Сүүлийн үед сошиалаар залуу жүжигчин Э.Пүрэвжаргалын зурагтай “37-р точкаг самарчихаад, одоо “Бүтэн амьдралы”-ыг бусниулж явна” гэж нэг хэсэг уншигч та биднийг шуугуулсан . Харин зарим нь түүнийг “нууц амрагуудыг баздаг хүүхэн” гэж хошигнох болжээ. Турьхан гоолиг, царайлаг Э.Пүрэвжаргалыг Пунтик сошиал хаягаар нь хүмүүс анддаггүй. Одоогоос таван жилийн өмнө Зохиомж дээд сургуулийг дүүргэсэн тэрээр өдгөө 27 настай тэрээр “37-р точка”, “Бүтэн амьдрал” цувралуудад тоглохоосоо өмнө “Хөхөөний үүр”, “Өөдөө шидсэн чулуу”, “Орилоон” зэрэг 20 орчим уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн авъяаслаг уран бүтээлч юм. 2012 онд гарч байсан Syns хамтлагийн Pretty Girl дууны клиппэнд тоглож байжээ.
Зохиогч: cool
Э.Ууганцэцэг happy flowers llc /хүүхэд асрагч гэрийн үйлчлэгч зуучлах төв / цахим хуудаснаа “Үнэхээр урам хугарч шантарч байна… Би яг яах ёстойн болоо Яг юу хүсээд байгаан болоо ТЭД Үнэхээр ойлгохгүй байна… ЯАГААД ??? Байх байхгүйн зовлонг үзэж хар багаасаа л хар бор ажил хийж амьдралтай тэмцэж ирсэн жирийн л нэг бүсгүй хүн. Ганц бие ээж хүн би. Жоншны уурхайд ажиллахаас эхлээд барилгын дараах цэвэрлэгээ, машин угаалга, зөөгч, хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч гээд л бүх төрлийн ажлыг хийдэг байсан. Надад сургалтын төлбөр байгаагүй. Онц сурдаг байсныхаа хүчинд солонгос компаниар 4 жилийнхээ сургалтын төлбөрийг төлүүлж МУИС-ийг програмист мэргэжилээр төгссөн. Хэдийгээр сургалтын…
Хувийн арлуудын газрын зураг Хувийн арал бол бүхэл бүтэн ертөнц гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, супер баячууд хувийн арлуудыг тансаг хэрэглээний оргил гэж үздэг бөгөөд танд хувийн арлуудын газрын зургаас хүргэж байна. Хувийн арлуудын зарим нь худалдаалагдаж байгаа бөгөөд хаана ч авч болохоор ажээ. Хэрэв та газрын зургийг сайтар ажиглавал Зүүн Европ, Орос, Хятадад хувийн арал цөөн байгаа биз. Шалтгаан нь социализм, тухайн улсын хүчирхэг байдал зэрэгтэй холбоотой юм. Тухайлбал, манай хойд хөрш ОХУ-д арлууд байдаггүй бөгөөд байдаг нь Алс Дорнод эсвэл Арктикт байдаг.
Нийслэлийн Сонгуулийн хорооноос өнөөдөр нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барилаа. Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “Нийслэлийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 916.626 иргэн бүртгэгдсэнээс 438.864 нь буюу нийт сонгогчдын 47.88 хувь нь саналаа өгч, сонгуульд оролцсон байна. Нийслэлийн Сонгуулийн хорооноос аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16.2.4, 16.2.5, 73.1, 73.2, 73.3, 73.4-д заасны дагуу нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүн болон төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай нийслэлийн Сонгуулийн хорооны 2020 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 35, 36 дугаар тогтоолыг НИТХ-д өргөн мэдүүлж байна” гэв. НИТХ-ын дарга Р.Дагва “Хуулийн дагуу шуурхай сайн ажилласан…
МУИС-ийн эрдмийн хамт олон УИХ-ын гишүүдэд хандан уриалга гаргав “Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл УИХ-ын 2020 оны намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх гэж байна. Шинжлэх ухааны академийн (цаашид “ШУА” гэх) эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь зөвхөн ШУА төдийгүй Монголын нийт шинжлэх ухааны байгууллагууд, судалгааны их сургуулийн эрх ашгийг шууд хөндөж байгаа учраас үндэсний тэргүүлэх их сургууль МУИС-ийн эрдмийн хамт олны дуу хоолойг та бүхэнд хүргэхийг зорилоо. Шинжлэх ухааны хараат бус бие даасан байдал, мерит зарчим, шударга өрсөлдөөн, улс орны өмнө тулгамдсан асуудлыг шинжлэх ухаанчаар шийдвэрлэх, инноваци, шинэ технологийг нэвтрүүлэх,…
