Сүүлийн үед эрүүлээр турах аргуудын нэгд кето дэглэм багтаад байгаа. Тэгвэл хүссэн хүн бүхэн кето дэглэм барихгүй ажээ. Тодруулбал, нойр булчирхай, элэг, бамбай булчирхай, цөсний хүүдий өвчтэй хүмүүс кето дэглэм барих юм бол хууч өвчин сэдэрч, амь насаа эрсдэлтэй. Кето хоолны дэглэм бол өлсгөлөнгийн үед бие мах бодийг амьд үлдэх боломжийг олгодог бодисын солилцооны дасан зохицол юм. Өөрөөр хэлбэл та элсэн чихэр, нүүрс уснаас татгалзсанаар бие тань өөх тосыг задалж өөрийгөө “тэтгэж” байдаг. Кето хоолны дэглэм нь цусны даралт буурах, бөөрөнд чулуу үүсэх, өтгөн хатах, шим тэжээлийн дутагдалд орж зүрхний өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл кето дэглэм барьснаар дараах…
Зохиогч: cool
Эрүүл мэндийн дуудлагын нэгдсэн төвд иргэд сэтгэл хангалуун байна Иргэд эмчид үзүүлэх цаг, дугаар авахын тулд өглөө 05:00 цагаас эхлэн эмнэлгийн гадаа дугаарлан зогсдог. Тухайн өдрийн цагийг авч чадаагүй хоцорсон иргэн маргааш нь ахин ирдэг. Энэ хүндрэлтэй байдлыг арилгах чиглэлээр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан санаачлан “1800-0119” дуудлагын төв буюу цаг бүртгэлийн нэгдсэн системийг ашиглалтад оруулаад байна. Цаг авах нэгдсэн системтэй болсноор иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байгаагаас гадна эрүүл мэндийн салбарын үйлчилгээний хүртээмж сайжрах юм. Дуудлагын төвд хандсан нийт иргэдийн 90.6 хувь нь шаардлагатай үйлчилгээгээ авч чадсан байна. Сүхбаатар дүүргийн ЭМТ-ийн үйлчилгээнд иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.
Сэжигтэй байгууллага: Чингис хааны музейн барилгаас хүн унаж үхэх эрсдэл өндөр байна Байгалийн түүхийн музейг нурааж суурин дээр нь Чингис хааны музей байгуулах шийдвэрийг өнгөрсөн онд /2019/ Засгийн газар 280 дугаар тогтоолоороо гаргасан. Улмаар 2020.04.02-ны өдөр музейн барилгыг албан ёсоор эхлүүлсэн бөгөөд музей нь 20500 мкв талбайг хамарсан, есөн давхар байх юм. Бид бүтээн байгуулалтыг нь шүүмжлэх гэсэнгүй. Харин жуулчдыг татах, Монгол улсын нэр хүндэд эерэгээр нөлөөлөх барилгыг барьж байгаа байгууллага өнөөдөр хариуцлагагүй байгаа талаар бид энэ удаад асуудал хөндөж байна. Нийт 53 тэрбум төгрөгийн төсвөөр босож буй “Чингис хаан” музейг 2021 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн…
Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Б.Отгонцэцэгтэй ярилцлаа. -Юуны түрүүнд Та өөрийгөө танилцуулахгүй юу? -Намайг Бямбаагийн Отгонцэцэг гэдэг. Буянт-Ухаа боомт дахь ХМХА-ны даргаар ажилладаг. Малын их эмч мэргэжилтэй. Төрийн албанд 26 дахь жилдээ ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын системдээ буюу Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанд 17 жил байцаагч, ахлах байцаагч, албаны даргаар өнөөг хүртэл ажиллаж байна. -Хилийн мэргэжлийн хяналт нь бусад хяналт шалгалтаас юугаараа ялгаатай вэ? -Хил гэдэг бол аливаа улсын онцгой объект байдаг. Тэр ч утгаараа хилийн мэргэжлийн хяналт нь улс орны үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалахад чухал үүргийг…
Урлагийн хүмүүс гэхээр хэзээнээс гэр бүлийн тогторгүй байдалтай, асуудалтай байдаг мэт ойлголт бидний дунд мэр сэр байдаг. Тэгвэл тэд дундаас үе үеийнхэндээ үлгэр жишээ байж, гэр бүлийн тогтвортой байдлыг хадгалж яваа урлагийн гэр бүлүүд нэлээд бий. Тэднийг тоймлон хүргэе. Хос дуучин С. Вандан, Д. Дуламсүрэн Ижил заяа, нэгэн сэтгэлээр Монголын урлагтай дөч гаруй жил амьдралаа холбосон “Зууны манлай хос”, авьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарыг мэдэхгүй хүн ховор. Хоёр хүү төрүүлж, хөвгүүд нь өөр өөрсдийн уран бүтээлээ тууривж яваа дуучид. Ардын жүжигчин эхнэртэй О.Бат-Өлзий гавъяат Монголын урлагийн ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулж буй гэр бүл бол найруулагч, жүжигчин О.Бат-Өлзий, АЖ Сарантуяа…
Өнөөдөр /2020.10.13/ Монгол улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа Уурхайчин соёлын ордны их танхимд боллоо. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Батлут, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Монгол улсын Ерөнхийлөгчийн эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын зөвлөх Ц.Эрдэнэбат болон бусад албаны хүмүүс оролцлоо. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улс эх орондоо олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан 184 иргэний шагналыг гардуулж, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор 20, “Алтан гадас” одонгоор 79, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 85 иргэн энгэрээ мялаалаа.
