Эмэгтэйчүүддээ. Амьдралд суралцаж зовлон жаргалыг нь мэдэрч явахдаа бүсгүй хүний тэсвэр тэвчээрийг бүлээн нулимсаар нь биш хариу нэхдэггүй халуун сэтгэлээр нь хайрлаж явдаг эр хүнийхээ хувьд хүндэтгэн нэгэн үнэнг өчье өө. Манай Монгол улсад эх нялхасын эрүүлийг хамгаалах сувилал тун цөөхөн юм.Байгаануудад нь зөндөө их захиалга дугаартай байхаас өөр арга алга аа Ийм айхтар утаа тортогтой үед үр хүүхдүүдийнхээ эрүүл энхийн төлөө цэвэр агаар цэмцгэр тав тухыг зорин тэмүүлэх эцэг эх , гэр бүлийн хүмүүсийг үнэхээр хайрламаар.Тэдгээрийн дотроос өнөөх л эмэгтэй хүн , эх хүн хэдий эрчүүд бидний хайр халамжаар дутаагүй ч гэлээ эрүүл мэнд , эд эсээрээ хамгийн ихээр…
Зохиогч: cool
Гадаадын иргэн, харьяатын газрын төв болон боомт, орон нутаг дахь нэгжүүд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаатай холбогдуулан гадаадын иргэн, түүнийг уригч аж ахуйн нэгж байгууллагуудад үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор “Онлайн туслах” ажиллаж эхэллээ. Уг “Онлайн туслах” цэс байгууллагын http://mn.immigration.gov.mn/ вэб хуудасны баруун доод буланд байрлаж байгаа бөгөөд ажлын өдрүүдэд 8:30-17:00 цагийн хооронд холбогдож үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээллээ авах боломжтой. poster-online-helper.jpg Коронавирусын халдвараас сэргийлж, халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахин гэрээсээ гарахгүй байхыг хүсье.
UBS телевизийн Universe Best Songs шоу нэвтрүүлгээс төрөн гарсан дуучид дундаас чамлахааргүй амжилттай яваа нэгэн бол дуучин С.Хишигжаргал. Дуулахын зэрэгцээ кинонд дүр бүтээж, нэвтрүүлэг хүртэл хөтөлдөг тэрбээр гэр бүл зохиосноосоо хойш “гэрийн хүн” болсон. Ээж болсноосоо хойш багагүй хугацаанд гэртээ суусан тэрээр сүүлийн үед нэлээд бухимдуу байгаа бололтой. Өөрийн цахим хуудаснаа хэн нэгэнд хандаж, “Хоёулхнаа өдрийг өнгөрүүлэхээс залхаж байна”, “Өөрийнхөө гарын хийсэн хоолыг өнөөдөр идмээргүй байна” гэх мэтийг бичдэг болжээ.
Топ моделиудаас олны анхаарлыг өөртөө байнга татдаг хүн бол Д.Пүрэвсүрэн. Өдгөө дөрвөн хүүхдийн ээж тэрээр маш сайн гэрийн эзэгтэй. Хоолын төрөл төрлөөр нь, ганган чамин үзэмжтэй хийдэг тэрээр өөрийн цахим хуудаснаа хийсэн хоолныхоо жорыг оруулах дуртай. Хүүхдүүдээ харахаас гадна иогийн багш хийдэг тэрээр муухан тогоочоос илүү хоолыг ёстой “уйлуулах” шиг болдог гэж ойр дотныхон нь хэлдэг нь үнэн бололтой.
Бүжигчин Бямбаа анх “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглож кино урлагт хөл тавьж байсан нэгэн. Түүнээс хойш бүжигчин болон жүжигчний карьерийг тун сайн хослуулж яваа тэрээр өнгөрсөн жил хоёр дахь амьдралаа зохиож, дахь нэг үрийн зулайгаа үнэрлэсэн. Бүжигчин бүсгүй анхны амьдралаасаа нэг охинтой. Охин нь “Их Засаг” их сургуулийн лицейн 8-р ангид суралцдаг ажээ. Ээжээсээ дутахгүй авьяаслаг тэрээр сургуулийнхаа радиод хөтлөгч хийдэг гэсэн. Ээжийнхээ тухай нэгэн хэвлэлд ярихдаа “Би ээждээ маш их баярладаг. Яагаад гэхээр ээж минь намайг энэ хорвоо дээр төрүүлж өгсөн, хэнээс ч дутахгүй өсгөсөн. Би ээжийнхээ мундаг бүжигчин, жүжигчин гэдгээр нь маш их бахархдаг. Яагаад гэхээр ангидаа очихоор…
Хоолойн цар хүрээ, дэлхийн хэмжээний шилдэг бүтээлүүдээрээ сонсогч олонд таашаагдсан МУГЖ ДБЭТ-ийн дуучин Ө.Уянгыг танихгүй мэдэхгүй хүн ховор. Хоёр дахь амьдралаа”Улаанбаатар” чуулгын дуучин Б.Баатархүүтэй холбосон тэрээр сүүлийн жилүүдэд дэрсхэн хөвгүүд төрүүлж, сайн эхнэрийн үүрэг гүйцэтгэсэн. Урлагийн ертөнцөөс бие биеэ олсон тэд нэлээд хэдэн насны зөрүүтэй. Дуучин бүсгүй үеийнхнээсээ овор багатай тул насны зөрүү тэр бүр анзаарагддаггүй. Ө.Уянга өмнө нь хэд хэдэн эрчүүдтэй нэр холбогдож явсан ч хэнтэй нь ч айл гэр болж явсангүй. Одоо тэрээр сайн эзэгтэй, сайн уран бүтээлч байхыг илүүд үзэж буй гэсэн. Өөрийн гэр бүлээс гадна найз нөхдийн халуун дулаан харилцаа холбоог эрхэмлэх болсон гэнэ лээ.
