“Яг түүн шиг” шоуны хөтлөгч гэдгээрээ илүүтэй олонд танил болоод буй хөтлөгч Б.Болд телевизийн урлагтай амьдралаа холбоод багагүй хугацааг өнгөрөөсөн.

Энэ хугацаанд завгүй хөдөлмөрлөснийхөө үр дүнд шинэхэн байрандаа орж буй баярт мэдээгээ хуваалцаж байсан. Гэр хорооллын гэх Дэнжийн 1000-аас амьдралаа эхлүүлсэн хөдөөний бяцхан хүү залуу хүн хөдөлмөрлөж чадвал хүн бүхэнд боломж бий гэдгийг нэгэн хэвлэлд ярьж байсан.Тэрээр “Би хөдөөний хүүхэд. Бас хүүхдээрээ хүүхэдтэй болсон хүн шүү дээ. Анх Дэнжийн 1000-д л амьдралаа эхлүүлж байлаа. Монгол гэрт өвөлжихдөө том охин минь 4 давхар хөнжил нөмөрчихсөн, амнаас нь уур савсахыг хараад нохой, гахай шиг зүтгэж хөдөлмөрлөж байртай болсон” гэж байсан юм.
Оюутан байхаасаа аав болж, эцгийн үүргээ ухамсарласан түүний гэр бүлийн хүнтэй танилцъя.Түүний ханийг Туул гэдэг бөгөөд эгэл жирийн Монгол бүсгүй аж.Тэд хоёр сайхан охин, нэг хүүтэй өнөр айл юм. 

