Кёкүшюүзан Д.Батбаяр, түүний эхнэр Т.Баясгалан нарын мөнгө угаасан гэх хэргийн шалгалтын ажиллагаа нэлээд удаашралтай байгаа аж. Тэднийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2020 оны нэгдүгээр сараас шалгаж эхэлсэн бөгөөд хэргийн улмаас нийт гурван тэрбум 160 орчим сая төгрөгийн хохирол учирсан гэх мэдээлэл бий. Д.Батбаяр, Т.Баясгалан нар нь уг мөнгийг өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа учраас хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаах боломжгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ. Хэргийг сануулбал, Д.Батбаяр, Т.Баясгалан нар нь 2014 онд өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их…
Зохиогч: cool
Загварын ертөнцөд өөрийн мэргэжлийн ур чадвар, өвөрмөц төрхөөрөө олонд танигдсан Mongolian next top model шоуны ялагч Цэрэндолгор буюу Цэкү “Аймар” бүжгийн прадокшны бүжигчин Билгүүн буюу Kай-тай үерхэдэг байсан. Тэд өөрсдийн хайрын түүхээ нэвтрүүлэгт орохдоо хүртэл ярьж байв. Тэгвэл тэднийг салсан тухай эх сурвалж мэдээллээ. Монголын шинэ залуу үеийн хамгийн сайхан хос гэгддэг тэд өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр хоёр тийш болсон байна.
Блогчин гэр бүл болох Түвшинбаяр, Дөлгөөн нар сүүлийн хэд хоног хүүхэд асаргааны Хайпи Фловрес компанитай сошиалаар “дайдаж” эхэлсэн. Тэдний блогийг үзэж тэднээс суралцдаг олон мянган фенүүддээ худлаа реклам цацаж байснаа хүлээн зөвшөөрөөд байгаа. Сошиалаар алгын чинээхэн үрээ танихгүй хүнд үлдээгээд мөнгөний хойноос үхэн хатан гүйлээ гэх нэгэн байгаа бол хүүхэд асрагчын Хайпи Фловрес компанийн үйл ажиллагаатай гомдлууд олноо ил болсон. Ямартаа ч, тэдний асуудлыг хэрхэн шийдэгдэхийг харах л үлдлээ. Хэрэв шүүхээр Түвшинбаяр, Дөлгөөн нарын асуудал эсрэгээр шийдэгдвэл тэндний блогын карьеар дуусгавар болно.
Дэлхийн талыг эзэлж явснаас өөр түүхгүй үлдсэн монголчууд өнөө цагт дэлхийд нэрээ дуурсгаж явна. Хүннү рок чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлаг “хормын” дотор дэлхийд танигдаж, нэрээ мандуулсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл Холливудын ертөнцөд монгол бүсгүй цахиур хагалж явна. Жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг Холливудын алдарт жүжигчид болох Жонни Депп, Роберт Паттинсон нартай хамтран “Waiting for the Barbarians” буюу “Зэрлэгүүдийг хүлээхүй” киноны гол дүрийг бүтээснээр эх орондоо төдийгүй дэлхий даяар танигдаж эхэлсэн. Үүгээр ч зогсохгүй Wonder Woman- Throne Room Amazon /2017 он/, Ben-Hur Khutu /2016 он/, Ex Machina- Jade /2014 он/, Intelligence– Tuva Olsen Main role– 6 episodes /2019 он/, Peaky…
Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан албан даалгавар гаргаж холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө. Тэрбээр гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн ослоос үүдэж хүүхдийн эрх зөрчигдөх явдал ихэссэн учраас, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээг эрчимжүүлж ажиллахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллагын бүх албан хаагчдад даалгасан юм. Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Би хариуцлагатай аав ээж” аяныг үргэлжлүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөний ачаалал ихтэй хэсэгт олон нийтийн цагдааг эргүүл хийлгэж ажиллуулах чиглэлийг нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын…
