ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдрийн 11:00 цагаас хойш хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцууллаа. Тэрбээр “Өчигдрийн 11:00 цагаас хойш улсын хэмжээнд нийт 4,176 хүнд шинжилгээ хийхэд 13 тохиолдолд халдвар илэрлээ. Улаанбаатарт 3 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүс юм. Сэлэнгэд 4 тохиолдол нэмэгдсэн нь мөн хавьтлын хүрээнээс илэрсэн. Дархан-Уул аймагт 2, Орхон аймагт 4 тохиолдол шинээр нэмэгдлээ” хэмээн хэлэв. 24 цагийн хугацаанд Говьсүмбэр, Дорноговь аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Зохиогч: cool
1924 оны есдүгээр сарын 23-нд Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс байгуулжээ. Улсын анхдугаар Их Хурал 1924 оны есдүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлж, халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 төлөөлөгч нь оролцжээ. Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталсан. Хуудас бүр дээр нь “Ардын эрхт Монгол Улсын Хурлын тамга” гэсэн дөрвөлжин тамга дарсан Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 18…
ҮРИЙН БУРХАН УРВАДАГГҮЙ ЮМ АА … /богино ѳгүүллэг/ Цас хялмайлсан зэврүүн орой Саран бүсгүй ажлаа тараад гэрийн зүг бодлогшрон алхана. Автобусны буудлаас гэр хүрэх замд хүүхдээ тэвэрсэн нэгэн ээж зөрөхөд Саран санаа алдаж,сэтгэл нь шимшрэнэ. Хорьхон насандаа Баатартайгаа ханьлан, зовлон жаргалаа хамтдаа элээсээр хэдийн 10 жил өнгөрчээ. Сүүлийн гурван жилийн уйтайг яана, хадмын учир үл ойлгох хялалзах харц, нөхрийн нэхэл хатуу яхир үг, хэзээ хойно бэр болцгоож ирсэн ( нөхрийн дүү нарын) эхнэрүүдийн үр хүүхдээрээ гайхуулсан бардал, уйтгар гунигт шигтгэсэн он жилүүд. Саран бүсгүй хүн болохоор эх хүний жаргалыг эдлэх гэвч хүсэл хяслаар үерлэнэ. Гучин нас хаяанд ирсэн ч хөтлөөд…
Х-Түц хамтлагийн залуу чадварлаг уран бүтээлчдийн нэг З.Онон өөрийнхөө хөвгөр зургаа дэлгэв. Тэрээр дуучин нөхөр П.Идэржавхлангаа даган зохиолын дууны ертөнц рүү нэг хэсэг зам салж, жүжигчний карьер тасалж байсан. Тэдний дуулсан “Чи бидэн хоёр” дуу нь олны хандалтыг ихээхэн авч, youtube хуудсанд 4.4 сая үзэлттэй болсон нь зарим зохиолын дуучдыг ажилгүй болгосон гэхэд хилсдэхгүй. Тэрээр бага охиноо гаргаад 80 килограмм хүртэл таргалсан ч Боловсрол телевизийн “Бүтэн амьдрал” олон ангит кинонд тоглохын тулд богино хугацаанд дасгал хөдөлгөөн хийж, дэглэм барин 30 килограмм турж чадсан түүхтэй. Түүний ингэж турахад нөхрийн халамж ч дэм болсон нь гарцаагүй.
“X түц” хамтлагаар овоглож явсан залуу жүжигчин А.Хулан өдгөө охин, хүүгийн хамт амьдарч байна. Өөрийнхөө бага насны гэрэл зургийг охиныхтойгоо харьцуулж нийтэлсэн тэднийг “ээж охин гэсэндээ эгэлгүй ижилхэн юм аа” гэх хүн олон. А.Хулангын хувьд анхны амьдралаа онгоцны нисгэгч залуутай эхлүүлж, охиноо төрүүлсэн. Гэвч тэдний амьдрал богино настай байсан. Бага хүүгээ төрсний дараа урлагаасаа түр хөндийрч нам гүм байгаа залуу жүжигчин маань нэг хэсэг шар хэвлэлийн баатар болоод байсан билээ. Түүний нөхөрийг 60 гарсан Өвөрмонгол өвөө бөгөөд тэд гэрлэж, хүүтэй болсон гэх мэдээллүүд цацагдаж олны анхаарлыг татаж байсан. Тухайн үед А.Хулан мэдэгдэл хийж нөхрөө Хятад, Өвөрмонгол хүн биш хэмээн өөрийн…
