“Эмэгтэй хүн бодож дуусаад явдаг бол эр хүн тэнэж дуусаад гэртээ ирдэг” гэдэг үг бодитоор биелэсэн тохиолдол олон бий. Тэгвэл олны танил эрчүүдээс энэ үеийг үйлдэл болгосон эрчүүдийн тоймлон хүргэе.
“Бодь”-ийн Л.Болдхуяг
УИХ-ын гишүүн асан Л.Болдын төрсөн дүү буюу “Бодь”-ийн Л.Болдхуяг гэгч эрхэм 1990-ээд оны дундуур “Зууны манлай поп дуучин”, МУГЖ Б.Сарантуяагийн нөхрөөр сонгогдож олны анхааралд өртсөн. Тэрээр эхнэр гурван хүүхдээ орхин поп хатагтайтай дэр нэгтгэж, хөөрхөн хүүгийн эцэг эх болсон. Тэдний амьдрал гурван жилийн настай байсан нь даанч харамсалтай.
Дуучин бүсгүйг хүүгээ төрүүлээд жил болоогүй байхад Л.Болдхуяг анхны эхнэртээ эргэн очсон. Түүний буцаж анхны эхнэртээ очих шалтгааныг дуучин Б.Сарантуяагийн хардалтаас болсон гэх хүмүүс байдаг.
Л.Болдхуягийн эхнэр нөхрийнхөө дуучин Б.Сарантуяатай амьдарсан гурван жилийн амьдралыг хүндэтгэж, тэднээс төрсөн Б.Эрхэмбаяр хүүг хүлээн зөвшөөрч, уужуу сэтгэлээр нөхрөө уучилсан нь өнөөг хүртэл үеийнхэн дунд нь үлгэр домог мэт яригддаг. Б.Сарантуяа хүүгийнхээ аавтай сайхан харьцаатай байдаг, ирэхэд нь хуушуур хийж өгдөг тухайгаа хэвлэлд ярьсан нь архив болон үлджээ.
Хөтлөгч Р.Нямбаяр
Хамгийн анх “Үнэн үү” ток шоугаар гараагаа эхэлж байсан Нба буюу хөтлөгч Р.Нямбаяр нэг хэсэг дуучин С.Сэрчмаатай хамтран “NB & Sally” шоу хийж байв. Энэ үед буюу одоогоос таван жилийн тэртээ дуучин бүсгүйн найзуудын нэг болох мисс Б.Ганболортой гал халуунаар дурлалцаж, сошиал хуудсаар хүмүүсийн хэл амны бай болж байсан.
Тухайн үед хөтлөгч Р.Нямбаяр эхнэр хоёр хүүхдээ орхиж Б.Ганболорыг сонгосон бол Б.Ганболор ч мөн адил анхны нөхрөөсөө салж Р.Нямбаярыг сонгож байсан гэдэг.
Харин ийм их золиос гаргасан тэдний хайр сэтгэл ч удаан насгүй. Бүтэн амьдрал, нэр хүндээрээ золиос гарган байж нэг гэрт орсон хосууд өдгөө тус тусдаа өөр өөрсдийн амьдралын жамаар явж байгаа.
Хөтлөгч залуу анхны эхнэр Д-дээ эргэн очсон бол, мисс Б.Ганболор гуравдахь амьдралаа эмч залуутай эхлүүлж, дахин нэг охин төрүүлсэн.
Бизнесмен Э.Нандинзүрх
УИХ-ын гишүүн П.Анужингийн хоёр хүүгийнх нь эцэг бизнесмен Э.Нандинзүрх анхны эхнэртээ буцаад жил орчим болж байна. Сошиалаар П.Анужинг найруулагч Б.Баатартай ид холбон бичиж байх үед “Минт” баарны эзэн гэдгээрээ олонд танигдсан Э.Нандинзүрх өөрийн эхнэр, хоёр хүүхдээ орхиж П.Анужинтай ил далд болзож, ирэн очин амьдрах болсон байдаг.
П.Анужин гал халуун хайрынхаа гэрч болгож хоёр жилийн зөрүүтэй Э.Нандинзүрхийн хоёр хүүг төрүүлсэн. Гэвч тэдний хайр тавхан жилийн настай байсныг хэн мэдлээ.
Ноён Э.Нандинзүрх нэг л өглөө өөрийн хуучин гэргий н.Онон, өнчирч үлдсэн хоёр хүүхэд рүүгээ бүр мөсөн явна гэдгийг эрүүл хоололтын багш, УИХ-ын гишүүн минь хэрхэн санах билээ. П.Анужингын хувьд анхны нөхөр А.Эрдэнэбатаас үлдсэн хоёр охинтой, харин хоёр бага нь Э.Нандинзүрхийн хүүхдүүд юм.
Хамгийн сонирхолтой нь, өнгөрсөн УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр анхны эхнэртээ очсон Э.Нандинзүрх амраг бүсгүй П.Анужингынхаа сонгогчидтой уулзалт хийж “Хоёр хүүгийн минь ээжийг дэмжээрэй” гээд явж байсан гэх. Бизнесмен хүний хувьд ашиг сонирхолын юм байсан л байхдаа зайлуул.
Япон залуу Такума
18 настай монгол охин О.Уянга, 19 настай япон залуу С.Такума нар гэрлэн аав, ээж болж цахим орчинд нэлээд олон дагагчтай байв. Гэвч хосууд хоёр тийш болж бяцхан хүү нь ээж дээрээ үлдэж, аав нь нутагт буцаж байсан. Салалтынхаа шалтгааныг О. Уянга “Зэвүүн яриа” нэвтрүүлэгт оролцож хамаг амьдралаа дэлгэж, нөхрөөсөө уучлал хүсч байв.
Цахим орчинд TTU буюу Такума, Тото, Уянга нарын гэр бүл нь “youtube” хуудаснаа өөрсдийн өдөр тутмын амьдралын тухай блог оруулдаг байсан бөгөөд тус гэр бүлийн тэргүүн болох Такума нь япон залуу бөгөөд Монголд 4 жилийн өмнөөс амьдарч эхлэн, Уянгатай танилцаж гэр бүл болсон юм. Тэдний хүү Тото мэндэлж, тэдний гэр бүл улам бүр хайраар бялхаж байсан юм. Энэ бүхний дараа тэд энэ бол тавилттай жүжиг хэмээн тайлбарлаж байсан ч үүнд итгэх хүн байгаагүй билээ.
Тэдний салалтын шалтгаан нь Такумаг өөр хүүхэнтэй болж, хайртай охиноо хуурсан нь ёстой л шуугиан дэгдээж орхисон юм. Такуматай учир ургуулсан гэх охины инстаграм хуудсыг олонд дэлгэсэн нь Мөнхлөн гэх охиныг улс даяараа үзэн ядахад хүргэсэн. Мэдээж Такумаг манай улсаас зайл, ална, арчаагүй амьтан гэхчлэн уншихад ч хэцүү аймшигтай сэтгэгдлүүд сошиалийг дүүргэж байлаа.
Харин одоо залуу хос эргэн нийлж, өдгөө гэр бүлээрээ Япон улсад амьдарч байна.