Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Монголхүү цахим бугуйвчаа унтрааснаа “Караокед уугаад согтсон байсан. Цэнэг дууссаныг мэдээгүй“ гэж тайлбарласан байдаг
Папарацци

Монголхүү цахим бугуйвчаа унтрааснаа “Караокед уугаад согтсон байсан. Цэнэг дууссаныг мэдээгүй“ гэж тайлбарласан байдаг

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/10/2023Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Давж заалдах шатны шүүхээс Д.Монголхүүгийн хорих ялыг сольж, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэвээр эдлүүлэх шийдвэрийг өчигдөр гаргасан.

Тэрээр энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тушаалтнуудыг шүүхийг хуурамч нотлох баримтаар хангасан гэдэг хуулийн үндэслэлээр шүүхэд өгнө гэж мэдээлсэн. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Х.Баясгалангаас тодрууллаа.


Д.Монголхүү шүүхийг хуурамч нотлох баримтаар хангасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тушаалтнуудыг шүүхэд өгнө гэж мэдээлсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

Д.Монголхүүд оногдуулсан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарласан шийтгэх тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, ял эдлүүлэх ажиллагааг эхлүүлсэн. Ялын хэрэгжилтийг хангаж эхэлснээс хойших хугацаанд зөвшөөрөгдсөн маршрутаас гарах, цахим бугуйвчийг унтраасан зэрэг зөрчлүүдийг гаргасан.

Гаргасан зөрчлийнх нь талаар өөрт нь танилцуулж байсан уу?

Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа ялтны гаргасан зөрчил дутагдлыг тухай бүр өөрт нь танилцуулж, тайлбар тэмдэглэл авч баталгаажуулдаг. Монголхүүгийн хувьд цахим бугуйвчийг унтраасан зөрчилд нь тайлбар авахад “Унтрааснаа хүлээн зөвшөөрч байна, караокед уугаад согтсон байсан, цэнэг дууссныг мэдээгүй” гэх тайлбарыг өөрөө өгч гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.
Дээрх зөрчил нь зорчих эрхийг хязгаарлах ялыг солих санал гаргах үндэслэл болсон. Тиймээс түүнд гаргасан зөрчлүүдийг нь танилцуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.2-1 дэх хэсэгт зааснаар ял солих санал гаргаж байгааг мэдэгдэж, саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн.
Прокурорын байгууллагаас шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн нотлох баримтуудыг үндэслэлтэй гэж үзэн дүгнэлт бичин шүүхэд хүргүүлсэн байдаг. Прокурорын дүгнэлтийн дагуу шүүх хурал товлогдож Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ялтан Д.Монголхүүгийн зорчих эрх хязгаарах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн. Д.Монголхүүгийн хэлсэнчлэн хуурамч нотлох баримт бүрдүүлсэн зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс Д.Монголхүүгийн гаргасан зөрчлийн талаарх нотлох баримтуудыг хууль журмын дагуу гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлж ажилласан гэдгийг хэлмээр байна.

Зорчих эрхийг хязгаарлах ялыг ямар үндэслэлээр хорих ялаар сольдог вэ?

Тухайн ялтан нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хорих ялаар солих үндэслэл болдог. Тухайлбал, шийдвэр гүйцэтгэгч, техникийн ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэх, хязгаарласан газарт зорчихгүй байх, урьдчилан мэдэгдэхгүйгээр оршин суугаа газар, ажлын байраа өөрчлөхгүй байх, хяналтын төхөөрөмжийг биедээ байнга авч явах, бүрэн бүтэн байдлыг нь хангах, төхөөрөмжийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хувийн бичиг баримтаа биедээ авч явах зэрэг үүрэг хүлээдэг. Хэрэв хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хяналтын тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг сарниулсан, 24 цагаас илүүгүй хугацаагаар хяналтаас санаатайгаар зайлсхийсэн, мөн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн, шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зэргээр журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд хорих ялаар солих үндэслэл болдог.

Зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар сольсон тохиолдол хэд байна вэ?

2023 оны 05 дугаар сарын эхний 7 долоо хоногийн байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн 111 ялтны гаргасан зөрчлийг үндэслэн хорих ялаар сольсон тохиолдол байна. Мөн уг ял хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд цахим бугуйвчны үйл ажиллагаатай холбоотой гомдол 1 удаа л ирсэн байна. Тиймээс Д.Монголхүү зориудаар олны анхаарлыг өөртөө татах зорилгоор ийм мэдээллүүдийг өгч байна гэж харж байна. Мөн Прокурорын байгууллага болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр төрийг санаатайгаар харлуулж байгаад нь харамсаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.