Загварын ертөнцөд карьераа эхлүүлж байхдаа буюу 20 гаруйхан насандаа О.Чулуунбат агсны бэр болсон бүсгүй бол Ч.Очгэрэл. Өдгөө 34 настай ч насандаа баймгүй залуу төрхтэй. Энгийн үедээ ч энхрий тэрээр өнгөрсөн жилүүдэд дөрвөн хүүхдийн ээж болж, “Алдарт эх” болж амжсан. Түүний карьерыг хадам аавтай нь холбон тайлбарлах хүмүүс олон байдаг. Гэхдээ өөрийн ур чадвар, үзэсгэлэн гоог мартах ёсгүй. Гуравдахь хүүхдээ тээж байхдаа “Содура” киноны гол дүрд тоглож олноос магтаал сайшаал хүртсэн. Мөн муугүй дуучин гэдгээ хэд хэдэн удаа шоунд оролцон хувийн уран бүтээл хийж харуулаад амжсан.
“Хөөрхөн” тодотголтой жүжигчин О.Дөлгөөн сүүлийн 3-4 жил алс холын АНУ-д гэр бүлийн хамт амьдарсан. Тэрээр өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр эх орондоо ирсэн бөгөөд тансаг хороололд шинээр орон сууж худалдан авч гэрээ эхнээс нь тохижуулахаас сэтгэл шулууджээ. Энэ тухайгаа “Шинэ айл болох гээд яваад байна даа” хэмээн бичсэн байна. Мөн фенүүдийнх нь зүгээс гэрээ тохижуулах блог хийгээч гэх санал ирсэн учир хийх эсэхдээ санал асуулга явуулжээ. Түүний зөвхөн инстграмм дагагч 400 к хүрдэг. Тэдний 90 гаруй хувь нь саналыг дэмжсэн учир хэрхэн гэрээ тохижуулах тухай блог хийхээр болсон байна.
Жижигхэн” бүсгүй Ц.Оюунгэрэл хоёр зээтэй эмээ болжээ Маргааш орон нутгийн ээлжит сонгууль болно. Энэ том ажлын дараа АН-ыг удирдах эзэн тодорно. Тус намын даргад нэр дэвшихээ зарлаад байгаа улс төрч, зохиолч, хүний эрхийн зүтгэлтэн Ц.Оюунгэрэлийн залуу насны “жижигхэн” бүсгүй явсан гэрэл зургийг охин Одмаа нь цахим хуудаснаа нийлэжээ. Дашрамд дуулгахад, Одмаа бүсгүй саяхан амаржиж, хоёрдахь охиноо төрүүлсэн байна. Тэрээр комедиан Б.Идэр-Од ахаасаа төрүүлж гэр бүл зохиосон бөгөөд ахыгаа гэр бүлтэй болохыг ээжтэйгээ нийлж ихээхэн ятгадаг гэсэн шүү.
“ТВ5” телевизээр овоглогдон олны танил болж байсан хөтлөгч Л.Дөлгөөн хэдэн жилийн өмнөөс “Монгол HD” телевизийн албат болж “Эмчийн эсрэг интернет” гэх тун сонирхолтой нэвтрүүлгийг хөтөлж байв. Тэгвэл тэрээр саяхан амаржиж гуравдахь хүүхдээ төрүүлсэн байна. Энэ тухайгаа “Бид 2 ингэж гараад дахин нэг хөөрхөн аз жаргалаа хүлээж авлаа. Интермэд эмнэлэгийн эмэгтэйчүүд төрөх тасгийнхан, тэр дундаа Батнасан эмчдээ маш их баярлалаа, чадвартай эмч сувилагч, найдвартай орчинд амаржсан болохоор маш сайхан тайван байлаа. Аз жаргалтай мөчүүд минь… 3 сайхан залуугийн ээж аав боллоо” гэжээ. Хөтлөгч бүсгүй том хүүгээ АНУ-д төрүүлсэн байдаг. Хүүгийнхийг нь том хүүгийн аавыг нэр нөлөө бүхий улс төрийн том төлөөлөгч…
