ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун сошиалд тун идэвхитэй нэгэн. Өөрийн амбицаараа имиджээ бүрдүүлдэг түүний ард уран бүтээлч гэргий нь байдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
Түүний эхнэр, жүжигчин Ариунбулаг ясны буриад цустай бүсгүй гэдэг утгаараа ажилтай ахиатай гэдгээрээ үеийн бүсгүйчүүдээсээ онцгой.
Тэгвэл С.Мөнхчулуун цахим хуудаснаа “Нэг дуучин эцэг охин 2 -ын эрхлэлдэж байгаа зураг үзээд л доромжлоод байх юм. Ямар хөгийн балиар юмаа бодоод байдаг юм бэ та нар чинь. Би бол охидуудаа аль болох их эрхлүүлэхийг боддог. Охин маань ч аав мөрөн дээр сууя л гэдэг. Би ч дааж байгаа дээрээ мөрөн дээрээ байнга суулгахыг хүсдэг. Аавын гэрт байхад нь охидуудаа сайн эрхлүүлэх хэрэгтэй гэж боддог” гэжээ.

