Зохиогч: cool

Сүүлийн үед сошиалаар од болоод байгаа Өвөрмонголын Шилийн гол хошууны бөх Төмөрбаатарыг “Төмөр хатагтай” Солонгоо “Миний араас гүйдэг байсан залуу” хэмээн онцлов. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Манай монгол хүүхнүүд энэнд үхэхнээ. Энэ чинь надруу байнга бичээд л…Би бүр битгий над руу бичээ гэж өдөр бүр гуйж байсан. Одоо бүр хүүхнүүдийн бурхан болцон ч байжаах шиг. Өвөрмонгол залууд дурлах хэрэггүй ээ. Сайхан монгол залуугаа хайрла хүүхнүүдээ. Би хэлийг нь тухайн үед ерөөсөө ойлгохгүй байсан юм. Гэтэл би гадаад хүн өвөрмонгол гэхээр нь би бүр ум базар ваань хум пад гээд зугтаасан юмдаг. Үлээгээгүй болно. Зүгээр л өвөрмонгол бөх залуу гэдгийг тухайн…

Цааш унших

Алтны магнат асан Ц.Мянганбаярын гэргий О.Пүрэвдулам өнгөрсөн амралтын өдөр 30 насны төрсөн өдрөө нижгэр тэмдэглэжээ. Тэрээр Архангайн аймгийн Цэнхэр суманд байрлах Цэнхэрийн халуун рашаанд загварын охид болон найзуудынхаа хамт очиж тэмдэглэсэн байна. Түүний төрсөн өдрийг хайрт нөхөр нь гардан даасан бөгөөд жүжигчин Золоо, загвар өмсөгч топ модел Долгион нар хүрэлцэн очсон аж. Өөрийнхөө гэр бүлийг ихээхэн нууцалдаг түүний охиныг эмээ өвөө нь өсгөдөг гэх. 14 настайдаа загварын гараагаа эхэлсэн О.Пүрэвдулам загварын салбартаа өндрөөр үнэлэгддэг нэгэн. Тэрээр 2013 онд ”Гоёл” наадмын топ моделиор өргөмжлөгдөж, түүнээс хойш хувийн карьертаа нилээдгүй анхаарч “Catwalk” хэмээх хамтлаг хүртэл байгуулаад амжсан.

Цааш унших

Туранхай гоё байх гэсэн хэт их шунал хүнийг улам гундуулдаг” гэж бялдаржуулах төвийн багш эгч маань ярьсан юм. Түүний ажигласнаар жингийн илүүдэлтэй хүмүүс гоолиг сайхан биетэй болох гэж хэт их шунаснаас улам л бүдүүрээд байдаг гэнэ. Учир нь тийм хүмүүс хоолоо ч үнэн сэтгэлээсээ дурлаж идэж чадахаа больдог ажээ. “Ийм их хоол идчихлээ. Одоо нэмж таргална даа” гэх юм уу “Яах гэж энэ хоолыг идэв ээ” гэх зэрэг санаа зовоосон бодлууд таныг улам стрестүүлж, үүнээсээ үүдэн хүссэн, хүсээгүй жин нэмж эхэлдэг байна. Харин хоолоо аз жаргалтайгаар үнэн сэтгэлээсээ таашаан идэж байгаа хүмүүст хоол нь эрч хүч, сэтгэл ханамж өгч байдаг…

Цааш унших

Халуун ногоотой гоймонтой хуурга Орц: -Мушгиа гоймон -Үхэр эсвэл хонины өөхгүй мах -Байцаа -Лууван -Бөөрөнхий сонгино -Гүнжидийн тос -Ургамлын тос -Соя соус -Гахайн махан бүлгогины амтлагч Хийх арга: Мах, байцаа, лууван, сонгиноо нимгэн хавтгай том том хэрчинэ. Гоймонгоо чанаж байх хооронд хайруулын тавгаа халаагаад багахаан ургамлын тосонд сонгиноо чимх давстай шаргалттал хуураад махаа нэмж болтол нь хуурна. Байцаа лууванг өөр хайруулын тавагт бага зэрэг ургамлын тосонд ус хийлгүй хуурч болгоод махан дээрээ нэмээд өөрсдийн амталгаанд тохируулан бүлгоги амтлагч, соя соус, гүнжидийн тос хийж сайтар хутган 2-3 минут хуураад чанаж усыг нь сайтар шүүсэн гоймонгоо нэмж хутгаад л хоол маань бэлэн…

Цааш унших

МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Г.Чоглоонамжил Ховд аймгийн Хөгжимт драмын театрын зөвлөх найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Гомбосүрэнгийн отгон хүү билээ. МҮОНРТВ-ийн нэвтрүүлэгчээр олон жил ажилласан нэгэн.Тэрээр цахим хуудаснаа “ 25 жил ажиллаад 168к ийм л цалин авч байна !Хүн гэдэг үнэт капиталаа хаясны ганцхан жишээ энэ! Бидний тэмцлийг ойлгож дэмжээрэй хүмүүс минь МҮОНРТВ ийн удирдлага огцортол тэмцлээ үргэлжлүүлэх болно!” хэмээсэн байна.

