Хөл хорио тогтоосноос хойш албан байгууллага, бизнесийн хамтрагчид ZOOM апп ашиглах болсон.
Тэгвэл монголын рок поп одууд ч бас тус программыг ашиглаж цахим хурал хийдэг болсон тухайгаа “Сүнс” хамтлагийн дуучин Лхагваа нийтлэжээ.
Монголын рок попынхон энэ 2020 онд олон тоглолт арга хэмжээ, аян зохион байгуулахаар төлөвлөж байсан ч covid-19 халдварт өвчнөөс хойшилж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд байгаа юм.
Дашрамд дуулгахад, рок попын нэр бүхий хамтлаг дуучид хамтран хөл хорионы үед өлсгөлөнд нэрвэгдээд байгаа айл өрхүүдэд тусламжийн гараа сунгахаар болсон гэсэн шүү.