Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт, “Бадрах Энержи” компанийн ураны үйлдвэр орчимд судалгаа, шинжилгээ хийхээр ЗГХЭГ-аас томилогдсон Ажлын хэсэг аравдугаар сарын 5-нд дүгнэлтээ танилцуулсан. Ажлын хэсэг нь “Бадрах Энержи” компанийн үйл ажиллагаанаас байгаль орчин, хүн, малын эрүүл мэндэд ямар нэгэн нөлөөлөл үзүүлээгүй хэмээн дүгнэсэн. Харин энэ үеэр ажлын хэсэгт багтсан МХЕГ-аас Улаанбадрах сум орчмын гүний худгууд дахь зарим хүнд металлын хэмжээ байгалиасаа өндөр гарсныг хэлсэн юм. Хөрс, усны шинжилгээ, судалгааны ажлын талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч У.Өлзийцэцэгтэй ярилцлаа. -ЗГХЭГ-аас томилсон ажлын хэсэгт МХЕГ орж ажилласан. Ямар шинжилгээ, судалгаа хийсэн талаараа товчхон танилцуулна уу? Монгол Улсын…
Зохиогч: cool
Ашиглалтад ороход бэлэн болсон 315 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн сугалаа ирэх долоо хоногт явагдана. Тодруулбал, 10 сарын 31, 11-р сарын 1,2-ны өдрүүдэд явагдах юм. Сугалаа хэрхэн ямар хуваарийн дагуу зохион байгуулагдах талаар аймгийн Засаг даргын орлогч, түрээсийн орон сууцны ажлын хэсгийн ахлагч А.Түвшинжаргал дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Өндөр настны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан “Уурхайчин” соёлын ордонд 10-р сарын 31-ний 09:00 цагт, мөн тухайн өдөр Хүүхэлдэйн театрт 13:00 цагаас 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл , Гамшиг аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн, Өрх толгойлсон эцэг, эхчүүд сугалаанд оролцох бол “Уурхайчин” соёлын ордонд 11-р сарын…
Эрүүл мэндийн яамны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны дарга М.Цэрэнбат тэргүүтэй ажлын хэсэг Орхон аймагт ажиллалаа. Түүнийг өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хүлээн авч уулзлаа. Түүнчлэн Орхон аймгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах, ёс зүйн алдаанаас урьдчилан сэргийлэх чиглэлээр “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй”, “Анагаах ухааны эрх зүй” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. Сургалт Үндсэн хууль болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хамааралтай хууль, эрх зүйн талаар ойлголт өгснөөс гадна Эмчийн алдаа, хууль зүйн хариуцлага, Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, Эрх зүйн бусад зөрчлүүд болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил, Эмнэлгийн мэргэжилтний ёс…
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2020 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс эхэлж байна. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, НЗДТГ-ын дарга, Цэрэг татлагын товчооны дарга Ц.Уртнасан, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Анхбаяр тэргүүтэй холбогдох албаныхан өнөөдөр Баянзүрх дүүргийн цэрэг татлагын явцтай танилцлаа. Нийслэлийн хэмжээнд дэлхийн олон улсад тархаад буй цар тахлаас үүдэж цэрэг татлагын нэгдүгээр ээлж зохион байгуулагдаагүй юм. Энэ удаагийн цэрэг татлага Баянзүрх дүүргийн хэмжээнд хэвийн үргэлжилж байгаагаа гадна цэрэгт явах хүсэлтэй залуусын тоо нэмэгдсэн талаар албаныхан мэдэгдэж байна. Цэрэг татлагын үеэр зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэрэгт хамрагдах боломжтой талаарх танилцуулга хийгдэж байгаа бөгөөд залуучууд сонголтоо хийх аж. Батлан…
Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Итгэмжлэгдсэн лаборатори нь сүүлийн гурван жил дарааллан гэр хорооллын айл өрхийн худгийн усыг хими, нян судлалын шинжилгээнд хамруулан ажиллаж байна. Энэ жил гэр хорооллын 40 айлаас 40 усны дээж авч 300 үзүүлэлтээр шинжилгээ хийхэд химийн шинжилгээний 95%, нян судлалын шинжилгээний 20% нь эрүүл ахуй стандартын шаардлага хангаагүй байна. Тухайлбал: Шинжилгээнд хамруулсан худгийн усанд фторын агууламж их, бага, төмөр, хатуулаг кальци, магни, аммони зөвшөөрөгдөх хэмжээнээс их, нянгийн бохирдолттой гэдэсний савханцар бактериар бохирлогдсон байжээ. Гэр хорооллын худгийн усны гүний түвшин нүхэн жорлонгийн түвшинтэй ойролцоо байдаг бөгөөд ахуйн бохир усыг хөрсөнд шууд асгадгаас шалтгаалан өнгөн хөрс бохирдож хүн…