Цааш унших

Нинжжамц хөөрхөн үү, хөөрхөн. Царайлаг уу, царайлаг. Аж ахуйд менежмэнт сайтай юу, сайтай. МҮОНТВ цэцэрлэгтэй болж, ашигладаггүй өрөө тасалгаагаа засч тохижуулсан. Англи хэл дээр цацдаг сувагтай болсон. Гэвч одоо бол зүрхээрээ шатаж, сэтгэлээрээ жигүүрлэж бүтээдэг, уран бүтээл, уран бүтээлчдийн тухай яригдаж байна. Бас тэдний хасагдаж танагдсаар байгаа цалин, нөгөө талд нь өсч нэмэгдсээр байгаа захирлуудын хуйвалдааны гэмээр урамшуулал, хэдэн саяын цалингийн асуудал хөндөгдөж эхэллээ. Тухайлбал МҮОНТВ-д 30 жил ажиллаж байгаа нэвтрүүлэгч Гантигмаа нөхрийнхөө хамт сая хүрэхгүй цалин авдаг. Гэтэл хэдэн сар сул зогссоны эцэст тэдний цалин дахин 20 хувь хасагдсан байх юм. Хоёулаа нийлээд сард 700 мянга орчмыг авдагаа ч…

Цааш унших

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч У.Цолмон өнчин тархины хоргүй хавдар, тархины усжилт гэсэн оноштой БНСУ-д хэвтэн эмчлүүлж байна. У.Цолмон хүү аравдугаар сарын 13-ны өдөр хоёр дахь удаагаа хүнд хагалгаанд орсон бөгөөд одоо түүний эмчилгээний зардалд 150 сая төгрөг шаардлагатай байгаа аж. Тиймээс түүний ээж Т.Намуундаръяа бидэнд хандаж, хэдхэн хором ярилцлаа. Арван настай У.Цолмон хүү эдгэнэ гэсэн итгэлтэй байгаа учраас огт уйлаагүй, сэргэлэн, сайхан сэтгэлтэй хүү хэмээн түүний ээж ярьсан юм. Хүүгийн хувьд сургуулийн тэргүүний сурагч, шатар, даамны аварга сурагч аж. -Анх хэзээнээс эмнэлэгт хандаж байсан бэ. Эмнэлгээр явахад ямар онош гарсан юм бэ? Миний хүү У.Цолмон…

Цааш унших

2018 онд Допингтой нэр холбогдон эрхээ хасуулсан бөхийн нэг нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Даш юм. БЗД-ийн Шүүхийн захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан гүйцэтгүүлэх даалгаврын хамт МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэд өргөдөл гаргаж, өөрсдийн буруутай үйлдлээ ухамсарлаж, дахин ийм алдаа гаргалгүй, монгол бөхийн нэр төрийг эрхэмлэж явахаа амлаж, барилдах эрхийг нь сэргээж өгөхийг хүссэн юм. 2019 оны 6 сард олонхийн саналааар тэдний барилдах эрхийг сэргээхээр шийдвэрлэж байсан. Э.Даш цахим хуудаснаа допингтой холбоотой 38 бөхчүүдийн нэрийг ил гаргахыг хүслээ. Тэрбээр “Явцын дунд хууль бус шинжилгээ авч, 2 жил барилдах эрх хасчихаад, улсын баяр наадмаар хуулийн дагуу авах ёстой шинжилгээгээр…

Цааш унших

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2020 оныг компанийн хэмжээнд сахилга, хариуцлагын жил болгон зарлаад буй. Үүний хүрээнд сургалтын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ сарын 23-нд “Олон улс дахь байгууллагын ёс зүй” сэдэвт сургалтыг Ёс зүйн хороо, Сургалтын албанаас Швейцарийн BPN нийгэмлэгийн Монгол дахь салбартай хамтран явууллаа. Уг сургалтад компанийн удирдах түвшний албан тушаалтнууд оролцсон бөгөөд ёс зүйтэй байгууллагын шинж, түүнд нөлөөлөх хүчин зүйлүүд болон ёс зүйтэй, тогтвортой хандлага, байгууллагын үнэт зүйлд нөлөөлдөг дотоод, гадаад хүчин зүйлсийн талаар ойлголт авлаа. Түүнчлэн энэ үеэр байгууллагын ёс зүйн түвшнээрээ өндөрт үнэлэгддэг дэлхийн томоохон бизнес эрхлэгчид, байгууллагуудын туршлагаас суралцав.

Цааш унших

Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг эх орондоо эмчлэх зорилгоор хэрэгжиж буй “Зүрх мартахгүй” төсөлд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын хамт олон нэгдлээ. Энэ нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй ажил юм. “Эрдэнэс-Тавантолгой” ХК -ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Нурлат, “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхан тэргүүтэй албаны хүмүүс төсөлд нэгдэж байгаа талаар энэ сарын 22-ны өдөр санал солилцсон юм. Энэ үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Нурлат хэлэхдээ “Энэ жил манай компанийн 10 жилийн ой тохиож байна. Уг ойг тохиолдуулаад манай газрын ажилтнууд өөрсдийн цалингаас та…

Цааш унших