Ноцтой: “Таван толгой төмөр зам” ХХК гэхэд “Богдхан төмөр замын суурь, судалгаа, зураг төсөл, барилгын ажлын гэрээ”-ний хүрээнд “Легал Линк Си Би Эй” гэх хязгаарлагдал хариуцлагатай нөхөрлөл тэргүүтэй 4-5 хуулийн фирмийг захиалж, “өрсөлдөгчгүй” сонгон шалгаруулж, хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр 11 115 000 000 төгрөгийн төлөх гэрээ байгуулчихсан байна.
Энэ өрсөлдөгчгүй шалгарсан фирмүүд 8 сарын дотор л гэхэд эхний 2.1 тэрбум төгрөгийг авчихсан, одоогоор 7-8 тэрбум төгрөг авсан байна.
Энэ дотор Монголын Хуульчдын Холбооны Өмгөөлөгчдийн Хорооны дарга гэх нөхөр ч явж байна. Ийм байхад шударга ёсыг хаанаас хайх вэ ?
Ийм их мөнгөн дүнтэй зөвлөх үйлчилгээний гэрээг “хуулийн зөвлөгөө өгөх” гэж тодорхойгүй байдлаар хийдэг жишиг байхгүй, харин нийгэм эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төслийн эдийн засаг, эрх зүйн дүгнэлт гаргах зэрэг үйлчилгээнд зориулж хийдэг бөгөөд үр дүнг тооцоолох аргачлал ч тодорхой байдаг. Гэтэл энэ тохиолдолд хийсэн ажил нь ч тодорхойгүй байхад төсвийн их хэмжээний мөнгийг үрсэн байгаа нь “шударга бус” юм.
Ийм их мөнгөөр өгдөг зөвлөгөө нь үр дүнтэй байсан бол өнөөдөр Монголчууд асар өндөр үнэтэй төмөр зам бариулах байсан уу гэвэл үгүй !!!
“Таван толгой төмөр зам” ХХК хуулийн зөвлөгөө авах сургаар өрсөлдсөн хуулийн фирмүүд нийлж аваад орчихсон байдаг. Тухайлбал, үүрэгт ажлаа олигтой ч хийдэггүй гэдгийг эх сурвалжууд ярьдаг өмгөөлөгч Э.Ганхөлөг гэхэд төсвийн мөнгөөр тансаглаж буй энэ 4-5 хуулийн фирмийн нэг “Лэнд Мэйн” ХХН-ийн захирал гэх бөгөөд тэрээр одоо Монголын Хуульчдын Холбооны Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн, Удирдах зөвлөлд ч байдаг сурагтай.
Туршлагагүй, нэр хүнд муутай хуульч сэтэр зүүсэн нөхдүүдийн хуудуутай зөвлөгөөг “Таван толгой төмөр зам” ХХК сайшаан магтаж, өнөөг хүртэл 7-8 тэрбумыг зүгээр өгчихөөд байж байгаа нь хачирхалтай.
Хамгийн ёс зүйтэй, цэвэр байх ёстой хуулийнхан хууль зөрчиж, төсвийн мөнгөөр тансаглан сууна эрхэм Хууль зүйн сайд аа!!! Шүгэл үлээгээд, шүүрдээд явуулахгүй бол өрөм дотроосоо өтдөг шиг хуулийн салбар чинь дотроосоо өтөнд баригдаад байна !!!

