй танилцая. Түүний эхнэрийг Онон гэдэг. Тэрээр гэргийтэйгээ хамт амьдраад 16 жил…
Дуучин А.Хишигдалайн алтан хамтрагч гэгддэг С. Зоригт муугүй тогооч бололтой. Гэр бүлийн амьдрал зохиогоод удаагүй байгаа тэрээр хөл хориотой өдрүүдэд хоол цайг төрөл төрлөөр нь хийж чаддагаа өөрийн цахим хуудаснаа “гайхуулсаар” буй. Хүн бүрийн сайн хийж чаддаггүй пирошкиг тэрээр хамгийн сайн хийдэг гэсэн. Ямар сайндаа л найзууд нь “пирошкины хаан” хэмээн өргөмлөх вэ дээ. Өдгөө 30 настай С.Зоригт Дархан-Уул аймагт төрж, өссөн жирийн л ажилчин аав ээжийн хүү юм. 2007 онд Улаанбаатар хотод оюутан болж МУГЖ Ч.Насантогтохын удирдлага дор СУИС-д суралцаж, 2012 онд төгсчээ. Тэрээр СУИС- д сурч байх хугацаанд буюу нэгдүгээр курсээсээ хувийн уран бүтээлээ хийж эхэлсэн бөгөөд…
Улс даяар хөл хорио тогтоогоод багагүй хугацааг үдээд байна. Хүнсний бараа бүтээгдхүүнээс өөр үйлчилгээний газруудыг хаагаад байгаа. Тэгвэл “UB lab” клубын комедиан Ганга үсчин хайж “манаргаж” буй бололтой. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Явдаг үсчин байдаг ч болоосой” хэмээн бичиж, үсээ засуулж өнгө орохын тулд аргаа ядаж байгаагаа илэрхийлжээ. Гангын хувьд клубынхаа хамгийн царай муутай гэж өөрийгөө дүгнэдэг ч түүний фен болсон бүсгүйчүүд нэлээдгүй байдаг гэсэн. Тэрээр саяхнаас ганц бие амьдралдаа цэг тавьж, найз бүсгүйтэй болсон гэсэн шүү.
Өөрийгөө Чингис Хаанд өргөмжилж олны анхаарлыг татсан Баасанжаргал найз бүсгүйтэй болжээ. Нэгэн цагт хип хоп хамтлагт дуулж явсан тэрээр түүний найз бүсгүйг фэнүүд нь Бөртэ үжин хэмээн тунхаглаад байгаа аж. Төрсөн нутагтаа “Алтан гадас” хот байгуулж хаан суух бодолтой байгаагаа дурдаж байсан Чингисхаан өнгөрсөн УИХ-ын сонгуулиар ялагдал хүлээж нэрнээсээ татгалзсан. Гэвч Чингисхаан нэргүйгээр удаан амьч чадахгүйгээ илэрхийлээд дахин сошиалд гарч ирснээ зарласан байдаг.
Жил бүрийн 11 сарын 25-аас Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг дэлхий дахинаа зохион байгуулдаг. Орхон аймгийн хэмжээнд энэхүү аяны хүрээнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран 23 төрлийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Орхон аймгийн хэмжээнд аяны хүрээнд нөлөөллийн ажил түлхүү хийгдэх бөгөөд хэвлэл, мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах аж. Түүнчлэн “Нэн тэргүүнд хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдийн судалгааг эцэслэж, нэгтгэн гаргах шаардлагатай байгааг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Мөнхбат онцоллоо. Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргасан судалгаагаар…
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа энэ үед Мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид бэлэн байдалд ажиллаж, 24 цагаар жижүүрлэн үүссэн нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах болон эргүүл, тандалт хийн ажиллаж байна. МХЕГ-ын Шуурхай штабаас өнөөдөр болзошгүй нөхцөлд “Дайчлагдан ажиллах бие бүрэлдэхүүн” , “Шуурхай бүлэг”-д ажиллах албан хаагч, улсын байцаагчдыг цахим сургалтад хамрууллаа. Цахим сургалтаар коронавируст халдвартай холбоотой хууль, эрх зүйн орчин, “Гамшгаас хамгаалах мэргэжлийн болон цацрагийн хяналтын улсын албаны төлөвлөгөө”, хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл зөв өмсөх, хэрэглэх, тайлах заавар, яаралтай үед бэлэн байх хувийн бэлтгэлийг хэрхэн хангах зэрэг сэдвээр мэдээлэл, зааварчилгаа өгөв.
МХЕГ-ын Хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Д.Батжаргалаас махны урсгал, борлуулалтын хөдөлгөөн, хангамжийн байдалд хийж буй хяналт, тандалтын явцын талаар тодрууллаа. -Орон нутгаас нийслэл хот руу нийлүүлж буй махны урсгал, хангамж зэрэгт хяналт тавин ажиллаж байна. Энэ ажил хэдий хүртэл үргэлжлэх вэ? -Энэ сарын 22-ны өдрөөс эхлэн ХХААХҮЯ, МХЕГ, МЭЕГ, ЦЕГ, ШӨХТГ хамтран “Хүчит шонхор“ болон нийслэлийн мах, махан бүтээгдэхүүн худалдан борлуулах зах, худалдааны төвүүдэд хяналт тандалт хийн ажиллаж байна. Цаашид ч энэ ажил үргэлжилнэ. Энэ хамтарсан хяналт, шалгалтын ажлын гол зорилго нь иргэдийг гарал үүсэл нь тодорхой, мал эмнэлэг, эрүүл ахуй, ариун цэвэр, хорио цээрийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнээр…
Танд зөвлөе: Эрүүл мэндийн байгууллагад хандахдаа эдгээрийг анхаараарай https://youtu.be/yeyi_d1bl9Q
Найруулагч Д.Галбаяр цахим хуудаснаа”NTV телевиз тэгээд бусад оролцогчдоосоо хүлцэл өчдөггүй хэрэг үү? Энэ зөвхөн Загдаа Амарсайхан гэж 2 хүний нэвтрүүлэг байсан юмуу? Үзэгчээсээ Ивээн тэтгэгчээсээ уучлал хүсээд л болоо юу? Бид нар уйдсандаа цаг зав ажлаа баран байж танай телевиз дээр өдрийн 2 цагаас шөнийн 11 цаг хүртэл байсан болж байна уу?” хэмээжээ. Учир нь NTV телевизын контент болох “Эхнэрийн заавраар” нэвтрүүлэг зарим шалтгааны улмаас цацахгүй гэж мэдэгдээд байна. Уг нь нэвтрүүлгийн шинэ дугаарт цаг заваа зориулан оролцсон найруулагч Д.Галбаяр уурлахгүй гээд яах юм бэ.
