Зохиогч: cool

Архираад байдаг Аса аварга маань Улсын циркийн байшинд агуу засвар хийж, 11 сарын 15 гэхэд ашиглалтанд оруулна гэдгээ Монголын үндэсний цирк гэдэг шошготой мэдэгдлээр илэрхийлжээ. Энд ганцхан байшин сав яриагүй юм аа. Улсын цирк 80 жилийн ойгоо сул шороо бургиж, сул салхинд дэрвэсэн даавуун асарт хийснийг бүгд мэднэ. Таагүй, хүнд орчинд бие халаалт гэх юмгүйгээр шүд зуун тоглолт хийсэн циркийн жүжигчид үнэн хэрэгтээ сүүлийн 13 жил энэ урлагийг нуруундаа үүрч яваа болохоос Аса эзэмшилдээ аваад ууш түрээсийн газар болгочихсон энэ байшинд алиалагчийн инээд, акробатчиний амь дүйсэн үзүүлбэр сонсогдохоо болиод удсан. Хувьчлалын асуудал хөндөн нийгмээрээ шуугиж, хэдэн циркчид нь хэл ам…

Цааш унших

“Баян” Баясаа нэрээр урлагийнхан дундаа нэрлэгддэг жүжигчин Ж.Баясгалан гэр бүлийн хүний хамт “Морин хуур” наадамд амжилттай оролцжээ. Тус наадамд “Чин зүрх” дуугаа өргөсөн тэд бие биедээ хайр халамжтай хос гэдгийг ойр дотныхон нь хэлдэг. Эхнэрээсээ найман насаар ах учраас халамжтай байх нь аргагүй байх. Тэгвэл жүжигчин залуу өөрийн цахим хуудаснаа “Тэврээд байхад л санаад байх юм” хэмээн бичжээ. Эхнэр Мөнхтуяа нөхрийнхөө талаар “Хүнийг таньж мэдэх тусам улам хүндэтгэх сэтгэл төрдөг байхад эсрэгээрээ анхны сэтгэгдэл удах тусам буурах тохиолдол бий. Би түүнтэй уулзах бүртээ хүндэтгэмээр, суралцмаар чанаруудыг нь олж хардаг байсан. Манай нөхөр уулзсан хүн бүртээ хүндэтгэл төрүүлдэг увидастай хүн л…

Цааш унших

Дэнжийн мянгын Цагаан байр цаашилбал захаа тойрон шавцгаах согтуу “шонхрууд” бүр тэд ямар ч шалтгаангүй гударцгаана. Элэг бөхтэйг нь яана. Эхнээсээ авахуулаад элс шороондоо булагдахаар л цаг өнгөрч яваа юмсан. Олон ч хүн ингэж боддог. Гарцаагүй! Учир нь энэ газрын хүмүүст нь битгий хэл хөрсөнд нь хүртэл архины нэвширсэн үнэр нэвт шингэсэн. 1999 он. Хавар зуны зааг дээр айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн тэр өдөр жаргал зовлонг хамтад нь авчирсан өдөр байлаа. Охин үртэй болсондоо баярласан ээж, төрөхийн гадаа согтуу ирсэн аав. Эмнэлэгт амаржсан тэр хэдхэн өдөр магадгүй ээжид минь урт хугацааны дараах амар амгалан нь байсан ч юм…

Цааш унших

“Хувьсал” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлж байсан жүжигчин, хөтлөгч Ууганаагийн эхнэр, жүжигчин Уянга “Төлөөс” уран сайхны кинонд тогложээ. Хэдийгээр мэргэжил нэгтэй ч, нөхрийнхөө арын албыг бүрэн даадаг Уянга бүсгүй, хөтлөгч Ууганаад дөрвөн хүүхэд төрүүлж өгсөн гэдэг. Ойр зуурын уран бүтээлд туслах дүр бүтээж авсан эхнэрээ энэ удаад гол дүр шахуу бүтээлд тоглосон учир хөтлөгч залуу эхнэрээсээ дутахгүй баярлаж, эхнэрээрээ бахархаж яваа сурагтай. Хүний хань ийм л байдаг даа…

Цааш унших

Аялгуут дуугаа ихэмсэг, донжинд нь тааруулж дуулдаг дуучин бол СТА дуучин Р.Дэлгэрмаа. Сүүлийн хэдэн жил дуу дуулахаас илүү телевизийн салбарт ажиллах болсон тэрээр гадаад төрхөндөө өөрчлөлт хийж, үсээ шар болгожээ. Дуучин бүсгүйн хувьд гэр бүлийн бизнес давхар эрхэлдэг. Тэрээр өөрийн нөхөр дуучин Хишигбаяртайгаа цуг кофешоп ажлуулдаг аж. Энэ тухайгаа “Нөхөр бид хоёр 2009 онд кофе гэдэг амтат ундааг ууж эхэлснээс хойш өөрсдийн жижигхэн ч гэсэн кофены газартай болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Тэгээд 2018 оны зун байраа тохижуулж засвар хийгээд үйл ажиллагаа жигдрээд явж л байна. Улаанбаатар сувилал орчмын айлууд манай кофены газрыг мэднэ. Байнга ирж амттай кофе, цай уудаг.…

