Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн Анхдугаар хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр товлон зарласныг хойшлуулж, 2020 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн 09:00 цагт аймгийн Нутгийн удирдлагын ордны их танхимд зарлан хуралдуулахаар тогтлоо.
Зохиогч: cool
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын улсын ахлах байцаагч И.Ариунсайхантай гадаад орчин, хүн амын шарлагын хяналтын талаар ярилцлаа. -Гадаад орчин, хүн амын шарлагын хяналтын талаар ярилцахаасаа өмнө цацрагийн хяналтын чиглэлээр товчхон мэдээлэл өгөхгүй юу? -Цацрагийн хяналтын чиглэл нь гурван төрлийн хяналтыг хэрэгжүүлдэг. Нэгдүгээрт, цацрагийн үүсгүүрийн хамгаалалт, аюулгүй байдалд тавих хяналт. Хоёрдугаарт, цацрагийн үүсгүүртэй харьцан ажиллаж байгаа ажилтнуудад тавих хяналт буюу мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналт. Гуравдугаарт, хүн амд нөлөөлж болох цацрагийн шарлагын хяналтыг хийж гүйцэтгэдэг. -Гадаад орчны цацрагийн хяналтыг хэрхэн хийдэг вэ. Ноцтой өөрчлөлт гарч байсан ямар тохиолдлууд байна? -Манай байгууллагаас цаг уур, орчны шинжилгээний…
“Эрдэнэс-Тавантолгой” ХК үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд Тавантолгойн уурхайгаас Гашуун сухайт боомт чиглэлд нүүрс тээвэрлэдэг жолооч нарын дунд “ЭРҮҮЛ УУШГИНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА” аяныг эхлүүллээ. Тус аяныг ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Авто тээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн алба, “Түгээмэл түмэн хишиг” ХХК, “Баян зам тээвэрчдийн холбоо”, “Тээвэрчдийн зөвлөл”-тэй хамтран зохион байгуулж байна. Аяны хүрээнд Тавантолгойн уурхайгаас Гашуун сухайт боомт чиглэлд нүүрс тээвэрлэдэг 600 гаруй жолоочийн мэргэжлээс шалтгаалсан өвчнийг тандах, эрт илрүүлэх, нарийн мэргэжлийн үзлэгт хамруулна. Мөн 400 гаруй нүүрс тээвэрлэгч жолоочийн ажлын байранд цулцанд нэвтэрдэг тоос, хүнд металлын хэмжилт хийх юм. “ЭРҮҮЛ УУШГИНЫ…
“Эрдэнэс-Тавантолгой” ХК үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн авто замд нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй нийт жолооч нарт “Төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг” явуулж байна. Уг үйл ажиллагааг Эрүүл мэндийн яам, “Эрдэнэс Монгол” ХХК, “Гашуун Сухайт Авто Зам” ХХК болон бусад дэмжигч байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй юм. Үзлэг, оношилгоонд эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн 1, 2, 3-р эмнэлгүүд, ХӨСҮТ, СЭМҮТ, ГССҮТөв, ЭХЭМҮТ, Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хан-Богд, Цогтцэций сумын эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд лабораторийн шинжилгээ, дүрс оношилгооны шинжилгээ хийж нийт 15 төрлийн үзлэг, эмчилгээ хийж байна. Мөн Гашуунсухайт хилийн боомт чиглэлийн…
0-5 хүртэлх насны хүүхдийн суулгалт өвчний гол үүсгэгч нь ротавирус юм. Ротавирус нь нарийн гэдсийг үрэвсүүлж, өнгөн ханыг устгаснаар шим тэжээл болон хүний биед ашигтай бактерийг биед шимэгдүүлэлгүй хөөн гаргадаг. Ингэснээр хүүхэд их хэмжээний ус, эрдэс, давсаа алддаг учир шингэний дутагдалд орж, хүүхдийн амь насанд аюул учрах эрсдэлтэй юм. Ротавирусаар үүсгэгдсэн суулгалт өвчин хүнд хэлбэрт шилжих магадлал өндөр бөгөөд жилийн аль ч улиралд идэвхитэй хэлбэрт оршдог байна. Оргил үе нь хүйтний улирал буюу 11 дүгээр сараас 5 дугаар сар хүртэлх хугацаа гэж үздэг. ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ Ø БӨӨЛЖИХ. Олон биш, ихэнхдээ эхний хоногтоо зогсох ба суулгалттай зэрэг эхэлнэ. Ø УСАРХАГ…
