Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг Тамир хороололд автомашины эд ангид нэг хүн хавчуулагдсан тул тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 22-ны 08:48 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн 36 настай, эмэгтэй “Пробокс” загварын суудлын автомашинтай замын шон мөргөж, автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байжээ.
Онцгойгийнхон 10 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчид шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээлэв.

