Сэтгүүлч У.Болортуяа Түүхээ худалдсан түүхчид цуврал нэьтрүүлэг бэлтгэн гаргасан. Бүхэл бүтэн тусгаар Монгол Улс 1674-1911 оны хооронд буюу бараг 250 жилийнхээ түүхэн бичиг баримтын “М-1”, нийт 640’000 хуудас архиваа Хятадын талд 17’000 юаниар худалдаж, хуулбарлаж өгсөн тухай уг нэвтрүүлэгт гардаг. Үүнд тухай үед Түүхийн Хүрээлэнгийн Захирал асан, одоо Соёлын сайд С.Чулуун, мөн тухайн үед Архивын Ерөнхий Газрын дарга байсан Төрийн Соёрхолт, гавьяат түүхч Д.Өлзийбаатар нар уг “хэрэгт” оролцсон байдаг бөгөөд Хятадын талд шилжүүлэх гэрээнд гарын үсгээ зурсан тухай гарсан бөгөөд үүнд түүхч Д.Өлзийбаатар дараах тайлбарыг хийжээ. Гүжир үгэнд хариугүй гэдэг. Гэхдээ олон жилийн өмнө хангалттай хариу тайлбар хийж, хангалттай шалгуулж төнхүүлж,…
Зохиогч: cool
Х.Нямбаатар сайдаа хэтэрхий оройтсон ч танд эргэн сануулж дайх үг байна. Та хэлсэн ярьсан, гишгэсэн замаа эргэн нэг харж, өнөөдөр хийж байгаа, хэлж байгаа үг, үйлдлээ эргээд нэг хянана уу? Өнөөдрийн өндөр сэнтий чинь маргааш байх бил үү? Таны үг, үйлдэл баримт болон цаасан дээр үлдэж, үнэн, худал, шударга ёс цаг хугацааны шалгуураар орж байна. Тэвчээрт хязгаар, тэнэглэлд төгсгөл бий. Монголчууд төв талбай дээрээ төрийн албыг цүнх баригч, бөгс долоогч, хулгайчдаар дүүргэдэг “60 тэрбумын” авилгын сүлжээг эсэргүүцэж, өрх гэр, бор ходоодоо тэжээх жижигхэн бизнес эрхлэх боломжоо Их хурлын гишүүн ЖДҮ-чдэд алдсанаа үл тэвчин идэр есийн хүйтэнд шүгэл үлээсэн. Шүглийг дууг нэмж төрийн ордноос…
Нэгэн цагт “нийтийн дууны отгон гүнж” тодотголтой явсан дуучин Х.Мөнгөнцэцэг сайн найзынхаа нөхрийг “булааж”, дуучин Б.Болдтой дуулиан шуугиантайгаар тоонот гэрт толгой холбосон. Тэд өдгөө Б.Жавхлан, Б.Баясгалан гэдэг дэрсхэн балчир үрстэй. Оройхон гарч ширүүхэн дайрч яваа дуучид маань 3 дахь хүүхдээ 2020.11.23-ны өдөр өлгийдөж авлаа.Дуучин Б.Болд цахим хуудаснаа “ Оройн мэндээ 3 хүүхэд маань дүүтэй боллоо” хэмээсэн байна. Б.Болдын хувьд өмнөх амьдралаасаа нэг охинтой бол Х.Мөнгөнцэцэгтэй ханилаад гурав дахь хүүхдээ өлгийдөн авч байгаа нь энэ юм.
Би яг одоо муу жаатгар эгчийгээ бодож сууна. Улаа бутарсан хацартай, жартайсан онигор нүдтэй эгчийгээ би “Жаатгар” гэж дуудаад уурлуулдаг байлаа. Бид хоёр ердөө нэг насны зөрүүтэй ч миний эгч надаас биеэр том, товируун охин байжээ. За, дээрэлхүү гэж учиргүй. Тоглосон ч, уурласан ч тэр намайг ганцхан хумиж дороо хийгээд, уурласан бол гөвшинө, тоглосон бол гижигдэнэ. Эг самбаагүй гижигдүүлэх гөвшүүлснээсээ дор шүү дээ. Цагаан сарынхаа хэдэн чихрийг хэр чинээндээ нуувч эгч аль цагийн хамаг л том чихрийг нь түүж идчихээд жартайтал инээж зогсдогсон. Миний зэвүү, дургүй хоёр зэрэг хүрэвч надаас толгой өндөр түүнийг яаж ч сарвалзаад дийлдэггүй байлаа. Хөдөөний хүүхдүүд…
Орхон аймгийн Онцгой комисс өдөр бүрийн 11:30 минут, 17:30 минутаас цаг үеийн байдлаар мэдээлэл өгч байна. Өнөөдөр 17:30 минутаас БОАЖГ-ын дарга С.Жаргалсайхан, Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн нар түлээ түлшний асуудлаар мэдээлэл хийлээ. Түлээ нийлүүлэх тал дээр зэргэлдээх сумдуудтай хамтран ажиллах санал хүргүүлж дахин 1200мкуб түлээ нийлүүлэхээ болсон байна. 11-р сарын 21-ний өдөр БОАЖГ, Баян-Өндөр сум хамтран түлээ нүүрс борлуулдаг захуудыг удирдлагуудтай уулзаж түлээний үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх талаар санал солилцсон байна. Ингээд 1 метр куб модыг 65000-75000 төгрөгийн хооронд буюу нэг портер түлээг 300,000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ. Түлээ, нүүрсийг түгээх, хүргэх үйлчилгээг зохион байгуулах талаар холбогдох хүмүүстэй уулзалт…
“Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн 7 хоногт 605 мянган тонн нүүрс олборлож, 7000 шахам тээврийн хэрэгслээр 530 мянган тонн нүүрс уурхайгаас ачиж, экспортод 153 мянган тонныг гаргасан байна. Оны эхнээс 9,5 сая тонныг олборлож, 8,5 сая тонныг экспортод гаргажээ. Уурхайн үйл ажиллагаа 24 цагаар тасралтгүй, хэвийн явагдаж байна.
Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Эрдэнэбулган сумын “Ар-Ус Ундарга” ХХК-ийн харьяа ус хангамжийн эх үүсвэрийн худаг, ус түгээх байр, Ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт, тандалт хийгдлээ. Тандалтаар 13 цэгээс 26 усны дээжийг авч Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторит шинжилгээнд хамруулан, коронавируст халдвараас сэргийлэх, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах талаар мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгч сэрэмжлүүлэг, гарын авлага материалаар хангалаа.
Шуурхай мэдээ: Цэцэрлэг, ЕБС, их, дээд сургууль танхимаар хичээллэхгүй Засгийн газрын ээлжит бус хуралдаан дөнгөж сая дууслаа. Уг хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийв. Энэ үеэр сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн хичээлийн танхимаар орохгүй байх зохицуулалтын талаар мэдээллээ. Сургууль, цэцэрлэгийн хичээлийг телевиз болон цахимаар зааж улмаар хуваарийн дагуу амрахаар боллоо. Тухайлбал, ЕБС-ийн сурагчид 12-р сарын 18-наас эхлэн амрах бөгөөд тэр болтол теле болон цахимаар хичээл үзэх юм. Улмаар 12-р сарын 18-аас 2021 оны 02-р сарын 01-ны өдөр хүртэл амрах аж. Цэцэрлэгийн хувьд 2021 оны 02-р сарын 01 хүртэл хичээллэхгүй амрах юм.
Нутгийн сайхан хайрхануудаа нар зөв тойруулаад, хүний сэтгэл, хүсэл залбиралтай нь хоршуулан ганц сайн дуу хийхсэн гээд л бодоод явлаа. Шүлгийг нь биччихээд хөгжмийн зохиолч Сэр-Одтойгоо ярьлаа. Надад хэн ч дуулчихаж болдог, ардын дуу шиг аргамжаад, найрын дуу шиг намбалзаад баймаар ая хэрэгтэй байна аа л гэлээ. Аятай боллоо. Хоёулаа зөвлөлдөж байгаад Тонхил сумын ах дүү хоёроор дуулуулахаар тогтлоо. Нөгөө хоёрыгоо би бараг ялгахгүй шахам. Уулзлаа, учир юуг таниуллаа. Мэргэжлийн дуучид, тэр тусмаа уран бүтээлдээ сэтгэл зүтгэл гаргадаг улс өөр байдаг. Ах дүү хоёр дуучин маань амандаа уусгаад, аялгуундаа уяад л, янзтай хоногшуулаад ороод ирлээ. Сэтгэл хөөрөөд бүгдээрээ дүрсжүүлэх гээд гүйлээ. Гишүүн Раднаасэд продюссерлэхээр ам алдсан дуулдлаа. Ингээд замд гарлаа. МУГЖ Батболд, түүний дүү СТА Б.Батмэнд нартай хол замд…
“КОВИД-19” халдварын зорилтот болон сайн дурын шинжилгээнд 34.402 хүн хамрагдаад байна Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын зорилтот бүлгийг шинжилгээнд хамруулах 18 төв, сайн дурын иргэд шинжилгээнд хамрагдах 90 өрхийн эрүүл мэндийн төвд 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 5301 хүн оношилгоонд хамрагдсан ба 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш нийт 34.402 хүнийг хамруулаад байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Ковид-19” халдварын шинжилгээ авах үйл ажиллагааг зохион байгуулж буй 18 төв, 90 өрхийн эрүүл мэндийн төвд нийт 725 эмч, мэргэжилтэн халдвар хамгааллын дэглэмийг стандартын дагуу чанд мөрдөн ажиллаж байна. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