Уянгалаг сайхан дуунуудаараа залуусын зүрх сэтгэлийг уярааж, хийж бүтээхийн оргилуун их хүсэл тэмүүллээр жигүүрлэн үе тэнгийн залуустаа үлгэр дуурайлал болсон Монголын шинэ залуу үеийн манлайлагчдын нэг бол дуучин A Cool буюу Б.Анхбаяр билээ. Уран бүтээлийнхээ хажуугаар цөөнгүй ажлыг нэгэн зэрэг амжуулж яваа авъяаслаг уран бүтээлч залуу саяхан хоёр дахь хүүгээ өлгийдсөн. Тэгвэл тэрээр Монголын сурагчдын холбооны ерөнхийлөгч болсон байна. Түүний хувьд оюутан байхаасаа Олон улсын Найрамдал зусланд багшилдаг байсан гэдэг. Энэ тухайгаа “Миний бие Монголын Сурагчдын Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллахаар боллоо! 1 сая гаруй хүүхдүүд, 500 мянган Сурагчдын төлөөлөл болж тэдний дуу хоолой, эрх ашигийг дээдлэн хариуцлагатай ажиллахаа илэрхийлэе! ХҮҮХЭД…
Энд хэн нэгнийг нь харлуулж эсүүл өмөөрөх гэсэнгүй, шуудхандаа хэлэхэд хүний нөөц болон зуучлалын салбарт ажилладаг бас 2 хүүхэдээ асрагчийн тусламжтай өсгөсөн ээж бас Vlogger хүний зүгээс энэ асуудлуудаас бид юуг суралцаж болохуу, хэнд нь алдаа байв гэдэг талаар өөрийн сэтгэгдэлээ бичихийг хүслээ. Төвшөө Дөлгөөн 2 маань миний хүндэлж суралцаж дэмжиж явдаг хосууд. Тэд муу эцэг эх биш, бид олон жил бие биенээ дагаж, олон ч үйл ажиллагаанууд дээр цуг оролцож бсан. Хөдөө явсан ч, влогоо хийсэн ч тэд охиноо байнга авч явж өөрсөдөө хардаг сайн ээж аав гэж би дүгнэнэ. Тэд нийгэмд эерэг бүхнийг түгээж жинхэнэ нөлөөлөгчид болж чадсан,…
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн барилгын материалуудад хяналт шалгалт хийж байна. Шалгалтын явцад зургаадугаар сард СХД-ийн 20 дугаар хороо Сонсголонгийн зам дагуу үнстэй хольсон хуурамч цемент савлан зарж байсныг газар дээр нь илрүүлж, СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгчээ. Мөн долоодугаар сард БЗД-ийн 14 дүгээр хороо, Автобус баазын хашаа болон Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд хуурамч цемент үйлдвэрлэн савлаж байсныг газар дээр нь илрүүлж, БЗД-ийн гуравдугаар хэлтэст шилжүүлсэн байна. Эдгээр хяналт шалгалтын мөрөөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Эрүүгийн цагдаагийн газартай хамтарсан шалгалт хийж байгаа бөгөөд өчигдөр /10.20/ Сонгинохайрхан дүүргийн 20, Баянгол дүүргийн 24 хорооны нутагт дэвсгэрт нэр бүхий…
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө мэдээллийн төвөөр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 499 иргэн хандан зөвлөгөө мэдээлэл авч, албан бичиг, өргөдөл гомдол хүсэлт өгчээ. Энэ хугацаанд 19 иргэний өргөдөл гомдлын хүлээн авснаас хоёрыг нь шийдвэрлэж, 17 нь хяналтад байгаа бол хариутай албан бичгийн 51.5 хувийг шийдвэрлэжээ. Нийт албан бичгийн 48.9 хувийг ЭИХХЦХГ, БОГУУХГ-т ирүүлсэн байна.н
Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар “Хаппи Фловерс” компанийн хүүхэд асрах үйлчилгээтэй холбоотой мэдээлэл өглөө. Э.Дөлгөөн “Бид “Хаппи Фловерс” компанийн нэр хүндэд халдах гэж мэдээлэл хийгээгүй. Мөн хүүхэд хардаг байгууллагуудын үйл ажиллагааг буруутгах гэсэнгүй. Зөвхөн энэ компанийг үйл ажиллагаагаа сайжруулаасай гэж хүсч байна. Хүмүүст хувь хүмүүсийн хоорондын асуудал харагдаж байгаа мэт боловч энэ бол олон хүний үр хүүхэдтэй холбоотой зүйл. Бидэнд 24 цагийн дотор 45 хүн энэ компанитай холбоотой гомдол, мэдээлэл ирүүлсэн. Бидний байр банкны зээлэнд байдаг. Тиймээс хоёулаа зайлшгүй ажиллах шаардлагатай. Хүүхэд асрах хүн байхгүй учраас асрагч авъя гэж бодсон. Яг энэ үеэр “Хаппи фловерс” компанийн захирал Н.Ууганцэцэг хамтран ажиллах санал тавьсан.…
