Орхон аймгийн Онцгой комисс ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн мэдээлэлд Улсын Онцгой комиссоос Эрдэнэт хотод ажиллаж буй шуурхай бүлгийн ахлагч, зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ оролцож мэдээлэл хийлээ. Сүүлийн 72 цагийн хугацаанд Орхон аймагт батлагдсан тохиолдол илрээгүй байна. 23-аас 24ны хооронд түргэвчилсэн оношлогооны 12 цэгээр тархвар судлалын заалттай 2684 иргэнээс шинжилгээ хийлээ. Хөл хорио тогтоосон 11-р сарын 11-ний өдрөөс эхлэн нийт 13692 иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулсан бөгөөд энэ нь нийт иргэдийн 11,5 хувийг эзлэж байна. Үүнээс 1025 иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулаад байна. Нийт 6 ажиглан тусгаардах байранд ойрын хавьтлын 152 иргэнийг тусгаарлалтад авсанаас том хүн 107, хүүхэд 46 байна. Мөн…
Зохиогч: cool
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 24-ний байдлаар, коронавируст “Ковид-19” халдварын 54 батлагдсан тохиолдол илрээд байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн зарим дүүрэг, хороодод халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсэд хамаарах иргэдийг “Ковид-19” цар тахлын халдвараас сэргийлэх, халдварын тархалтыг хумих зорилготой өргөтгөсөн шинжилгээг Нийслэлийн Онцгой комиссоос зохион байгуулж эхэллээ. Тус өргөтгөсөн шинжилгээнд зөвхөн тухайн дүүрэг, хороодод харьяалагдах байнгын болон түр оршин суугч иргэд хамрагдах шаардлагатай юм. Халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсэд хамаарах уг иргэдийн шинжилгээг харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөс гаргасан хуваарийн дагуу зохион байгуулна. Харин сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй бусад иргэд 1800-0119 дугаарын утсанд хандан цаг авч,…
Нийслэлчүүдэд тунирхсан нэгдүгээр орлогч Сонгинохайрхан дүүргийн иргэдийг төлөөлж өнгөрсөн зун УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Сумъяабазар иргэдийнхээ итгэл, сэтгэлийг хөсөрдүүлж, гишүүнээсээ татгалзаж, Хотын даргаар томилогдон ажиллаж эхэлсэн. Тэрбээр ажлаа авсан даруйдаа өмнө нь өөрийн нь туслахаар ажиллаж байсан, дараа нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар 4 жил ажиллаад НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон Ж.Сандагсүрэнг нэгдүгээр орлогчоороо томилсон бол нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоороо мөн л өөрийн хүн болох өмнө нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хэлтсийн дарга, хожим нь СХД-ийн Засаг даргын орлогчоор хэдэн сар ажиллаад НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Н.Баярчимэгийг томилсон. Мөн НЗДТГ-ын Хуулийн хэлтсийн даргаар аанай л СХД-ийн тамгын газрын…
ӨМӨЗО-ны иргэн Цэнгэл гэх залуу монголын ард иргэдэд тусламж үзүүлэх зорилгоор “Сэтгэлийн дэм” аяныг БНХАУ-ын Эрээн хотод арваннэгдүгээр сарын 20-23-ны хооронд зохион байгуулжээ. Гурав хоногийн хугацаанд зохион байгуулсан тус аянд 206 хүн нэгдэж, 410,000 юань буюу 178 сая төгрөгтэй дүйцэхүйц бараа бүтээгдэхүүн цугларчээ.
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр 11.00 цагаас хойш мэдээлэл хийснээс хойш 4335 хүнд шинжилгээ хийхэд нийт 32 сорьцод коронавирус илэрлээ. Улаанбаатарт 3 тохиолдол илэрч, 54 тохиолдол болж байна. Шинээр үүссэн гурван тохиолдлын 2 нь Буянт-Ухаа хороололд хүүхдийн төрсөн өдрийн арга хэмжээнд оролцсон хүмүүс байгаа. Ингээд 46 хүнийг тусгаарласан. Хоёрдахь хүн нь төмөр замын өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч байна. Мөн Сэлэнгэд аймагт 26 тохиолдол илэрч, батлагдсан тохиолдол 124 болж байна. Говьсүмбэр аймагт 3 хүнээс илэрсэн. Бусад голомтод коронавирус илрээгүй. Харин зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол байна. Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 672 болж байна. БЗД-ийн 4,…
Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.11.24) мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА: 2020 оны арваннэгдүгээр сарын 24-ний 11.00 цагийн байдлаар ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 4335 сорьцод шинжилгээ хийсэн байна. Нийт 32 хүнээс Covid-19 илэрч, Монгол Улсад дотооддоо халдвар авсан нийт тоо 672 болов.
