Зохиогч: cool

“The Notebook” киноны гол дүрийн хоёр эхэндээ бие биендээ тун дургүй байсан ч … Хайрын сэдэвтэй хамгийн сайхан бүтээлүүдийн нэг гэгддэг “The Notebook” киноны гол дүрийн хоёр эхэндээ бие биендээ тун дургүй байсан гэдэг. Ялангуяа Райн Гоуслин нь хамтран тоглогч Рэйчел Маккадамсыг солиод өгөөч гэж найруулагчаасаа гуйж байжээ. Найруулагч Ник Кассаветс нь Ноагийн дүрд аль болох хүмүүсийн сайн мэдэхгүй, царайлаг биш эрэгтэй жүжигчин олохыг зорьсон нь Райн Гоуслин байв. Харин Райн Гоуслин киноноос хойш Холливудын сайхан залуусын нэг болж хувирсан билээ. Гол дүрийн хоёр жүжигчнийхээ харилцааг сайжруулахын тулд найруулагч нь Райн, Рэйчел нарыг зураг авалт эхлэхээс өмнө хэдэн цаг нэг…

Цааш унших

Дэлхий нийтээр “Ковид-19” цар тахлын 2 дахь давалгаанаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа энэ цаг үед манай улсын хувьд ч гэсэн хөдөө орон нутгийн шуурхай штабын баг бүрэлдэхүүн хэсгүүдийг чадавхижуулах цогц сургалтыг 21 аймгийн хэмжээнд зохион байгуулж эхэлсэн. Тодруулбал Монгол Улсын Шадар сайдын тушаалаар томилогдсон ажлын хэсэг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах орон нутгийн Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг чадавхижуулах, байнгын бэлэн байдлыг хангуулах сургалтыг зохион байгуулж практик сургуулилтыг тогтмол хийж хэрэгжүүлж байна. Ажлын хэсэг өнгөрсөн 9 дүгээр сараас эхлэн Баян-Өлгий, Ховд, Увс, Булган, Хөвсгөл, Орхон аймгуудад ажилласан бол өнөөдөр Хэнтий…

Цааш унших

М.Батчимэг агсантай баасан гарагт салах ёс гүйцэтгэнэ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч, Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг хүнд өвчний улмаас таалал төгссөн билээ. Талийгаачтай энэ сарын 23 буюу ирэх баасан гарагийн 06.00-07.00 цагт Соёлын төв өргөөнд салах ёс гүйцэтгэхээр болсон байна. М.Батчимэг 1973 оны онд Өвөрхангай аймагт инженер аав, багш ээжийн охин болж мэндэлжээ.Талийгаач 1980-1990 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1990-1991 онд Гадаад хэлний дээд сургууль, 1991-1995 онд Бээжингийн Хэл соёлын их сургуульд суралцаж төгссөн. 1995-2005 онд Батлан хамгаалах яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд судлаач,…

Цааш унших

Монгол улсын хөгжлийн банк бол төрийн өмчид аж ахуйн нэгж. Монгол улсын төсвийн “зүсээ хувиргасан” хэлбэрээр санхүүждэг байгууллага. Тэр ч утгаараа татвар төлөгч та бидний мөнгийг хэрхэн үр ашигтай зарцуулж байгаа эсэхэд бид анхаарал хандуулж, иргэний хяналт тавих үүрэгтэй. Монгол улсын хөгжлийн банк өнөөдөр иргэдийн мөнгийг үр ашиггүй шахам зарцуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн бөгөөд Хөгжлийн банкны хүсэлтээр тухайн мэдээллийг сайтаасаа авсан. Энэ удаад бид Хөгжлийн банк нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмждэггүйн нэгэн жишээг хүргэж байна. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд “25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон…

Цааш унших

Бэлхүүсний бүжиг бүсгүй хүнийг илүү дур булаам, үзэсгэлэнтэй, харагдуулахаас гадна эрүүл мэнд, гоо сайханд тустай учир Монголын нэр бүхий урлагийн одод “Bellу dance” сурахаар хошуураад байгаа. Харин энэ бүжгийг Монголд оруулж ирж, хөгжүүлж буй хүн нь “Бэлхүүсний бүжгийн хатан хаан” Н.Баярмаа хэмээх бүсгүй. Хоёр хүүхэд төрүүлсэн тэрээр бэлхүүсний бүжгийнхээ ачаар 48 кг жин хаясан гэжээ.

