Зохиогч: cool

Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлэн хэлэлцэж, дэмжлээ. Нэр дэвшүүлэн хэлэлцэх үеэр Төлөөлөгчид асуулт асууж, санал хэллээ. Тодруулбал, төлөөлөгчдийн зүгээс УИХ-ын гишүүн хүн хотын даргад нэр дэвшиж байгаа нь хуулийн хүрээнд хэр оновчтой вэ хэмээж байв. Хэрэв хотын даргаар сонгогдсон тохиолдолд Улаанбаатар хотынхоо жолоог хариуцлагатайгаар атгаж, хотын хөгжлийг шинэ шатанд гаргахыг хүсэж байгаа гэдгээ дуулгалаа. Харин Д.Сумъяабазарын зүгээс “Хууль зөрчсөн асуудал байхгүй. Хотын аж ахуйн ажил бүртэй тулж ажиллах боломжтой тул нийслэлийн Монгол Ардын Намын хорооны шийдвэрийг даган 2020-2024 онд “Нийслэлийн Хөгжлийн Гэрээ” мөрийн хөтөлбөрөө хамтдаа…

Цааш унших

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааныг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва даргаллаа. Хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн. НИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн нэрийг дэвшүүлсэн. Үүнийг анхдугаар чуулганы хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчдийн олонх буюу 84,44 хувийн саналаар дэмжиж, нийслэлийн ИТХ-ын даргаар Ж.Батбаясгалан сонгогдлоо. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Цааш унших

Амжилттай яваа эрийн ард түүнээс хүчирхэг бүсгүй байдаг гэж үг бий. Эр нөхрөө ажил, карьертаа төвлөхөд нь саад тотгор хийхгүй орон гэр, үр хүүхэд, өөрийгөө ч бас сайхан авч явдаг бүсгүйчүүдийг тоймлон хүргэе. Комедиан Н.Амаржингийн ялдам Г.Танан “Comedy Lab” клубын гишүүн, “Авьяаслаг монголчууд 2018” шоуны шилдэг оролцогч, инээд бэлэглэгч Н.Амаржин Г.Танан гэдэг хөөрхөн гэргийтэй. Тэд дундаасаа хоёр хүүхэдтэй. Зүс өөр ч нас ойролцоо тэдний хувьд гурван жил үерхэж, нэг гэрт орсон гэдэг. Тэднийг АНУ-д амьдардаг найз нь анх танилцуулж байсан бөгөөд тухай үед Н.Амаржин “Яасан хөөрхөн охин бэ, найзтайгаа танилцуулна даа” хэмээн бодож явж байгаа өөртөө аваад суусан гэдгээ хэлдэг.…

Цааш унших

Улс төрийн ертөнцөд өөрийнхөө үйлдлээр урвагч буюу шинэ цагийн “Дүлзэн” гэх хочыг зүүгээд байгаа хүн Э.Магнайбаяр. Хөвсгөл аймгийн харъяат тэрээр Баянгол дүүргийн ИТХ-ын 23-р тойрогт МАХН-аас нэр дэвшин сонгогдсон ч, МАН-д уржигдар элсэж, гишүүний үнэмлэхээ гардаж авсан. Тэрбээр дүүргийн ИТХ-д МАХН-аас ганц суудал авч, ийнхүү өөр намд элссэн нь нийгэмд шүүмжлэл дагуулж байгаа юм. МАХН-ын 39-р мянгатын даргаар ажилладаг гэх Э.Магнайбаяр нь 1984 онд төрсөн, хулгана жилтэй нэгэн. Их Засаг их сургуулийг дүүргэсэн тэрээр оюутны ширээнээс салав уу үгүй юу мөнгөтэй айлд хүргэн орж, хөрөнгөтэй эхнэрийн буянаар “данагар” хар жийпийг баруун солгойгүй сольж унаж байсан цаг 10 жилийн тэртээ. Уншигч…

Цааш унших

Монгол HD телевизын эзэн Ч.Номин түүний нөхөр Б.Бат-Эрдэнэ нар өөрийн найз гэр бүлийн хүрээллээ нийгэмд “элит” тодотголтой мэт сэтгэгдэл төрүүлж чадсан. Уг гэр бүлүүд нийгэмд өөр өөрийн салбарт манлайлдаг юм. Тэгвэл тэд өчигдөр буюу энэ сарын 22-нд намрын налгар өдрүүдийг ашиглаж, голын эрэг дагуу “найрлаад” авчээ. Энэ тухай дуучин Ука “Амьдралд хайртай, үр хүүхдүүд болон нөхөрлөл амьдралд байж болох сайхан бүхнийг түгээхийн төлөө байдаг хүндэт хүмүүс минь” хэмээн бичжээ.

