“Коронавируст халдвар “Covid-19”-ийн цар тахлын үеийн орон нутгийн шуурхай штаб, хариу арга хэмжээний багийг бэлтгэх” нь сэдэвт сургалт Дорнод аймагт болж байна. 2020 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Коронавируст халдвар “КОВИД-19”-ийн цар тахлын үеийн орон нутгийн шуурхай штаб, хариу арга хэмжээний багийг бэлтгэх сургалтыг зохион байгуулах юм. Тус сургалтад Дорнод аймгийн ЗДТГ, ЭМГ, МХГ, ОБГ, ЦГ, БОЭТ зэрэг төрийн 20 орчим байгууллагын 100 гаруй холбогдох албан тушаалтнууд хамрагдаж байна.
Зохиогч: cool
1. Тамхинаас гарах. Нэгэн хэрэглэгч ийнхүү бичиж байна “Хэрэв та нар одоо намайг харах боломжтой байсан бол би өвдөг дээрээ сөгдөн тамхинаас гарах тухай бодох боломж өгөөч гэж хүсэх байсан”. Үнэтэй, таагүй үнэртдэг, эрүүл мэндэд хортой. Одоо больж болохгүй гэж үү? 2. Эцэг, эх, ах, дүү нартайгаа таатай харилцаатай байх. Та гэр бүл, найз нөхөдтэйгөө таагүй харилцаатай гэж боддог ч бай дотны хүмүүстэйгээ хэл амаа олж сурах хэрэгтэй. Гэр бүлийн холбоо маш чухал юм. Удахгүй та үүнийг жинхэнэ баялаг гэдгийг ойлгох болно. 3. Спортоор хичээллэх. Аль болох идэвхтэй амьдралын хэв маягтай байх хэрэгтэй. Тэгвэл та 50 насандаа хангалттай идэвхтэй байх…
Сүүлийн үед “Хатан зүрхний хайр”, “Харц”, “Хувиршгүй” зэрэг олон сайхан дуугаар ард түмний сонорыг мялааж байгаа Дуучин Бадарчийн Уранзаяа хөгжмийн шинэлэг өнгө аяс, загварлаг дэгжин төрхөөрөө нийтийн дууны ертөнцөд шинэчлэлийн салхи сэвэлзүүлж эхлэсэн. Тэрээр ардын дууч МУСТА Даваагийн Бурмаа, Дуучин МУСТА Олзодын Гансувд нарын дүү бөгөөд эгч дүүсийн хамтарсан “Сүүн үргэлжлэл” тоглолтыг 2019 онд түмэн олондоо хүргэсэн билээ. Увс аймгаас төрөн гарсан олон арван авьяаслаг уран бүтээлч нараас эгч дүү гурван бүсгүй ялгарах боллоо. Д.Бурмаа, О.Гансувд, Б.Уранзаяа гэх дуучин бүсгүйчүүд нутаг усныхаа нэрийг гаргахын сацуу уран бүтээлээрээ өнөө үеийн дуучдыг тэргүүлж байна. Үзэсгэлэн гоогоороо олон нийтийн анхаарлын төвд орж ирээд…
Италын Ромд амьдардаг Монгол эмэгтэй А.Уянга хорт хавдартай хүүхдэд үнэгүй өгөх хиймэл үс хийлгэхээр 42см үсээ хандивт өгчээ. Тэрээр: “Монголд маань нэг салон ингээд хандив цуглуулаад хүүхдэд үнэгүй хиймэл үс хийж өгчдөг болчихвол мөн ч гоё доо” гэжээ. Гадаадын зарим улс оронд ийнхүү хорт хавдартай хүмүүст зориулсан хиймэл үс хийхэд зориулж үсээ тайруулж хандивлаж болдог байна.
