Ц.Оюунтуул өнөөдөр төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор энгэрээ мялаалгажээ. Сүүлийн жилүүдэд хувийн амьдралдаа анхаарал хандуулах болсон жүжигчин бүсгүй шинэ уран бүтээлээс түр татгалзан, олны анхааралд өртөхөөс зайлсхийх болсон. Харин энэ удаа энгэр цоолж, шагнал хүртсэн түүний баярт мөчийг уран бүтээлч нөхөд нь олон нийтийн сүлжээнд хуваалцжээ. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Зохиогч: cool
Тэд бол эгч дүүс. Дуучин Ч.Анугийн эгч Уянхолбоо өөрийн брэнд гоо сайхны салон бүхий дэлгүүрээ нээжээ. Бага насны мөрөөдлөө биелүүлж дэлгүүрээ “Лусын дагина” буюу Mermaid beauty house” хэмээн нэрлэсэн байна. Ч.Уянхолбоог сайн гэрийн эзэгтэйгээс гадна тэнгэрийн улаач буюу бөө гэдэг. Ч.Анугийн хувьд эгч дүү нараа ямар ч үед урамшуулан дэмжиж үлгэр жишээ болдгын жишээ тэдний ихэр юм шиг гоо сайхан төрхнөөс харагдаж байна. Нэг айлд ийм хөөрхөн цэцэг шиг зүс гоо охидууд төрнө гэдэг ген сайтайнх биз. Гоо үзэсгэлэн, биеэ авч явах байдалдаа анхааран хэзээ ч хааш яаш байдалтай харагддаггүй нь Ч.Анугийн урлаг хэмээх их айлд хөл тавьснаа чин сэтгэлээсээ…
Исгэлэн жимснүүдийн ахлагч дуучин Ука уран бүтээлээ ар араас нь гаргаж, фенүүдийнхээ сонорыг мялаах болсон. Нэгэн цагт үсчин, гоо сайханч, бүжигчин, бүжгийн багш хийж явсан түүнийг нүүр будагч Белла ийнхүү өөрчилжээ. Хатуу хахир багш гэгддэг Ангирмаагийн гэрээг зөрчиж хөөрхөн хүү, охины ээж болсон Ука сүүлийн үед фэнүүдтэйгээ тулж ажиллаж байгаа гэхэд хилсдэхгүй. Бүсгүйчүүдийг нь нүүр будалтын хичээлээрээ эрчүүдийг нь өөрийн гоолиг төрхөөрөө татаж буй.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийв. Дараа нь Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдэж байгаа ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэл хүргэлээ. Тэрбээр “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1356 арга хэмжээг төлөвлөж, гүйцэтгэл 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 99.2 хувьтай байна. Нийслэл, дүүргийн хэмжээнд 2020-2021 оны өвөл зам, замын байгууламжийн…
Дэлхийн тайзнаа эх орныхоо нэрийг өргөж яваа монгол циркчид нэгдэж өнгөрсөн амралтын өдөр “Diamond circus” нэртэй тоглолтоо хийж үзэгчид олныхоо нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээж, сонорыг мялаалаа. Монгол бөхийн өргөөнд болсон тоглолтын уур амьсгал бидний хүүхэд насны сэтгэгдлийг дахин сэргээв. Утаат манан, өнгө гэрлийн гайхамшиг, том жижиг далбагар малгай, улаан хацар, өхөөрдөм төрхтэй алиалагчид, уран нугаралт, аварга могойн үзүүлбэр, 1990-ээд оны сүүлчээр тоглодог байсан алдарт “Шидэх банз”, “Агаарын нислэг”, “ Перш” зэрэг алдартай үзүүлбэрүүд тоглогдож, хүүхдүүдийн гайхшрал, бахдал баярыг төрүүлж байв. Тоглолтын үеэр хүүхэд гэлтгүй томчууд нь хүртэл “хөөх” хэмээн дуу алдацгааж, хүүхэд насандаа хэсэгхэн хугацаанд зочиллоо. Дэлхийн “А” зэрэглэлийн уралдаан…
Орхон аймгийн Ардчилсан намын гишүүд болон нэр бүхий зарим иргэдээс Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүний талаар шаардлага ирүүлсэн ба өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат эдгээр иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардуулах арга хэмжээ боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 123-р зарлигаар “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ, Эрдэнэт хотын их бүтээн байгуулалтанд гар бие оролцож, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагналыг Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал нар гардуулан өглөө. Монгол Улсын төрийн дээд одон “Алтан гадас” одонгоор 3, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар 11 иргэн шагнагдлаа.
“Хүүхэд хүнстэйгээ ирдэг” гэж Монголчууд хэлэх дуртай. Үнэндээ бодит байдал дээр хүүхэд өсгөх зардлыг тооцоолохоос эмээдэгтээ, өөрсдийнхөө сэтгэлийг тайвшруулахыг хүссэндээ тэгдэг байх. Хүүхэд өсгөх нь амьдралын хамгийн аз жаргал болгодог хэдий ч хариуцлага давхар үүрүүлдэг. Үүнийг ярих мөчид санхүүгийн хувьд ч сэтгэл санааны хувьд бэлэн байдаг гэр бүл хэр олон бол. Хүүхэд өсгөхөд гарах зардлын тооцоо одоогоор Монголд алга. 2019 оны байдлаар 20-39 насны залуус Монгол улсын хүн амын 34 хувийг эзэлж байна. “Залуучуудын орон” гэх тодотголтой манай улсад сүүлийн 7 жилийн дунджаар жилд 75 мянган үрс шинээр мэндэлж байна. Өлгий, живх, хоол хүнс, цэцэрлэг гээд сургуульд орох хүртэл хүүхдэд…
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас Монгол улс хилээ хааж, тусгай үүргийн онгоцоор Хилийн чанад дахь Монголчуудыг эх оронд нь авч ирж байгаа. 2020 оны 10 сарын 29-ны байдлаар 91 улсаас 100 удаагийн нислэгээр 26 338 хүнийг эх оронд нь авч иржээ . Үүнээс гадна Монгол улсад ирэх хүсэлтээ тавьсан гурван мянга гаруй иргэн УОК-т хүсэлт гаргаад байгаа юм. Эх орондоо яаралтайгаар ирэх хүсэлтийг 200 гаруй хүн гаргаад байгаа аж. Цаашид хилийн чанад дахь Монголчуудыг эх оронд нь авч ирэх ажил үргэлжлэх болно гэж Гадаад хэргийн сайд ГХЯ-ны мэдээллийн цагаар мэдээллээ
Ард кино театрын орчим байрлах “CIRCLE K” сүлжээ дэлгүүрээр 2020 оны аравдугаар сарын 01-нд 14:00-15:00 цагийн үед үйлчлүүлж байсан эмэгтэй 00-д дутуу төрсөн байна. Улмаар нярайгаа хогийн саванд хаясан хэрэг бүртгэгдсэн. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас шалгаж нярайн ээжийг олсон. Нярайн ээж Улаанбаатар хотод ажил хийдэг 22 настай болох нь тогтоогдсон байна. Нярайн ээж цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Хүүхэд төрөх гэж байгааг мэдээгүй, амьд байгааг нь ч мэдээгүй” гэж мэдүүлсэн байдаг. Дутуу төрсөн нярай 1.1 кг бөгөөд ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж өдгөө сэхээний тасгаас эрчимт эмчилгээний тасагт шилжсэн байна. Хүүхдийн ээжийг шалгагдаж байгаатай холбоотойгоор аав нь хүүхдийг асарч байгаа…
