Өнөө цагт Монголд гэлтгүй дэлхийд хип хоп хөгжмийн дарах жин, нөлөө нэмэгдсээр байгаа билээ. Үүнийг илтгэх мэт Монголд хөгжмийн энэ урсгал, чиглэлд хамгийн их уран бүтээл хийгдэж буй.
Тэдгээрийн дотроос аль хэдийн хүлээн зөвшөөрөгдөж, гол төлөөлөгчдийн нэг болсон уран бүтээлч бол рэппэр, продюсер Desant юм. Тэрээр дөрөвдүгээр ангиасаа хөгжимд дурлаж, 10 жилээ төгсөх үеэсээ буюу 2005 оноос анх сонсогчдод дуугаа хүргэж эхэлжээ. Desant өөрийн уран бүтээлүүдийг гаргахын зэрэгцээ ирээдүйтэй рэппэр, уран бүтээлчдийг дэмжин ажилладаг бөгөөд 2017 онд “Тоонот рекордс”-ийг хамтран байгуулжээ. Түүний жинхэнэ нэрийг Г.Батболд гэдэг.Нам гүмхэн амьдардаг тэрээр олон крашынхаа зүрх сэтгэлийг зүсэж эхнэрээ ил гаргалаа.
Фенүүдийнхэн хэлж буйгаар түүний эхнэр эгэл даруу монгол бүсгүй бөгөөд өөрөөс нь хэдэн насаар дүү гэнэ.
Мөн тэд шинэ хүнээ өлгийдөж аваад удаагүй байгаа сурагтай.