Монголд анх удаа IPTV, интернэт, суурин утсыг хослуулан гурвалсан үйлчилгээг нэвтрүүлж, хэрэглэгчдийн анхаарлыг татсан “Юнивишн” компани хэл аманд орох нь тун амархан. Өмнө нь интернэтийн хурднаас бол үргэлж асуудалд орж, хэрэглэгчдээсээ гомдол сонсож байсан бол энэ удаад хэрэглэгчдээ алагчлан үзэж, төлбөр мөнгөнөөс чөлөөлсөн асуудал сошиалд хүчтэй давалгаалж байна. Хөл хориотой холбогдуулан хэрэглэгчдийн төлбөрийн авахгүй гэсэн мэдэгдэл гаргажээ. Бодит байдал дээрээ уг мэдэгдэл нь хэрэглэгчдэд зөрүүтэй үйлчилж буй гэнэ. Энгийн хэрэглэгчдийн үйлчилгээг түгжсэн бол урлаг улс төр, олны өмнө амьдардаг хүмүүсийн хэрэглээг хязгаарлаагүй бололтой. Тус компанитай холбоотой асуудал сошиалд өрнөхтэй зэрэгцээд Юнивишнтэй гэрээтэй эсэх нь үл мэдэгдэх урлагийнхан учиргүй өмөөрч, өмгөөлж…
Короновирус илэрсэнтэй холбогдуулан улс орон даяар хөл хорио тогтоогоод багагүй хугацааг үдлээ. Төрөөс ирэх 2021 оны 7-р сарын 1-нийг хүртэл ипотикийн зээл болон бусад зээлүүдийн төлөлтийг түр хойшлуулсан гэх. Гэвч зарим арилжааны банкуудад Монгол улсын Төр засгийн шийдвэр үйлчилдэггүй бололтой. Хэрэглэгч та хаан хэмээх уриатай “Хаанбанк” зээлийн эргэн төлөлтдөө хуу хамж хурааж эхэлжээ. Тухайлбал, иргэн П-ын дансанд орсон хүүхдийн мөнгийг зээлийн төлбөртөө авсан тухай өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрээр “Ийм хэцүү цаг үед яагаад хүүхдийн мөнгө татаж байгаа юм бэ. Би одоо хүүхдүүддээ юу өгөх юм бэ, та нар турж үхэх гээд байна уу” гэжээ. Хаанбанкны хувьд иймэрхүү хүн чанаргүй…
Одоогоос 15 жилийн өмнө “UP music” продакшн МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа, С.Наран нарыг “Поп дива”-гаар өргөмжөлж байв. Дивагаар өргөмжлөгдсөн дуучид хамтран “Diva`s Mongolia” хит дууны тоглолтоо сонирхуулж байсан нь ч саяхан мэт санагдана. Харин сүүлийн үед зарим дива нь хувийн амьдралдаа хэт их анхаарснаасаа тус тусын уран бүтээл хийх болсон. Поп дива нарын хувийн зурагнуудаас нь хүргэж байна.
Монголын хошин урлагийн жүжигчдийн гэрэл зургийг Хятадын алдарт “Баруун этгээдэд зорчсон нь” тэмдэглэлийн дүрд хувирган эвлүүлжээ. Тухайлбал, “Банш” Батааг сармагчин, гахай буюу Бажид МУГЖ Эрдэнэзааныг, бага шавь буюу Шоройд жүжигчин Эрхэмбаярыг “орлуулсан” бол багшийн дүрд МУГЖ Баярмагнайг тус тус эвлүүлжээ. Энэхүү эвлүүлэг зураг гэртээ хөл хорионд орсон хүмүүст инээд хөөрийг бэлэглээд байна.
