“Шүдний дагина” хэмээгддэг жүжигчин, хүүхдийн шүдний эмч Б.Бадамцэцэг ард иргэдээсээ “шүдээ” угаахыг гуйжээ.

Тэрбээр 2012 оноос хойш хүмүүнлэгийн үйлсэд гар, бие оролцож, “Шүд болон амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох үндэсний сан”-г нээж, хөдөө орон нутаг, алслагдсан дүүрэг, сумдын 500 гаруй хүүхдийн шүдийг эмчилжээ.
Б.Бадамцэцэг нь дөрвөн жилийн турш өөрийнхөө төрсөн өдрөөр 300 гаруй хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилсэн байдаг.