НЭМГ-ын харьяа Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилга өнөөдөр ашиглалтад орлоо. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Д.Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Л.Төмөрбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, Туул тосгоны захирагч А.Одбаяр болон албаны бусад хүмүүс оролцсон байна. Нийслэл хотоос 30 гаруй км алслагдсан зайтай буюу Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах тус Эрүүл мэндийн төв нь Туул тосгоны 5000-7000 гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг аж. Тус төвийн хуучин барилга стандартын шаардлага хангахгүй болсон тул нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 оноос эхлэн эмнэлгийн зориулалт бүхий шинэ барилгын…
Дэлхийн хамгийн содон АРВАН өндөр өсгийт Бүсгүйчүүдийн хувьд цөөн тоогоор үйлдвэрлэсэн хувцас өмсөхийг хүсдэг. Тэгвэл хэт өвөрмөц сэтгэлгээтэй, бусдаас өөр бүсгүйчүүдэд зориулан дэлхийн хамгийн содон АРВАН өндөр өсгийтийг танилцуулж байна. 1- Урвуу өндөр өсгийт 2- Армадилло гутлыг Александер МакКүйн бүтээжээ. 3- “Болор хатагтайн цэг” гэх энэхүү гутлыг Норитака Татехана урласан. 4- Наймаалжин гутал. 5- Нэхмэл гутлыг Марла Марчинт бүтээсэн. 6- Мөөгнөөс санаа авч 3D хэвлэгчээр хийсэн. 7- Тос асгарсан гутал Кермит Тесоро бүтээсэн. 8- Буун өсгийт 9- Загасан гутал 10- Гурван давхар гутал
Шри Ланкт Заанууд хог хаягдлаар хооллосны улмаас сүргээрээ үхэж байна Шри Ланкийн зүүн мужид зааны сүрэг хог иддэг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Учир нь зааны бэлчдэг ой бүхий Ампарагаас холгүйхэн хогийн цэг бий. Уг хогийн цэгт хог хэд хэдэн хотоос нэг доор хог хаядаг бөгөөд хог хаягдлыг зайлуулах ажиллагаа тогтмол хийгдэггүй. Тиймээс хогийн цэг аажмаар томорсоор ойд ойртсон аж. Эхэндээ хогийн цэгийг хашаа татан тусгаарлаж байсан бол одоо хашаа нь нурсан тул заанууд сүргээрээ хогоор хооллох болжээ. Харамсалтай нь заанууд микропластик, полиэтилен буюу шингээж чадахгүй хог хаягдал идэж сүргээрээ үхэж байгаа болох нь задлан шинжилгээгээр тодорхой болсон байна. Үүний…
Жүжигчин М.Баярбат цахим хуудаснаа “Ёстой дураараа гар юмдаа чи ! Ингэж худал сонгуулийн сурталчилгаа хийхээр чинь яаж чамайг иргэдийн хуралд гараад ажил хийнэ гэж итгэх юм бэ. 1.Би чамайг ерөөсөө танихгүй харж байгаагүй 2. Чамайг байтугай хэнийг ч дэмжихгүй 3. Иргэдийн хуралд орж байвал юу ч хийж болно гэж бодоо юу Чамайг дэмжээгүй гэдгээ албан ёсоор ийнхүү мэдэгдэж байна.Таньдаг мэддэг хүмүүс нь энэ нэг юмандаа хэлээрэй.Ийм л хүмүүс дэвшиж байна. Шинэ долоо хоногийг ийм балай юмаар эхлүүлж байгаад уучлаарай ойлгоно биз” хэмээсэн байна.
Дэлхий хаа нэгтээ тантай царай зүс, биеэрээ ч маш төстэй, яг л өрөөсөн ихэр тань гэмээр нэгэн байдаг бол та яах байсан бэ. Tүүнийг олж уулзах байсан уу. Харин хоорондоо адил төстэй хэрнээ хоёулаа олны танил бол бие биенийгээ тийм ч удаан хайх шаардлагагүй болов уу. Ингээд хоорондоо төстэй олны танил хүмүүсийн хоёр дахь цувралыг хүргэж байна. Дуучин А.Намуун ба Ц.Сарнай Хөгжмийн зохиолч Чинбатын гэргий, Sweetmotion хамтагийн дуучин Ц.Сарнай “Киви” хамтлагийн дуучин А.Намуун нар хоорондоо тун төстэй. Хэдийгээр Ц.Сарнай өөрийгөө цэвэр халх гэх боловч түүнд итгэх хүн ховор. Тэд өндөр нуруутай, урт хамартай, буржгар үстэй, алаг нүдтэй, бор арьстай учир…