Найруулагч Д.Галбаяр жүжигчин Н.Оюунчимэг нар одоогоос 20 жилийн өмнө оюутны ширээнээс гэр бүл бололцож, дундаасаа Г.Энхлүүн хэмээх охинтой болсон. Нэгэн цагт гал халуун хайраар нэгнээ хайрлаж явсны баталгаа болсон Д.Энхлүүн охин 18 нас хүрчээ. Энэ тухай охины ээж жүжигчин Н.Оюунчимэг өөрийн цахим хуудаснаа нийтлэжээ. Нэрт жүжигчин Г.Дашхүү агсны хүү найруулагч Д.Галбаяр анх студиэ нээхдээ ууган охины ээж Н.Оюунчимэгийнхээ нэрийг эхний үсэгтэй өөрийнхөө нэрийн эхний үсгийг нийлүүлэн “GO” продакшнаа байгуулсан гэдэг. Харин хосууд хоёр тийш болж, залуу аав Галбаяр, ач охиндоо амь шигээ хайртай Галбаярын ээж хоёр нь Н.Оюунчимэгт охиныг нь өгөөгүй авч үлдсэн гэлцдэг. Тиймээс ч Н.Оюунчимэгийн ууган охин аав…
“Эмэгтэй хүн бодож дуусаад явдаг бол эр хүн тэнэж дуусаад гэртээ ирдэг” гэдэг үг бодитоор биелэсэн тохиолдол олон бий. Тэгвэл олны танил эрчүүдээс энэ үеийг үйлдэл болгосон эрчүүдийн тоймлон хүргэе. “Бодь”-ийн Л.Болдхуяг УИХ-ын гишүүн асан Л.Болдын төрсөн дүү буюу “Бодь”-ийн Л.Болдхуяг гэгч эрхэм 1990-ээд оны дундуур “Зууны манлай поп дуучин”, МУГЖ Б.Сарантуяагийн нөхрөөр сонгогдож олны анхааралд өртсөн. Тэрээр эхнэр гурван хүүхдээ орхин поп хатагтайтай дэр нэгтгэж, хөөрхөн хүүгийн эцэг эх болсон. Тэдний амьдрал гурван жилийн настай байсан нь даанч харамсалтай. Дуучин бүсгүйг хүүгээ төрүүлээд жил болоогүй байхад Л.Болдхуяг анхны эхнэртээ эргэн очсон. Түүний буцаж анхны эхнэртээ очих шалтгааныг дуучин Б.Сарантуяагийн…
Сэрэмжлүүлэг: Төрсөн ах нь охин дүүгээ хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарлаа 2004 онд төрсөн 16 настай охин энэ оны 11-р сарын 03-ны өдөр хичээлдээ явна гэж гэрэсээ гараад ор сураггүй алга болсон тул ар гэрийнхэн нь цагдаад хандсан. Улмаар охины цогцсыг өчигдөр буюу 2020-11-23-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх гэр хорооллын гудамжнаас хоёр ширхэг шуудайнд дэвтэр номны хамт байхыг нь олсон байна. Хэргийн тухай дуудлагыг тухайн хорооны оршин суугч цагдаагийн байгууллагад өгсөн гэх ба дээрх шуудайнуудаас муухай үнэр гарч байна гэдэг мэдээллийг өгсөн байна. Уг дуудлагын дагуу хэргийг цагдаагийн байгууллагаас шалгахад сураггүй алга болсон охин мөн болохыг тогтоосон байна. Талийгаач охиныг хөнөөгөөд мөчилсөн байсан бөгөөд уг хэргийг төрсөн ах 18 настай Г гэгч…
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хангах түр журам баталлаа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хангах түр журам батлах тухай” тушаал гаргалаа. Энэ журмаар, коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах, Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахтай холбоотой авч хэрэгжүүлэх шуурхай арга хэмжээний талаарх харилцааг зохицуулсан байна. Тухайлбал, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой өргөдөл, мэдээлэл, гомдол, хүсэлт болон албан бичгийг шуудангаар, эсхүл [email protected] и-мэйл хаягаар хүлээн авна. Мөн маргагч талууд Үндсэн хуулийн цэцийн дунд,…