Өнөөдөр буюу 10 дугаар сарын 21-ний өглөө Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг Байшинт гэдэг газарт “Нэмэн” ХХК-ийн 25 тонн дизель түлш тээвэрлэж явсан авто машин осолджээ. Ослын улмаас гэмтэл авсан хоёр иргэн аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна. Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны болон Хэмжил зүй, Эрүүл ахуй халдвар хамгаалал, Эрчим хүч, Автотээврийн хяналтын улсын байцаагч нар ослын нөхцөл байдалд хяналт шалгалт хийн ажиллалаа.Хяналт шалгалтаар ослын улмаас 3000 литр түлш асгарч 0.2 га буюу 2000м2 талбай бүхий хөрсийг бохирдуулсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Хөрснөөс дээж авч УЦУОШГазарт хүргүүлсэн ба хяналт шалгалтын ажил үргэлжилж байна. Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар шатахуун…
Цэнхэр дэлгэцээр олон нийтэд мэдээ мэдээлэл хүргэдэг телевизийн зарим нэвтрүүлэгч, хөтлөгчид сураг алдраад алга болсон. Тэдний хэн хаана юу хийж явааг сониръё. “Шоу биз”-ийн Зулаа “С1” телевизийн “Шоу биз” нэвтрүүлгийг хөтөлж явсан Б.Мөнхзул сураг алдарсан сайхан бүсгүйн тоонд оруулдаг. Б.Мөнхзул “Бэрэн” группийн захирал Б.Мөнхтөрийн хүү М.Мөнхтэнгэртэй гэр бүл хүүхэдтэй болж, нам гүмхэн амьдрах болсныг хүмүүс сайн мэднэ. Одоо шоу нэвтрүүлгийн хөтлөгч бүсгүйн хувийн амьдралд өөрчлөлт оржээ. Б.Мөнхзул МИАТ компанийн Коммер эрхэлсэн дэд захирал асан Ч.Хоролсүрэнгийн хүү Х.Мэгддоржтой хамт амьдарч, дундаасаа хүүхэдтэй болсон. “Янзган нүдэт” Э.Халиун UBS телевизийн хөтлөгч асан Э.Халиун янзаган нүдэт хэмээх нэрээрээ алдартай. Оюутан ахуйдаа гэр бүл зохиож,…
МАК-ны өв залгамжлагч, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын нууц хүү гэгддэг Н.Мөнгөншагайг танихгүй хүн ховор. Өдгөө 25 настай тэрээр АНУ-д цэргийн сургууль төгссөн, үе дамжсан офицер. Аавынхаа 17-хон насанд төрсөн тэрээр Нямтайшир өвөөгийндөө өсч, “хүн” болсон. Эмээгээ ЭЭЖ гэж дууддаг бөгөөд төрсөн аавыгаа ахаа хэмээн хүндэлдэг гэсэн. Н.Мөнгөншагайгын төрсөн ээжийн талаарх мэдээлэл нууц. Н.Номтойбаяр өсвөр насандаа өөрөөсөө насаар эгч бүсгүйд дурлаж, амьдрал зохиосны эцэст Н.Мөнгөншагай төрсөн гэдэг. Тиймээс энэ бүсгүйн талаар мэдээлэл одоогийн байдлаар нууц. Хүүхэд байхдаа шахуу эгчмэд бүсгүйд дурлаж аав болсон Н.Номтойбаярын албан ёсны анхны буюу албан бусаар хоёр дахь гэргий нь Ш.Туяа гэх бүсгүй. Өндөр боловсролтой дулаахан төрхтэй…
“Жигүүр гранд”-ын босс Д.Баттөр залуу эхнэр Л.Онон нөхөртөө гурван охин, нэг хүү төрүүлж өгч өнгөрсөн есдүгээр сард Ерөнхийлөгчийн зарилгаар “Алдарт эхийн одон” хүртсэн. Тэгвэл тэрээр тун удахгүй одонгийн найр хийхээр, ойр орчмын танил найз нөхөд, хамаатан садандаа урилга илгээжээ. Өдгөө 38 настай Л.Онон хатагтай Булган аймгийн Хишиг-Өндөр суманд байрлах Баатарван амралт сувилалын газрыг хариуцан ажлуулдаг. Баатарван” амралт сувилал нь “Гранд Мед” эмнэлгийн харъяа бөгөөд Улаанбаатар хотоос 580 км зайд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрладаг аж. Уг амралт нь 100-120 хүн хүлээн авах чадалтай гэнэ. Үнэ тарифийн хувьд хоногийн төлбөр нь хосын өрөө 210 доллар бол 4 хүний өрөө…
МУАЖ Ш.Чимэдцэеэд туслах аян эхлүүлжээ МУАЖ Ш.Чимэдцэеэ гэр бүлийн хүн гэгдэж явсан МУАЖ уртын дуучин Д.Түвшинжаргал нар хамтран амьдраад багагүй хугацаа өнгөрсөн. Харамсалтай нь МУАЖ уртын дуучин Д.Түвшинжаргал шавьтайгаа хамтран амьдарч, хүүхэдтэй болж, улмаар гэр бүлээ цуцлуулахаар болсон аж. Улмаар гэрлэлт цуцлуулахад бүх хөрөнгийг гэр бүлийн хоёр тал талаар нь авах шүүхийн шийдвэр гарсан бөгөөд хөрөнгийг үнэлсэн юм. Үүний улмаас МУАЖ Ш.Чимэдцэеэ эцэг эхээс өвлөгдөн ирсэн үнэт эдлэл, тоглолтын хувцас, гэр орноо алдахад хүрч, ард түмнээсээ тусламж хүссэн. Үүнтэй холбоотойгоор Монгол улсын АРДЫН ЖҮЖИГЧИН Шарын Чимэдцэеэ дуучиндаа туслахаар Сүхбаатар нутгийн бүсгүйчүүдийн төлөөлөл нэгдэн “АРДЫН ЖҮЖИГЧИН ШАРЫН ЧИМЭДЦЭЕЭД ТУСАЛЦГААЯ ХАНДИВЫН АЯН” – г эхлүүлсэн байна. Сүхбаатар нутгаас гаралтай Англи, Америк, Япон, Швед, Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа бүсгүйчүүдийн төлөөлөл болон Сүхбаатарын…
