Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Төрийн банкны албан тушаалтнууд 2015 оноос иргэдийг залилж байжээ
Папарацци

Төрийн банкны албан тушаалтнууд 2015 оноос иргэдийг залилж байжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/12/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Харилцагч, хадгаламж эзэмшигчдийн Төрийн банканд байршуулсан мөнгөнөөс хуурамч бичиг баримт үйлдэн их хэмжээгээр завшсан хэрэгт Тээврийн товчоон дахь салбарын захирал Ч.Ариунгэрэл, ахлах теллер С.Алтанчимэг, вип теллер Б.Мөнхсүрэн нарыг холбогдуулан 2018 оноос хойш мөрдөн шалгасан билээ.

Тэдэнд холбогдох хэргийг анх ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шалгаж эхэлсэн бөгөөд сүүлд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн мөрдөн байцаалт явуулж саяхан дуусгаад яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхээр шийдвэрлүүлэх саналаа илэрхийлж НПГ-т хүргүүлээд байна. Төрийн банкны нэр дурдсан албан тушаалтнууд хуйвалдан хадгаламж эзэмшигчдийн дансны мэдээлэлд нэвтрэн их хэмжээний мөнгөтэй хүмүүсийн данснаас хуурамч баримт бүрдүүлэн зээл авч байж .

Дээрх гурван хүн 2018 оны тавдугаар сарын 29-нөөс мөн оны аравдугаар сарын 19 хүртэлх хугацаанд 44 иргэний нэр дээр хоёр тэрбум гаруй төгрөгийн, 70 зээлдэгчийн нэр дээрх 2.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй зээл гаргаж банкандаа их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдоод буй.

Тодруулбал, Төрийн банкаар тогтмол үйлчлүүлдэггүй, эсвэл өндөр настай, хадгаламждаа их хэмжээний мөнгөтэй иргэдийн мэдээллийг судалж, хадгаламж дахь мөнгийг барьцаалан зээл авч, хүүний төлөлт нэртэйгээр шилжүүлэн хувьдаа завшиж байсан гэдэг. Жишээ нь 2018 оны долдугаар сараас аравдугаар сарын 10 хүртэлх хугацаанд 25 хүний нэр дээрх хугацаатай хадгаламжийн мөнгийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүй, хуурамч бичиг баримт бүрдүүлэн хадгаламж барьцаалсан зээл нэрээр 1.9 тэрбум гаруй төгрөг авсан нь ч батлагдсан аж.

Түүгээр ч зогсохгүй нэлээд олон харилцагчийн нэр дээр кредит карт гаргаж, мөнгө завшиж, залилсан хэрэгт холбогдоод буй билээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Төрийн банкны дээрх албан тушаалтнууд 2015 оноос иргэдийг залилж, их хэмжээний хохирол учруулсан үйлдэл ч тогтоогдсон аж.

 

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.