Е-март сүлжээ дэлгүүр хөл хорионд байгаа ард иргэдэд хүнсний тусламж үзүүлэх “EMART FOOD BANK” аяныг энэ сарын 12-ны өдөр эхлүүлсэн байдаг. “Тус аян олны сайшаалыг хүлээж, маш олон байгууллага хувь хүмүүс сэтгэл гарган хүчээ нэгтгэн ажиллаж “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэдгээ батлан харуулж байна” хэмээн тэд өөрсдийгөө рекламдаж байсан цаг саяхан. Гэтэл нөгөөх аян нь шуудай үүрч, хог түүж яваа иргэдэд хүртээлгүй бололтой. “Гудамжныхан” хэмээн нэрлэгдсэн эдгээр эмзэг бүлгийнхэн хөл хориотой өдрүүдэд хоосон ходоодоо дүүргэхийн тулд ямар сайндаа л хог түүж явах вэ дээ. Үүнийг тус дэлгүүрийнхэн бодолцоогүй бололтой. Тусламжийн хүнснээс авах төдийд хулгайчийн араас хөөж байгаа аятай хөөж туун,…
“Боловсрол” суваг телевизийн “Яг түүншиг” шоугаараа муугүй дуучин гэдгээ харуулсан загвар өмсөгч С.Сарнай өөрийн бие даасан уран бүтээлээ гаргажээ. Тэрээр “Аяс” нэртэй өвөрмөц темптэй дуугаараа хөл хорионд орсон фенүүддээ бэлэг барьсан байна. Загвар өмсөгч, дуучин бүсгүйн хувь маш хөдөлмөрч нэгэн. Тэрээр өөрийн нэрийн Monroze нэртэй брэндээ хэдэн жилийн өмнө гаргасан нь түүнийг олон хэрэглэгчтэй болгосон. Түүний хамгийн сайн дэмжигч, хайртай фен нь түүний нөхөр загвар өмсөгч Мөнх-Эрдэнэ аж. Загвар өмсөгч бүсгүйг бүх талаас нь дэмжиж ард талд нь найдвартай зогсож байдаг гэсэн. Тэд дундаасаа дэрсхэн өсч яваа хоёр хүүхэдтэй. https://youtu.be/btVX5wLJLio
“Universe Best Songs 2011″ наадамд оролцон өөрийн өвөрмөц хоолойгоороо бусдаас ялгарч чадсанаар уран бүтээлийнхээ гарааг эхэлж, өдгөө дуулсан дуу болгон нь хит болж буй чадварлаг дуучин А.Хишигдалай хэмээгдэх болсон. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна. Тэрээр өнөөдөр 27 нас хүрч байгаа юм. Дуучин бүсгүй 1993 оны энэ өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд айлын отгон охин болж төржээ. Дээрээ хоёр ахтай тэрээр эрэгтэй хүүхдүүдээс дутахгүй сахилгагүй хүүхэд байсан аж. Түүний аав сумын ИТХ-ын дарга, ээж маань холбооны газрын дарга хийдэг байжээ. Түүнийг жаахан том болмогц аймгийн төв рүү нүүсэн аж. Дуучин бүсгүй хоёрдугаар ангид байхдаа аав ээжийнхээ ажиллуулдаг дэлгүүрт худалдагч хийж…
Монголын анхны амжилттай яваа трансжендер бол Б.Солонго. Үг нь цэгцтэй үйлдэл нь шулуун түүнд атаархах хүмүүс олон гэдгийг өөрөө ч хэлдэг. Зайсан өөрийн нэрийн дэлгүүртэй тэрээр мисс, топ моделиудын талаарх бодлоо хуваалцжээ. Тэрээр “Олон хүн надад загвараар явбал зүс царай, нуруу туруу, бие хаа байна гэж хэлдэг. Мэдээж залуу эрч хүчтэй насаа гоо сайхны ертөнцөд зориулсаар байх болно. Гэхдээ энэ амьдралын хэв маяг миний дурлаж хийдэг зүйл биш. Загвар бол миний хобби. Хүүхэд байхаасаа хайрлаж хүсч хийдэг, хийх дуртай ажил маань бизнес. Үүнийгээ чадахаараа биелүүлж яваа. Оролцсон олон улсын миссын тэмцээнд маань улс улсын хамгийн сүйхээтэй, өөрөөр хэлбэл хамгийн шуламлаг…
Э.Батшугарын амраг бүсгүй Б.Янжиндуламыг танихгүй хүн үгүй. Өөрийн брэнд дэлгүүрээ Зайсангын баячуудад зориулж нээсэн түүнийг хувцас загварын мэдрэмж, өнгөний сонголт сайтай бүсгүй гэдэг. Энэ нь үнэн байх. Эдийн засгийн хямралтай энэ үед буюу хөл хорио тавигдангуут дэлгүүрийнхээ салбаруудыг хотын А, Б зэрэглэлийн газруудад нээхээр төсөвлөж, төлөвлөсөн гэнэ лээ. Жүжигчин мэргэжилтэй тэрээр үеийнхээ бодвол өндөр боловсролтой нэгэн. Бага балчираасаа уран гимнатик, бие хамгаалах урлагаар хичээллэж байсан. Гэвч сүүлийн жилүүдэд ажлын ачааллын улмаас бэлтгэлээ тэр бүр хийдэггүй байжээ. Харин хөл хорио түүнд бэлтгэлдээ эргэн ороход тус дэм болж буйгаар цахим хуудаснаа илэрхийлсэн байна.
