Албаны машин хүүдээ унуулсан нь олны эгдүүцлийг хүргээд удаагүй байхад Архангай аймгийн засаг даргад тоосоо гөвүүлж, ажлаа алдсан ч хэрүүл зарга хийсээр эргэж ажилдаа очсон хүн ХААИС-ийн харьяа Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Товуугийн Батсүх юм. Бид энэ удаад түүний дээрх хэргүүдийг биш харин эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, их хэмжээний хөрөнгө завшсан хэрэгт холбогдсон талаар хүргэхээр бэлтгэлээ. Хэргийг анх ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлээд харьяаллын дагуу АТГ-т шилжүүлсэн юм. 2016 оноос эхэлж дөрвөн жилийн турш шалгаж энэ оны 08-р сард анхан шатны шүүх хурал болж, 09-р сард давж заалдах шатны шүүх хурал болсон. Т.Батсүхийн…
Зохиогч: cool
Монголчуудын эртнээс нааш сая төрсөн хүүхдийн эх,эцгээс <<Буга намнаачин уу?Булга зүйгээчин үү?>> гэж асуудаг нь эрэгтэй хүүхэд үү, эмэгтэй хүүхэд үү гэсэн утга юм.Булга нь Алтай, Хангай, Хэнтийн хүн амьтангүй зэлүүд нутгийн ойд дархи, босоо модны хөндий, үндэс хожуулын доторх зай, хад асганы нүх, хонгилд орогнон амьдарна. Үнэрлэх сонсохдоо сайн,хад модонд харайж дүүлэхдээ чадмаг учир дайснаас хурдан зайлж чадна. Булганы эрийг эрхэс, эмийг эвшхэс гэнэ.Эрхэс нь эвшхэсээс арай том.Манай орны булганы үс нь нутаг нутагт харилцан адилгүй. Хэнтийн булга ихэвчлэн хар, хар хүрэн, халтар хүрэн зүстэй байдаг. Булганы сор үс мөнгөлөг цагаан, хар, ноолуур нь голдуу хөхөвтөр саарал, заримдаа шаргалдуу…
Ховд аймгийн Булган сумын харьяат Баясгалангийн Бадам бол Эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө амь насаа үл хайрлан тэмцэгсдийн нэг билээ. Тэр 1940 оноос хилчдэд туслах ардын сайн дурын группэд элсэн, гоминданы болон османы дээрэмчидтэй удаа дараа тулалдаж бас тэдний хорлон сүйтгэх ажил явууллагыг тагнан туршиж иргэнийхээ үүргийг ямагт нэр төртэй биелүүлж явжээ. Б.Бадам хэдийгээр нутгийн энгийн нэгэн ард боловч ямарч хүнд хүчир үүргийг цэрэг эрийн ёсоор биелүүлдэг байсан юм. Манай улсын хилийг зөрчиж түрэмгийлэн суурьшсан гоминданы цэргийн ангид нэн даруй хилээс зайлан гарч явахыг мэдэгдсэн тулган шаардах бичиг хүргэх үүргийг хилчдэд туслах ардын сайн дурын группийн гишүүн Б.Бадам…
Кино ярьж өгье: “The Invisible Guest” Царайлаг, чинээлэг Адриан гэх бизнесмэн эр Парис руу бизнес аяллаар явлаа хэмээн эхнэртээ худлаа яриад нууц амрагтайгаа ойн төгөл дэх зуслангийн байшин руугаа явдаг. Замд нь золгүй явдал тохиолдож, санамсаргүй байдлаар урсгал сөрсний улмаас өөр машинтай мөргөлдөх бөгөөд нөгөө машины жолооч залуу газар дээрээ амиа алддаг. Мөргүүлсэн машины жолооч хүү жолоо барьж байхдаа утсаараа мессеж бичиж явсан нь осол гарахад нөлөөлсөн ч гэлээ, хүний амь л бол хүний амь шүү дээ. Ослын шоокноосоо гараагүй байхдаа түргэн шийдвэр гаргаж, айж сандарсан хоёр хэргийн газраас зугтан зайлж, цогцсыг нуух үйлдэл хийнэ. Осолд орсон Адрианы BMW нь…
Хэт таргалсан Ретривер унтуулагаас аврагджээ Ретривер үүлдрийн нохойгоо хэт таргуулсан эзэн нь нэг бол унтуулах эс бөгөөс тураахаас өөр сонголтгүй болсон байна. Тиймээс 79 кг болсон нохойгоо тураахын тулд эзэн нь усан эмчилгээнээс эхлээд дасгал хөдөлгөөн хамт хийж, эрүүл хооллож турааж чаджээ. Үүний ачаар нохой унтуулгаас аврагдсан аж. А.Маша