Цааш унших

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд эмнэлэг, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад худалдаалагдаж буй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх шалгалт хийж байна. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, чанар стандартын шаардлага хангаагүй болон хуурамч эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл худалдаалахаас урьдчилан сэргийлж энэхүү шалгалтыг зохион байгуулж байгаа бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоож холбогдох арга хэмжээг авна. Урьдчилан сэргийлэх шалгалтын явцад, тухайлбал, Баян-Өлгий аймагт Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “Кызыл май” нэртэй 25 ширхэг 175,000 төгрөгийн үнэтэй биологийн идэвхт бүтээгдэхүүнийг худалдаалж байсныг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас илрүүлэн хурааж, ЗДТГ-ын дэргэдэх орон тооны бус салбар…

Цааш унших

Орчин цагийн нийтийн дууны эмэгтэй дуучдаас хамгийн өндөр кареарьтай бүсгүй бол Э.Чулуунчимэг. Өөрийн амьдралын нарийн шийрийн асуудлыг марктенг болгож чадсан тэрээр цагаан хоолтон болж буй сурагтай. Үүнийгээ батлах гэсэн мэт өөрийн цахим хуудаснаа оруулжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар тэрээр давхар биетэй болсон бөгөөд жирэмсний хордого ихээхэн өгч байгаа учраас ийнхүү хоол хүнсний сонголт, амьдралын хэв маягаа өөрчилсөн гэх. Үнэн худлыг хэн мэдлээ, цаг хугацаа харуулах биз ээ.

Цааш унших

Нийтийн дууны ертөнцөд дуучид өөр өөрийн өнгөөрөө тодрон сэргэн мандалтын үеийг тодорхойлж байсан тэр цагт Жамуха нэрээр гарч ирж байсан Ж.Жамбалсанжид хэмээх энэ эрийг бид Асашёорюү Д.Дагвадоржийн үеэл дүү гэдгээр нь илүүтэй танина. Уг нь дуу хуураараа явсан бол юун С.Жавхлан, Т.Баясгалан, хоолойн бяр чадлаар гайхагдаж явсан түүний “Дуулж яваарай хүү минь” хэмээх бөхийн тухай дуу тухайн үедээ л хитүүдийг тэргүүлж байв. Их аварга ах нь мэргэжлийн сумогийн од болж ид гялалзаж явсан цаг үеийг ч хэлэх үү, нүд хөмсөг болсон залуу цартай нь аргагүй дуулсан энэ дууг Асад зориулагдсан гэж яригдаж байсан цаг. Чухам тэр л үед Т.Баясгалангийн ээлжит…

Цааш унших

Хятадаас улбаатай энэхүү дом заслын арга ухаан нь өдгөө дэлхийн олон оронд түгээд байна. Манай улсад ч Фэн Шүйгийн дом засал хийдэг болоод цөөнгүй жилийг үджээ. Энэхүү засал домын арга ухааны гол философи нь мөнгө даллах, баяжихад оршиж буй. Хэрэв хүн мөнгөтэй баян чинээлэг амьдрахыг хүсвэл Фэн Шүйгийн зөвлөгөөг дагах хэрэгтэй. Ингээд дараах зөвлөгөөг хүр¬гэж байна. Мөнгө ихтэй баян хүнээс ирсэн мөнгийг солилгүй, задлалгүй, тэр чигт нь хадгалах сайн. Энэ нь ямар ч дэвсгэрт байж болно. Мөнгийг өглөөгүүр, цэвэрхэн угаасан гараараа тоолж байвал зохино. Түүнчлэн хэтэвчнийхээ тасалгаа тус бүрт мөнгөн дэвсгэртийг дэс дарааллаар цэгцтэй байрлуулж сурах хэрэгтэй. Эхлээд 20-тын дараа…

Цааш унших

Нэгэн цагт өөрийн дуу хоолойгоороо ард олноо баярлуулж, үеийнхээсээ авъяасаараа цойлж явсан дуучид хаана явна вэ. Нэгэн цаг үед дуучин гэх тодотголтой, тэргүүний ажилтан гэх шошготой, ард түмэндээ хүндлэгдэж, хайрлагдаж явсан олон дуучид сураг алдарч, бүр сүүлдээ мартагдах шахаад байна. Нэг үеэ бодвол ч Монголын хөгжмийн ертөнц залуу халаагаар хүч сэлгэж, сонирхолтой уур амьсгал бүрдэж байгаа ч сайн дуучин, сайхан дууг бид мартаж орхихыг хүсдэггүй. Гайхалтай дуу хөгжим агшин зуур чихнээ хүрч, насан туршид зүрх сэтгэлийн гүнд үлдэж, сэтгэл оюуныг баясгадаг нь үнэн билээ. Он цаг улирах тусам эртний дуучин нь бүү хэл дуу нь хүртэл мартагддаг ч “дурсамж” болон…

Цааш унших