Сүүлийн үед сошиалаар залуу жүжигчин Э.Пүрэвжаргалын зурагтай “37-р точкаг самарчихаад, одоо “Бүтэн амьдралы”-ыг бусниулж явна” гэж нэг хэсэг уншигч та биднийг шуугуулсан .
Харин зарим нь түүнийг “нууц амрагуудыг баздаг хүүхэн” гэж хошигнох болжээ.
Турьхан гоолиг, царайлаг Э.Пүрэвжаргалыг Пунтик сошиал хаягаар нь хүмүүс анддаггүй.
Одоогоос таван жилийн өмнө Зохиомж дээд сургуулийг дүүргэсэн тэрээр өдгөө 27 настай тэрээр “37-р точка”, “Бүтэн амьдрал” цувралуудад тоглохоосоо өмнө “Хөхөөний үүр”, “Өөдөө шидсэн чулуу”, “Орилоон” зэрэг 20 орчим уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн авъяаслаг уран бүтээлч юм.
2012 онд гарч байсан Syns хамтлагийн Pretty Girl дууны клиппэнд тоглож байжээ.