Цааш унших

Манай улсын нийслэл Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж буй талаар УИХ-ын дарга асан З.Энхболд өөрийн цахим хуудаснаа нийтлэв. Угтаа У.Хүрэлсүхийн Засгийн газар гарч ирснээсээ хойш зоригтой шийдвэр гаргаж, 2017 оны 98 дугаар тогтоолоор 5 зорилт бүхий “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Энэ хүрээнд өнгөрсөн 2018 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан нь бодит үр дүнд хүрсэн. Тухайлбал, 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 3 дугаар сар хүртэлх Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт буюу агаар дахь PM2.5 тоосонцрын дундаж агууламж нь 2016-2017 оныхоос 52 хувиар, 2017-2018 оныхоос 48 хувиар, 2018-2019…

Цааш унших

Реппер Din Dior нэрээр олонд танигдсан Д.Мөнхтулгад цэргийн зарлан дуудах хуудас ирж цэрэгт татагдахаар болжээ. Энэ тухайгаа “Цэрэгт явлаа сайн сууж байгаарай” хувийн цахим хуудаснаа бичсэн байна. Нэгэн хэсэг хар тамхины хэрэгт холбогдож байсан гэх тэрээр энэ жил 24 настай. Реп хийхээсээ өмнө тэрээр Батлан хамгаалахын их сургууль, МУИС-уудад суралцаж байсан ч “өөрийнхөө мөн чанарыг олсон” хэмээн сургуулиудаа төгсгөлгүй орхисон байдаг. Тэрээр шивээсүүд дундаасаа баруун нүднийхээ шивээсэнд илүү дуртай аж. Энэ шивээс нь Египтын Хорос бурханы нүдийг илэрхийлдэг бөгөөд баян чинээлэг амьдрал, хурц ухааныг илэрхийлдэг ажээ.

Цааш унших

Опизит хамтлагийн гишүүн гэдгээр олонд танигдсан А.Гантулга эхнэр авч гэр бүл зохиожээ. Олны танил хэд хэдэн эмэгтэйтэй нэр холбогдож байсан тэрээр үр хүүхэд, гэр бүлээ ихээхэн нууцалдаг аж. Түүний гэргий олноо ил гарахдаа “Сайн хань, сайн аав байж халамж хайраар дутаалгүй аз жаргал мэдрүүлдэгт баярлалаа” хэмээн нөхрөө тагласан байна. А.Гантулгын хувьд дуучин А.Хишигдалайтай хоёр жил орчим үерхэж байсан ч нэг л өдөр түүнийг орхин загвар өмсөгч Ю.Балжидмаатай болзох болсон. Дуучин А.Хишигдалай найз залуугаа загвар өмсөгч бүсгүйд булаалгаснаа нуугаагүй. Харин Ю.Балжидмаа А.Гантулга нарын дурлал хэдхэн сар үргэлжлээд өөр өөрсдийн амьдралын замыг сонгож, хэн хэн нь үр хүүхдээ үнэрлэсэн. Дашрамд дуулгахад, А.Гантулгын…

Цааш унших

Манай улсын хүн амийн тэн хагас нь Улаанбаатар хотод амьдардаг. Нийслэлд оршин суугчдын хэн дажгүй ажил хийдэг, бизнес эрхэлдэг, мөнгөтэй, боломжийн амьдралтай нь хоёр гүүрний цаадах тансаг зэрэглэлийн аппэрментүүдэд хуваагдан амьдардаг. Мэдээж амьдрах орчин нөхцөл гэр хорооллын “ядуус”-аасаа хэд дахин тансаг. Гэтэл тансаг хороололд амьдардаг ч таарсан газраа бие засдаг зангаа зарим ОРК нөхдүүд нь тавихгүй байгаа бололтой. Хөдөө хээр эзгүй газар бие засч, хүндэрдэг шигээ хаа таарсан орц хонгил, цахилгаан шат, айлын үүд, цэцэрлэгт хүрээлэнд өтгөн шингэн, ялгадсаа гаргах жишээний. Хэдийгээр СӨХ-үүд нь тэдгээр хүмүүст 10-20 мянган орчим төгрөгөөр торгууль тогтоодог ч заримынх нь камер ажиллахгүйн улмаас өтгөн шингэндээ…

Цааш унших

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд ОХУ-аас ачаа, бараа тээвэрлэх тээврийн хэрэгслийн жолооч нарын хаясан хог хаягдлыг цэвэрлүүлэх, ачаа бараа буулгах явцад хорио цээрийн дэглэмийг сахих, халдвар хамгааллын хувцас хэрэгслээр бүрэн хангахыг анхааруулж, цаашид ачаа тээвэрлэж буй камазны жолооч нарт тогтоосон цэгт хог хаягдлыг хаях чиглэлээр үүрэг даалгавар өгөв. Мөн импортын бараа бүтээгдэхүүн тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн ачаа буулгалтад хяналт шалгалт хийх явцад тээврийн хэрэгслийн жолооч нар амны хаалт зүүдэггүй, ачаа буулгагч нарын зарим нь халдвар хамгааллын хувцастай боловч амны хаалт зүүдэггүй, бээлий өмсдөггүй зэрэг…

Цааш унших