Хаана ч явсан брэндлэг топ модель Монголын загварын ертөнцийг нэгэн үе чимж явсан, хамгийн царайлаг том моделийн нэг Д.Уранбилэг хаана ч явсан брэндлэг нэгэн болжээ. Зуслангын байшин руу явахдаа хүртэл толгойноосоо өсгий хүртэлээ брэндээр гоёдог гэж байгаа. Загварын ертөнцөөс сураг тасраад удсан тэрээр найзуудтайгаа хамтран хувийн бизнес хийж байгаа гэсэн. Олон улсын онгоцны билет зуучлан борлуулах үйл ажиллагаа эрхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа тэрээр шинэхэн амьдрал зохиож, сэтгэл өөдрөг амьдарч явааг дуулгахад таатай байна. Нэгэн үе Монгол Улсыг төлөөлөн АНУ дахь элчин сайдаар ажиллаж байсан Ж.Чойнхорын бэр болж, хөөрхөн үрийн зулай үнэрлэн, төд удалгүй дуулиантай салалт хийж байсан топ модель…
Зохиогч: cool
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан 1540 дүгээр тогтоолоор цацраг болон цөмийн, химийн, биологийн зэвсгийг боловсруулах, үйлдвэрлэх, эзэмших, тээвэрлэх, шилжүүлэх, ашиглахыг оролдсон төрийн бус субъектуудэд аливаа хэлбэрийн дэмжлэг үзүүлэхээс татгалзах, үй олноор хөнөөх зэвсэг бүтээхэд ашиглаж болох бараа бүтээгдэхүүн, эд зүйлсэд улс орнууд үндэсний хэмжээнд хяналт тавихыг үүрэг болгосон байдаг. Монгол улсын Ерөнхийлөгч 2007 онд АНУ-д айлчлах үеэрээ цөмийн материалын хууль бус хөдөлгөөнд хяналт тавих зорилгоор санамж бичиг байгуулж, төслийн хүрээнд 2008 оноос Монгол улсын байнгын ажиллагаатай 15 боомтод 100 ширхэг цацрагийн хяналтын төхөөрөмжийг суурилуулж, хяналтын шалгалтыг хэрэгжүүлж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу дээрхи тогтоолын хэрэгжилтийг хангуулах…
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хэмжээнд 2 өртөө, 6 зөрлөг дээр нийт 77 ширхэг суман шилжүүлэг угсрагдана. Үүнээс хамгийн анхны суман шилжүүлгийг /10 дугаар сарын 24-ний өдөр/ зөрлөг-2 буюу төмөр замын 65 дахь км-т угсарч дууслаа. Суман шилжүүлэг нь галт тэргийг нэг замаас нөгөө зам руу шилжүүлэх зориулалттай байгууламж юм. Уг төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжлэх бөгөөд 1-р зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүй, 16 гүүр, 126 хоолой, 8 малын гарцтайгаар баригдах юм. Төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, Ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь Интернэшнл” ХХК ажиллаж одоогоор төсөлд 383 инженер техникийн ажилтан,…
“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2020 оныг компанийн хэмжээнд сахилга, хариуцлагын жил болгон зарлаад буй. Үүний хүрээнд сургалтын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ сарын 23-нд “Олон улс дахь байгууллагын ёс зүй” сэдэвт сургалтыг Ёс зүйн хороо, Сургалтын албанаас Швейцарийн BPN нийгэмлэгийн Монгол дахь салбартай хамтран явууллаа. Уг сургалтад компанийн удирдах түвшний албан тушаалтнууд оролцсон бөгөөд ёс зүйтэй байгууллагын шинж, түүнд нөлөөлөх хүчин зүйлүүд болон ёс зүйтэй, тогтвортой хандлага, байгууллагын үнэт зүйлд нөлөөлдөг дотоод, гадаад хүчин зүйлсийн талаар ойлголт авлаа. Түүнчлэн энэ үеэр байгууллагын ёс зүйн түвшнээрээ өндөрт үнэлэгддэг дэлхийн томоохон бизнес эрхлэгчид, байгууллагуудын туршлагаас суралцав.