Цааш унших

Зэвүүн яриа нэвтрүүлгээр олны танил болсон хөтлөгч Оргил буюу Оргилмөнх нэгэн цагт залуусыг байлдан дагуулж байсан Extacy хамтлагийн гишүүн Сэржээ буюу Сэржмядагтай хайр сэтгэлийн холбоотой болсноо олонд зарлалаа. Тэд өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээс эхлэн болзож эхэлсэн бөгөөд хөтлөгч Оргил амраг бүсгүйгээ эргүүлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргасан гэж ойр дотныхон нь хэлэх юм билээ. Дуучин Сэржээгийн хувьд бие хаа царай зүсээрээ загварын охидоос дутахааргүй “хөөрхөн”. Сүүлийн хэдэн жил уран бүтээлээс илүү хувь хүний хөгжилдөө түлхүү анхаарч, фитнесс, спиннингийн багш хийх болсон байна. Дашрамд дуулгахад, хөтлөгч Оргилмөнх 2017 онд найз бүсгүйгээсээ уучлал хүссэн бичлэгээ олон нийтэд цацаж байсан юм. Гэвч түүний…

Цааш унших

УЭДТ-ын жүжигчин Б.Одончимэг буюу Одноог найзууд нь “галзуу” хэмээн хочилдог юм билээ. Угийн гал цогтой тэрээр сүүлийн хэдэн жил гадаад төрхөндөө чамгүй ихээр анхаарч 34 настай ч 20-той охидоос ялгарахааргүй халуухан төрхтэй харагдах болсон. Хоёр хүүхдийн ээж түүнийг жүжигчин мэргэжил сонгоход нь аав нь их нөлөөлсөн гэдгийг нуудаггүй. Тэрээр “Жүжигчин мэргэжлийг сонгоход хамгийн их нөлөөлсөн хүн нь миний аав. Манай гэрээс нэг хүн жүжигчин болоосой гэж үргэлж ярьдаг байсан. Сургуулиа төгссөний дараа намайг хөтлөөд СУИС-ийн босгоор алхуулсан. Үргэлж “Чи л сайн жүжигчин бол” гэж захидаг байж билээ” хэмээн нэгэн хэвлэлд ярьсан байдаг.

Цааш унших

Камертон хамтлагийн ахлагч, Төрийн соёорхолт дуучин Д.Болд пянз цуглуулах хоббитой ажээ. Тиймдээ ч үнэнч фенүүддээ зориулан өөрийнхөө цоо шинэхэн пянзаа худалдаанд гаргасан байдаг. Түүний хос пянз 200 ам.долларын үнэтэй аж. Дуучин Д.Болдын шинэ пянзанд өмнө нь олны хүртээл болсон 12 цомгоос шилж сонгон оруулсан 19 хит дуу багтсан байна. Жишээлбэл, “Зөвхөн чам руу”, “Хос гэрэлтэх од”, “Гоо амраг”, “Чамдаа хэлье”, “Үүлэн домог” зэрэг шилдэг уран бүтээлийн дээжис багтжээ. “The best of BOLD” нэртэй уг пянзыг 180 граммын тунгалаг винил материалаар хийсэн бөгөөд ковер дизайныг нь өвөрмөц технологи болох 3D солигддог зурагтайгаар хийсэн гэдгээрээ онцлог ажээ. Дуучин Д.Болд хит уран бүтээлээс…

Цааш унших

“37-р точка” телевизийн олон ангит киноны Сувдаагийн дүрийг бүтээсэн залуу жүжигчин У.Уянга эр нөхрөө ил гаргав. Түүний хувьд оюутан байхдаа “Сайн уу амьдрал минь-2” уран сайхны киноны нэгдүгээр хэсэгт дүр бүтээсэн. Мэргэжлийн бус ч гэлээ найруулагчдаас дотортой жүжигчин гэх үнэлгээг авсныг бодоход муугүй жүжигчин аж. Түүнийг 37-р точкад тоглож байх үед аав нь мөнх бусыг үзүүлсэн байдаг. Гэвч У.Уянга нулимсаа залгиад, Идэртэй дурлалцдаг аз жаргалтай хэсгүүдийг чадварлагаар гаргаж байсан гэдэг. У.Уянгын хувьд нөхөртэйгөө оюутан байх үедээ танилцаж, хамт амьдарч эхэлжээ. Хэдийгээр нөхөр нь хилийн чанадад хол байгаа ч, эр нөхөртөө ямар их хайртайгаа өөрийн цахим хуудаснаа илэрхийлсэн байна. Энэ тухайгаа…

Цааш унших

Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн XVI хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар Анхдугаар хуралдаан зарлах тухай, Хугацаа сунгах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцлээ. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг, Аймгийн Сонгуулийн хорооны тогтоолыг тус тус үндэслэн Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн Анхдугаар хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагаас аймгийн Нутгийн удирдлагын ордны их танхимд зарлан хуралдуулахаар тогтож хуралдааны бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.

Цааш унших