“MCS” группийн Дэд ерөнхийлөгч “Шарк” Д.Энхтүвшинг танихгүй хүн ховор. Өөрийн мэдлэг боловсрол, алсын хараа, хурц ухаанаараа Монгол HD телевизийн шоу нэвтрүүлгийг чимж байсан тэрээр 21 жилийн өмнөх гэрэл зургаа нийтэлжээ. Мантуун бууз зарж бизнест хөл тавьж байсан гэгддэг тэрээр дэлхийн томоохон их дээд сургуулийг төгссөн, мэргэжилдээ үнэнч манлайлах чадвартай гэх үнэлгээг хамтрагчдаасаа хүртдэг юм билээ. Д.Энхтүвшин “Шарк танк Монгол” нэвтрүүлгийн үеэр доорх гурван зүйлийг голчлон анхаарч хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Өсөлт хийх боломж – Санхүүгээс гадна бусад зүйлд хувь нэмэр оруулснаар бүтээгдэхүүн, үйлчилгээ нь сайжирч улмаар борлуулалт болон зах зээл нь мэдэгдэхүйц нэмэгдэх боломжтой эсэх Хамтран ажиллах боломж – Бизнесийг…
Зохиогч: cool
Г.Ариунбаатар цасаа цэвэрлээд завгүй Хүчирхэг хоолойгоороо эх орныхоо нэрийг дэлхийн тайзанд өргөж, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн бол МУГЖ Г.Ариубаатар. Өдгөө гэр бүлийнхээ хамт эх орондоо сууришаад буй тэрээр гэр бүлсэг, сайн аав гэдэг. Сүүлийн хэдэн өдөр нийслэл хотод цас их орж байгаа нь мань хүнийг завгүй болгож буй сурагтай. Тэрээр Хүннү моллын урьд шинээр баригдсан 1 тэрбумын үнэтэй хаус хотхонд 11 өрөө байранд амьдардаг гэдэг. Арга ч үгүй биз, ам бүл олуулаа хүн. Гуравдахь амьдралаа “Багануурын мисс” жүжигчин Б.Баярмаатай эхлүүлсэн тэрээр хүний өөрийн нийлсэн долоон хүүхэдтэй гэдэг. Тэднээс таван хүүхэдтэй нь цуг амьдардаг гэсэн.
Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөө тодорхойлсон модель бол О.Уянга. Загварынхан дундаа мэргэжил боловсролоороо тэргүүлдэг тэрээр хятад хэлийг гаргууд эзэмшсэн нэгэн. Мөн сэтгүүлч мэргэжилтэй гэж байгаа. Үеийнхнээсээ арай хожуу буюу 30 нас хүрэхээсээ өмнө үе тэнгийн жирийн нэг менежер залууг насны ханиараа сонгосон тэрээр ихэр охидтой. Ихэр охид нь ээжийгээ өвчсөн мэт ижилхэн. Тэрээр хаа ч явсан охидоо дагуулж явдаг юм. Охидынхоо мэдлэг боловсрол, хоббийг бага балчираас нь хөгжүүлэхэд анхаардаг модель бүсгүй маань охидоороо гангарч байгаагаа цахим хуудаснаа илэрхийлжээ.
Дуулиант хуримын эзэд болох жүжигчин Бидо, Ари нарыг танихгүй хүн ховор. Дундаасаа бяцхан охинтой тэд хуримынхаа нэг жилийн ойг үзэлгүй хоёр тийш болсон. Тэр цагаас хойш эхнэр Ари буюу Ариунчимэг хошин урлагийн хамтлагаасаа гарч, реклам сурталчилгаанд тоглох болсон. Харин түүний экс нөхөр бууриа сахиад үлдсэн. Тэгвэл Ари өөрийгөө жүжигчин болох ёсгүй байсан тухайгаа цахим хуудаснаа бичсэн байна. Тэрээр “Кинонд дүр бүтээхгүй. Ер нь анхнаасаа мэргэжлээ буруу сонгосон юм шиг санагдаад байгаа. Өсвөр насныхан маань мэргэжлээ сонгохдоо маш нухацтай сайн бодож сонгохыг зөвлөж байна” гэжээ.
Амьдралаа нууцалдаг Ч.Ундрал иогт дурлав Дуучин, жүжигчин, хөтлөгч гэх мэт олон гуншингын эзэн бол Ч.Ундрал. Анхны амьдралаа 10 гаруй жил үерхэсэн найруулагч Б.Баатартай эхлүүлж, Б.Хабул нэртэй хүү төрүүлсэн. Хүүгээ төрүүлээд удаагүй байхад эр нөхөр нь одоогийн УИХ-ын гишүүн П.Анужинтай амраглаж байгаад гардуулсан түүх түүнд бий. Жүжигчин бүсгүй тэдний харилцааг тэвчилгүй хүүгээ аван АНУ-д хэсэг хугацаанд амьдарсан. Ингэснээр Ч.Ундрал, Б.Баатар нар амьдралдаа цэг тавьсан. Өдгөө хоёр дахь амьдралаа өөрөөсөө 10-аад насаар дүү залуутай эхлүүлсэн Ч.Ундрал нам гүм амьдрах болсон. Тэрээр гэртээ иог хийж, бие сэтгэлзүйн тэвчээрт суралцсан шигээ амьдарч байна. “Хит”-ын Д.Давааням агсны бэр болсон тэрээр одоогийн амьдралаа ихээхэн нууцалдаг бөгөөд…
Miss Mongolia-2010 наадмын тэргүүн мисс Б.Бадамцэцэг үе тэнгийнхээ залууг насны ханиараа сонгож, хоёр ч хүүхдийн ээж болоод буй. Өөрийнхөө төрсөн өдрөөр хүүхдүүдийн шүдийг эмчилж “буян үйлддэг” тэрээр өөртөө 10 жил хадгалсан нандин дурсамжийн дэвтэрээ задалжээ. Тэрээр дунд сургуулийн сурагч байхдаа “Хэцүү анги” цуврал киноны гол дүрд тоглож, олны анхааралд анх өртөж байсан. Тухайн үеийнхээ гэрэл зураг болон киноны зохиолоо өөртөө нандигнан хадгалдаг аж. Б.Бадамцэцэг айлын ганц охин бөгөөд багадаа эршүүд, сахилгагүй охин байсан гэдэг. Түүнийг ээж нь эмэгтэйлэг болгохын тулд багаас нь урлагтай нөхөрлүүлж, дөрөвдүгээр ангиасаа энд тэндхийн тэмцээн уралдаанд оролцоод, нээлттэй, нийтэч нэгэн болсон ажээ.
УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн бэр гэдгээр анх олон танигдсан хүн бол загвар өмсөгч Б.Энхлүүн. Өдгөө Mонгол HD телевизэд цаг агаарын мэдээ хөтөлдөг тэрээр өөрийн гоолиг байх нууцаа дэлгэжээ. Тэрээр хоёр насны зөрүүтэй охин хүү хоёртой бөгөөд хүүхэд төрүүлээд 6 сар болонгуут хөнгөнөөр дасгал бага багаар хийдэг ажээ. Дасгал эрчимтэй хийхэд хөхний сүү татардаг учраас фитнес спинненгид хүүхдээ ой хүргэж явдаг гэдгээ өөрийн цахим хуудаснаа бичсэн байна. Мөн сүүлийн жилүүдэд жин нэмэх хандлагатай болчихсон учраас гурил, будаа, сахарын хэрэглээгээ хязгаарлаж, оройн хоолоо аль болох идэхгүйг хичээдэг болсон гэнэ. Амьдралын аз жаргалыг найзууд, гэр бүл, хамт олноосоо авдаг тэрээр сөрөг хандлагатай хүмүүстэй ойртож…
Монголын залуу үеийн хамгийн чадварлаг, авъяаслаг жүжигчин гэгддэг Т.Бархүү өөрөөсөө 14 насаар эгч МУГЖ И.Одончимэгтэй гэр бүл болоод багагүй хугацааг үдээд буй. Дундаасаа Суни хэмээх өөрийгөө өвчсөн мэт сэргэлэн, авъяаслаг, нээлттэй охинтой тэд энэ цагийн олны танил сайхан гэр бүлүүдийн нэг. Тэдэнтэй И.Одончимэгийн том охин З.Намуун, зээ охин Б.Гүнжээ нар цуг амьдардаг. Б.Суни, Б.Гүнжүүлээ нар хэдхэн хоногийн зөрүүтэй төрсөн учир ихэр мэт дэрсхэн өсч яваа. Тэгвэл жүжигчин Т.Бархүү хөл хориотой энэ өдрүүдийг бяцхан охиддоо зугаатай өнгөрүүлж IQ-г хөгжүүлэх арга зааж өгчээ. Тэрээр охидоо Puzzi буюу эвлүүлдэг тоглоомоор тоглуулж эхлүүлсэн байна. Энэхүү тоглоом нь хүүхдүүдийг амьд харилцаанд сургах, багаар ажиллах, төвлөрөх,…
Нэгэн цагт Монгол улсын даян аварга А.Сүхбатын отгон гэргийгээр тодорч, аваргад дэрсхэн хоёр хүү төрүүлж өгсөн фитнесийн багш Н.Гарамханд бүсгүй бүжгээр хичээллэж эхэлжээ. Салалтынхаа дараа жил гаруйн хугацаанд шокын байдалтай амьдарсан тэрээр өнгөрсөн намраас хойш залуу бүсгүйн эрч хүчийг цахим хуудасны найзууддаа мэдрүүлж, цог золбоотой байгаагаа харуулах болсон. Тэрээр хөл хорионд гэртээ байгаа үедээ хөвгүүдийнхээ хоололт, боловсролд ихээхэн анхаарч байгаа аж. Мөн шавь нартаа онлайнаар хичээл зааж, өөрийн хобби сонирхолоо түлхүү хөгжүүлэх болсон байна. Тэрээр салса болон чөлөөт бүжгээр давхар хичээлж байгаа аж. Н.Гарамханд өдгөө 27 настай бөгөөд монголын гоо бүсгүйчүүдээс дутахааргүй бие галбир, гоо үзэсгэлэнтэй нэгэн.
Хөл хорио тогтоосноос хойш албан байгууллага, бизнесийн хамтрагчид ZOOM апп ашиглах болсон. Тэгвэл монголын рок поп одууд ч бас тус программыг ашиглаж цахим хурал хийдэг болсон тухайгаа “Сүнс” хамтлагийн дуучин Лхагваа нийтлэжээ. Монголын рок попынхон энэ 2020 онд олон тоглолт арга хэмжээ, аян зохион байгуулахаар төлөвлөж байсан ч covid-19 халдварт өвчнөөс хойшилж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд байгаа юм. Дашрамд дуулгахад, рок попын нэр бүхий хамтлаг дуучид хамтран хөл хорионы үед өлсгөлөнд нэрвэгдээд байгаа айл өрхүүдэд тусламжийн гараа сунгахаар болсон гэсэн шүү.