Н.Дэмбэрэл МҮОНРТ-ийн захирлаар очих тохироогоо баталгаажуулжээ Сүүлийн үед МҮОНРТ-ийн уран бүтээлчид олон нийтийн зөвлөл болон одоогийн захирлаа эсэргүүцэж байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн МҮОНРТ-ийн захирлаар Нинжийн Дэмбэрэлийг томилох нь гэсэн мэдээлэл байсан. Тэгвэл энэ мэдээлэл үнэний ортой болж таарсан байна. Тодруулбал Н.Дэмбэрэлийг томилох нь тодорхой болж, тохироог төрийн гурван өндөрлөгийн хэмжээнд “асуудалгүй” зохицуулсан аж. Тодруулбал, Н.Дэмбэрэл нь Ерөнхийлөгч болон УИХ-ын даргатай нэг нутаг бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэд хэдэн удаа хамтарч ажиллаж байсан туршлагатай болохоор халаа сэлгээний асуудлаа тохирсон гэх мэдээлэл байна. Нинжийн Дэмбэрэл нь “Чингис хаан” ХХК-нд менежер, “Статус Сом” ХХК-нд захирал, Нийслэлийн засаг даргын тамгын газар олон нийттэй харилцах албаны дарга, МУ-ын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга,…
Фантастик продакшны ээлжит уран бүтээл “37-р точка” киноны ахдаа дурладаг эрх бяцхан охины дүрийг чадварлагаар бүтээсэн залуу жүжигчин Ц.Номин 2018 онд СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн юм. Уран бүтээлийн гараагаа “Хайрын клуб” киноны гол дүрийн жүжигчнээр эхэлж байсан бөгөөд “One night”, “Манан зүсэгч” зэрэг нийт 7 кинонд туслах дүрийг бүтээж байжээ. Өөрийгөө эршүүд, дайчин эмэгтэй гэж тодотгох дуртай түүнийг охиноо ганцаараа өсгөдөг учраас амьдралын хүнд хатууг туулсан байх хэмээн таамагладаг. Залуу бүсгүй цахим хуудсаа идэвхитэй хөтөлдөг ч одоог хэр нь гэр бүлийнхээ зургийг байршуулдаггүй бөгөөд зөвхөн охинтойгоо авхуулсан зургаа миний гэр бүл гэж тодотгож бичсэн байдаг. Тэгвэл тэрээр аав ээж эгч…
Олон улс дамжуулан мөнгө угаасан гэмт хэргүүдийг шийдвэрлэн үр дүнтэй ажилласныг үнэлэн Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргалаа Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага (ФАТФ)-аас Монгол Улсыг 2019 оны арванхоёрдугаар сард стратегийн дутагдалтай улсын буюу бидний нэрлэж заншсанаар “Саарал жагсаалт”-д оруулсан билээ. Энэ жагсаалтад орсноос хойш манай холбогдох байгууллагынхан хэд хэдэн удаа дээрх байгууллагад тайлан хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын хийж, хэрэгжүүлсэн ажлын үр дүнг энэ сарын 21-23-нд Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон ФАТФ-ын чуулганы цахимаар зохион байгуулагдсан нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн юм. Хурлын үр дүнг мэдээлэх хэвлэлийн хурлын үеэр ФАТФ-ын ерөнхийлөгч Маркус Плейер “Монгол Улс…
Дэлхийн шилдэг циркчид нэгдэн эх орондоо тоглох гэж байна Монголын циркчид ур чадвараараа дэлхийд гуравт бичигддэг билээ. Тэгвэл дэлхийгээр аялан тоглодог Монголын циркчид нэгдэн эх орондоо тоглохоор боллоо. Уран нугаралт, илбэ, агаарын үзүүлбэр, амьтантай өвөрмөц үзүүлбэр гэх зэргээр эхнээсээ дуустал сонирхолтой байх дэлхийн циркийн сор болсон уран бүтээлүүд хоёр өдрийн дөрвөн удаагийн тоглолтод багтсан байгаа. Монгол Бөхийн Өргөөнд -2020.10.31-нд 12:00 цагаас -2020.10.31-нд 16:00 цагаас -2020.11.01-нд 12:00 цагаас -2020.11.01-нд 16:00 цагаас болох тоглолтуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 9494-5000, 8037-9494 дугаараас лавлаарай. Мөн тасалбарыг TICKET.mn -ээс болон Бөхийн өргөөнд худалдаалж байгааг дуулгая. Хүүхдийнхээ жаргалтай дурсамжийг нэгээр нэмж, дэлхийн шилдэг циркийн тоглолтыг гэр бүлээрээ үзэхийг Diamond Circu
Монголын шилдэг нүүр будагчдын нэг Белла буюу Б.Алтанзул БНСУ-д нүүр хувиргагч мэргэжлээр төгссөн бөгөөд БНЭУ болон ХБНГУ-д тус тус мэргэжил дээшлүүлсэн байна. Белла хүн болгоны дахин давтагдашгүй төрхийг бүтээхийг эрмэлздэг бөгөөд түүний зөвлөгөө яахын аргагүй охид бүсгүйчүүдийн тулгамдсан асуудлыг шийдэхэд нь тусалдаг байна. Тэгвэл олны танил бүсгүйчүүдийг хэрхэн өөрчилснийг сонирхуулъя. Дуучин Нара “Тарган байхад тураагаад авчихгүй хүмүүс одоо уйлаад яахав дээ” хэмээн сэтгэгдэлээ үлдээсэн бол жүжигчин Ж.Баясгалангийн гэргий Мөнхтуяа “Одоо үсээ ургуулна аа” гэж өөртөө итгэлтэй төрх бүрдүүлснээ илэрхийлжээ. Түүнээс гадна артист Бэлла дуучин Д.Болдын сүүлд гаргасан “Oneshot” дууны клипэнд ажиллаж доорх дөрвөн бүсгүйн нүүр будалтыг хийжээ.
АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчдийн хар цагаан зургийг өнгөт болгожээ Жеймс Берриж хэмээх эр АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Абрахам Линкольны хар цагаан зургийг өнгөт болгож цахимд байрлуулсан байна. Түүний энэхүү ажил олон хүнд таалагдаж АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчдийн хар цагаан зургийг өнгөт болгох хүсэлтэд ихээр иржээ. Тиймээс Жеймс Берриж АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчийн хар цагаан зургийг өнгөт болгох төсөл хэрэгжүүлсэн бөгөөд үр дүнг нь харьцуулсан хэлбэрээр хүргэж байна. Абрахам Линкольн- АНУ-ын 16 дахь ерөнхийлөгчөөр 1861-1865 онд ажиллаж байсан. Теодор Рузвельт – АНУ-ын 26 дахь ерөнхийлөгчөөр 1901-1909 онд ажиллаж байсан. Эндрю Жексон – АНУ-ын долоо дахь ерөнхийлөгчөөр 1829-1837 онд ажиллаж байсан. Жон…
