Б.Найдалаа, Ч.Отгочулуу, Б.Лхагвасүрэн нар Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллахдаа “Бэрэн” группт давуу байдал олгон, арматурын төсөлд 22.7 сая ам.долларын зээл олгосон. Улмаар Хөгжлийн банканд 44 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шалгасан юм. Тэднийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдоогүй тул гэм буруугүй гэж үзлээ.
Холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.