Дуурийн дуулаач мэргэжлээр 2014онд ОНЦ дүнтэй Улаан дипломтой төгсч. 2015-2019оныг хүртэл Төв аймгийн “ Монгол туургатан “театрт гоцлол дуучнаар 4н жил ажиллаад 2019- одоог хүртэл 
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт 4дахь жилдээ Найрал дуучнаар ажиллаж байна.
Нийт 8н жил мэргэжилээрээ ажиллаж байна.
Гоцлол дуучин хийж байгаад найрал дуучинаар ажиллах болсон шалтгаан нь ердөө л Сонгодог урлагт дурласан хүн нь байнөө Аан тийн бас Монголын номер нэг мэргэжилийн театрт дурлаж орсон…..Анх театрт ороод цалин бага санагдсан ч :
Сонгодог урлагт хайртай мэргэжилдээ дуртай болохоор бүх зүйл сайхан болно доо гэж зүтгэсээр нэгэнт он цагийг ардаа орхижээ. Манай урлагийнхан мэргэжилдээ үнэнч маш их тэвчээртэй хүмүүс байдаг. Улс орны бүхий л баяр ёслол, найр наадам,Төрийн концертонд оролцдог…….
Гэвч үнэндээ цаашид энэ салбартаа ингээд чимээгүй ажиллаж амь зууж явж чадахгүй нь ээ. Тэсвэр тэвчээр маань үнэхээр барагдлаа. Монгол улсад байгаа Соёл урлагийн бүх ажилтан алба хаагчдыгаа уриалж байна, Бүгд ажил хаяцгаая, Нэг ч тоглолт баяр наадамд оролцохгүй байцгаая!!!!
Миний хагас сарын цалин буужээ. Энэ мөнгөөр ар гэр амьдрал ахуйгаа яаж авч явах вэ? Хүүхдүүддээ юу гэж хэлэх вэ???? #Соёлыняам