Цусны хорт хавдраар өвдсөн Сүйжинд туслах “Сэтгэл шингэсэн аялгуу” тоглолт энэ сарын 30-нд ганцхан удаа тоглогдоно Цусны цочмог хорт хавдраар өвдсөн ой 11 сартай бяцхан охин Сүйжинд туслах хандивын “Сэтгэл шингэсэн аялгуу” тоглолт энэ сарын 30-нд 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа тоглогдох гэж байна. Тоглолтод, Г.Ариунбаатар /МУГЖ/, Ж.Алтанцэцэг /МУГЖ/, С.Сэрчмаа /СТА/, Т.Дэлгэрмөрөн /СТА/, Л.Банзрагч /СТА/, Д.Отгонжаргал /СТА/, А.Түмэн-Өлзий /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Д.Бурмаа /СТА, Н.Наранбаатар& НААГИЙ /СТА/, Б.Алтанжаргал /СТА/, А.Мөнхбат /СТА/, С.Бичүү /СТА/, П.Идэржавхлан /СТА/, Э.Төрмандах /СТА/ О.Гансувд /СТА/, Б.Болд /СТА/ Х.Мөнгөнцэцэг /СТА/, Б.Нацагдорж & НАКИ, УВЕРТУРА group оролцоно. Цусны цочмог хорт хавдраар өвдсөн 1 ой 11 сартай бяцхан…
Гэгээлэг мэдээ: Хар салхинаас 300 гаруй амьтан аварчээ Рикардо Пиментел асрамжийн газарт ажилладаг сайхан сэтгэлт залуу гэдгээрээцахим орчинд алдаршаад байна. Тодруулбал, Дельта хар салхи Мексикийг дайрсан бөгөөд энэ үеэр Рикардо Пиментел 300 гаруй нохой муур, туулайг аварч гэртээ оруулсан. Улмаар бүгдийг нь усанд оруулж, вакцин хийлгэж эздэд нь хүлээлгэн өгч байгаа аж. Хэрвээ эзэнгүй бол шинэ эзэнтэй болоход нь тусалж байгаа юм. Рикардо Пиментелын хувьд аварсан нохдоо унтсан хойно гэрээ цэвэрлэдэг бөгөөд тэдний хоол тэжээл толгойн өвчин болоод байгаагаа хэлсэн байна. А.Маша
Үргэлж нийгмийн идэвхи гаргаж эмэгтэйчүүд, ээжүүдийн төлөөлөл болж сайн үйлсийн аянд нэгдэж чаддаг дуучин бүсгүй бол Нара билээ. Мөнхтөрийн Нарантуяа буюу Нара 1983 оны энэ өдөр мэндэлжээ. Хувийн бизнесээ эхлүүлээд удаагүй байгаа сэргэлэн авхаалжтай бүсгүйдээ төрсөн өдрийн мэнд. Амьдрал, ажил үйлс бүх зүйлсэд нь хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсье.идэвхи гаргаж эмэгтэйчүүд, ээжүүдийн төлөөлөл болж сайн үйлсийн аянд нэгдэж чаддаг дуучин бүсгүй бол Нара билээ. Мөнхтөрийн Нарантуяа буюу Нара 1983 оны энэ өдөр мэндэлжээ. Хувийн бизнесээ эхлүүлээд удаагүй байгаа сэргэлэн авхаалжтай бүсгүйдээ төрсөн өдрийн мэнд. Амьдрал, ажил үйлс бүх зүйлсэд нь хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсье.
“Ногоон” Маралын дотоод ертөнц “Харанга”-ын Лхагвасүрэнгийн экс эхнэр буюу загвар өмсөгч “ногоон” Маралаа хэдэн жилийн өмнө өөрийгөө Аматти нэртэй үзмэрч, удам дамжсан шулам болсноо зарласан. Загварын акулуудын нэг байсан тэрээр загварын ертөнцөд эргэн ирж гэрэл зургийн моделиар ажиллаж эхэлжээ. Өдгөө 40 насны босго хол алхсан тэрээр өөрийн дотоод ертөнцөө ил болгохын тулд ийнхүү мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн талаар эх сурвалжууд хэлж байна.
Монголын хип хоп урлагийн төлөөлөл “Опозит” хамтлагийн дуучин, өдгөө 30 гаруй настай Г.Энэрэл нь одоогоос хоёр жилийн өмнө “Б” гэгч 12 дугаар ангийн сурагч охиныг 15 настайгаас нь эхлэн удаа дараа хүчирхийлсэн гэмт хэрэгт холбогдож багагүй хугацаанд хууль шүүхийн хаалга татсан. Түүнээс хойш “томоожоод” байгаа тэрээр гэгээрч яваа бололтой. Өөрийн цахим хуудаснаа шашны агуулагтай постуудыг хийх болсон бөгөөд өөрийн залбирч яваа гэрэл зургаа цацахаа мартсангүй.