Манай захиалгын утас руу саяны 7 хоног нэг хүүхэд өдөр бүр цүнх дуусаагүй биз дээ гэж залгалаа Тэгээд эгчээ би мөнгөө шилжүүлсэн өнөөдөр авч болох уу? гэж байна. Хүргэлт эхлээгүй байгаа гэсэн чинь эгчээ миний төрсөн өдөр болох гээд байгаа юм аа. Ээжийгээ баярлуулмаар байна. Та надад ганцхан цүнхээ эрт өгөөч. Би өөрөө очоод авъя гэнэ. Манай хамт олон ярилцаад зөвшөөрөөд хүргэж өгөхөөр боллоо. Орой очтол хөөрхөн хоёр хүү гэрийнхээ үүдэнд гарчихсан инээгээд зогсож байна. Түрүү сар хамаатны эгч нь манайхаас захиалаад гоо сайхны 100.000 төгрөгний бүтээгдэхүүнүүдээ манай цүнхэнд 49.500-аар авсан гэж ээжид нь ярьсан юм байна лээ. Ээжийгээ гоо…
Монгол улс саарал жагсаалтаас гарлаа Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас гарсан тухай Санхүүгийн зохицуулах хорооны албан ёсны цахим хуудастаа мэдээлжээ. “Монгол улс ФАТФ-ын стратегийн дутагдалтай улсуудын жагсаалтаас гарахтай холбоотой төрийн болон мэргэжлийн холбоодын тасралтгүй хамтын ажиллагааны үр дүнд 2019 оны 10 дугаар сард ФАТФ-аас өгөгдсөн 6 үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн байна. Уг үр дүнг ФАТФ-ын цахим хуудсанд 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нийтэлсэн бөгөөд албан бус орчуулгыг хүргэж байна.” Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын хяналтад байгаа улс орнууд мөнгө угаах, терроризм болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдлаа арилгах зорилгоор идэвхтэй хамтран ажиллаж…
Цементийг цахилгаан станцын үнстэй хольж савлан, иргэдийг төөрөгдүүлэн худалдаж байсан хүмүүсийг цагдаагийн байгууллагын ажилтнууд илрүүлсэн талаар өнгөрсөн өдрүүдэд цахим мэдээллийн хэрэгслээр цацаж байгаа. Сонгинохайрхан дүүргийн XX, Баянгол дүүргийн XXIV хорооны нутагт гурван хүн ийм хууль бус зүйл хийж байсныг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид илрүүлснийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийнхөн сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Ингэхдээ “Одоогоор 70 орчим тн цемент хураан аваад байна.Цаашид савласан цементийн хэмжээ нэмэгдэж ч магадгүй. Цахилгаан станцаас үнс гаргах тусгай журамтай байдаг. Гэтэл энэ хүмүүс хэрхэн олж авч, иргэдэд хохирол учруулсныг тогтоохоор нарийвчилсан шалгалт үргэлжилж байгаа” гэсэн билээ. Бидэнд олдсон мэдээллээр энэ хэргийг О.Мягмарсайхан,…
Дархан цаазат ууланд мөнгө угаасан байж болзошгүй хэргийг удахгүй прокурорын хяналтад шилжүүлнэ- Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай бүсэд аялал жуулчлал нэрээр орон сууцын барилга, хувийн харш, хотхон барьж, хууль зөрчих явдал хэрээс хэтэрсэн билээ. Үүнтэй хууль сахиулах байгууллагынхан тэмцэж, шалгадаг ч тэгсхийгээд замхардаг. Гэвч хууль сахиулагчид шантралгүй, өнгөрсөн зун хэд хэдэн хорооллын газар эзэмших, ашиглах тусгай зөвшөөрөл, санхүүгийн эх үүсвэрийг шалгаад, гадаадын иргэд Монгол Улсын нийслэлд мөнгө угааж, хууль бусаар олсон орлогоо үл хөдлөх хөрөнгө болгож байж болзошгүй байгааг тогтоосон юм. Түүгээр ч зогсохгүй салбарын сайдаар ажиллаж байсан Д.Оюунхорол албан тушаалаа ашиглаж, садан төрлийнхөндөө амины орон сууц барих газар…
Эрдэнэт хүний эрүүл энхийн манаанд зогсдог мэс засалч эмч нар чуулж байна. Хоёр жил тутамд зохион байгуулагддаг Монголын мэс заслын эмч нарын холбооны 13-р чуулган Орхон аймагт зохион байгуулагдаж өнөөдөр /2020.10.23/ нээлтээ хийлээ. Чуулган хоёр өдрийн турш үргэлжилнэ. “Монголын мэс заслын тулгамдсан асуудлууд 2020” нэрийн дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулганд мэс засалч эмч нар өөрсдийн ололт амжилт, алдаа оноог дүгнэн хэлэлцэж, шинэ технологи, дэлхийн мэс заслын чиг хандлагын талаар зөвлөлдөнө. Чуулганд нийслэл, орон нутгийн төлөөлөл болсон нийт 280 гаруй мэс засалч эмч нар оролцож байна. Чуулганы нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын эмч Анагаахын шинжлэх ухааны…
Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар намын бүлгүүд байгуулагдан, бүлгийн дарга нараа сонгов. Хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулан энгэрийн тэмдгийг гардуулсан юм. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Р.Давга, АН-ын бүлгийн даргаар Д.Пүрэвдаваа нарыг сонгов. Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгээс НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэн, 84.44 хувиар дэмжлээ. Нэг хүний нэрийг дэвшүүлсэн учраас санал хураалтыг илээр явуулав. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог 11-ээр тогтоож, Ж.Батбаясгалан Р.Дагва Ж.Алдаржавхлан Б.Пүрэвдагва С.Даваасүрэн М.Халиунбат Б.Мөнхбат Н.Баярчимэг Д.Энхтуяа Д.Бадарсан Д.Гантулга нарыг сонголоо. Мөн НИТХ-аар нийслэлийн Засаг даргын албан тушаалд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Д.Сумъяабазарыг нэр дэвшүүлж буйгаа бүлгийн дарга…