Хорио цээрийн дэглэм үл харгалзан 2%-аас доош градустай пиво хуулиараа худалдаж болно Ажлын ах, бичиг цаас болон гарын үсэг цуглуулан нааш цааш гүйнэ. Ямар учиртай бичиг болохыг нь асуулаа. Байгууллага, олон нийтийг хамарсан үйл ажиллагааны үеэр архи, согтууруулах ундаа хэрэглэхийг “зөвшөөрнө”, “зөвшөөрөхгүй” дээр саналаа хэлж алийг нь дэмжиж буйгаа гарын үсгээр баталгаажуулах юм байх. Би ч дотроо “Ах хүү өөрөө уухгүй, дээр нь хамт олноороо гарахаараа архиар шахаад аль мууг нь үзээд байхаар ийм санаачилга гаргажээ ухааны юм” бодон Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль эргүүлэв. Гэтэл “Олон нийтийн үүсгэл санаачилга гарвал тухайн байгууллага нь дэмжих үүрэгтэй” гэх зохицуулалт тус хуульд…
Зүрхний хүнд хагалгааг амжилттай давсан Арнольд Шварценеггер Жүжигчин Арнольд Шварценеггер энэ жил 73 настай бөгөөд тэрбээр энэ оны 10-р сард зүрхний хагалгаанд оржээ. Түүнд зүрхний хавхлагыг солих хагалгаа хийсэн гэдгийг эх сурвалж мэдээлсэн. Арнигийн хувьд хагалгаанаас хойш хурдан тэнхэрч өдгөө Кливленд хотноо ганцаараа алхах хэмжээнд хүрсэн гэдгээ мэдэгдсэн юм. Шварценеггер 1997 онд уушгины хавхлагыг солих мэс засалд орж байжээ. Түүнчлэн 2018 онд уушгины хавхлагыг солих зүрхний нээлттэй мэс засал хийлгэж байсан түүхтэй. А.Маша
Зорчих хөдөлгөөний системд яаран битгий бүртгүүлээрэй Нийслэлийн захиргаа болон Засгийн газраас ковидтой тэмцэх нэрийн дор иргэдийн хувийн өгөгдлийг их хэмжээгээр цуглуулах гэж буй нь өдөр ирэх бүр тодорхой болж байна. Нийслэлийн Засаг даргын 2020.11.20-ны өдрийн захирамжаар 1.Бүх нийтийн байдлын зэрэгт шилжүүлсэн цаг хугацаанд коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээний хүрээнд иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж хөдөлгөөний зураглалыг үнэн зөв гаргах үүднээс иргэний цахим үнэмлэхний QR кодыг ашиглан иргэдийн зорчих хөдөлгөөний мэдээллийг бүртгэх системийг хэрэглээнд нэвтрүүлж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газарт даалгаж, 2.Нийслэлийн гудамж, талбайд зорчиж байгаа иргэд болон…
Аймгийн Засаг дарга С.Батжаргал Орхон аймгийн 2021 оны төсвийн төслийг иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Мөнхбатад өргөн барьлаа. Төсвийн төслийг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цахимаар хуралдах аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар хэлэлцэж батлах бөгөөд хуулийн хугацаанд багтан ийнхүү өргөн барьж байгаа юм. Энэхүү үйл ажиллагаанд тэргүүлэгч Б.Мөнхдалай, Ц.Алтаншагай, төлөөлөгч Д.Ганболд нар оролцсон юм. Төвсийн тухай хуулийн дагуу жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор орон нутгийн төсвийн төслийг өргөн барих бол 12 дугаар сарын тавны дотор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар батлахаар заасан юм.
Аймгийн Засаг дарга С.Батжаргал Орхон аймгийн 2021 оны төсвийн төслийг иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Мөнхбатад өргөн барьлаа. Төсвийн төслийг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цахимаар хуралдах аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар хэлэлцэж батлах бөгөөд хуулийн хугацаанд багтан ийнхүү өргөн барьж байгаа юм. Энэхүү үйл ажиллагаанд тэргүүлэгч Б.Мөнхдалай, Ц.Алтаншагай, төлөөлөгч Д.Ганболд нар оролцсон юм. Төвсийн тухай хуулийн дагуу жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор орон нутгийн төсвийн төслийг өргөн барих бол 12 дугаар сарын тавны дотор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар батлахаар заасан юм.
