Хошин урлагийн Х-ТҮЦ хамтлагийн жүжигчин З.Онон сүүлийн үед мэргэжлийн ур чадвараараа үеийнхнээсээ илүү гэдгээ харуулаад байгаа. Дуучин П.Идэржавхлантай оюутан байхдаа ханилсан тэрээр аавдаа хандаж, сэтгэлийн үгээ цахим хуудаснаа бичжээ. Түүний хувьд аав ээжийнхээ цэл залуухан 18-н насанд хүн болж мэндэлсэн бөгөөд хэзээ хойно ганц охин дүү дагуулжээ. З.Онон “Аавтайгаа хааяаа л нэг, бүр заримдаа чамайг бишээ 3-н охиноо санаад гээд өөрөө утсаар залгадаг. Магадгүй би муу охин байх. Гэхдээ л уул шиг түшигтэй аавыгаа ухаандаа үргэлж шүтэж явдаг шүү. Энэ хүний л удмын үргэлжлэл гээд тэмээнээс тэмдэгтэй таньтай минь яг адилхан 2 настан хажууд дэгэж дэрвээд байж байна хэхэ. Зоригтзандан…
Зохиогч: cool
Рок попын ертөнц дундаа “Хайрын хос дууч” гэгддэг Анхаа, Халиун нарын нэг О.Анхбаяр орон нутгийн сонгуульд Хан-Уул дүүрэгт өрсөлдөж үнэмлэхүй ялалт байгуулж, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байна. Түүний хувьд энэ сарын эхээр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Алтангадас одон медаль хүртсэн юм. Сүүлийн хэдэн жил МАН-ын гишүүнээр ажиллаж, намаас зохион байгуулж буй ажилд идэвхитэй оролцсон тэрээр “Нам дагавал ам тосдоно” гэдгийг бодитоор харуулж явна.
Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч (ИХТ)-ийг сонгох санал хураалт өчигдөр болж, МАН нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулсан бол Ардчилсан нам Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Хөвсгөл зэрэг 10 аймагт ялж, засаглах боломжтой болсон. Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч (НИХТ)-ийн 45 мандатын 34-ыг МАН-аас нэр дэвшигчид, найм нь Ардчилсан нам, гурав нь ХҮН-аас нэр дэвшигчид сонгогдож, хотыг МАН дахин дөрвөн жил удирдах боллоо. Тэгвэл тэдэнд итгэл хүлээлгэж сонголтоо хийсэн олны танил хүмүүсийг танилцуулж байна.
“Хас”-ын Ч.Ганхуяг нэрнээсээ огцорч “Талх” нэр зүүж сүүлдээ “Ард” нэртэй болсон Ч.Ганхуягийн хувийн амьдрал нэлээд адармаатай нэгэн. Анхны амьдралаа УИХ-ын экс гишүүн Л.Одончимэдийн охинтой эхэлж байсан. Гэвч тэдний хамтын амьдрал удаан үргэлжлээгүй төдийгүй том хүү Г.Хасараа өөр дээрээ авч үлдсэн түүхтэй. Анхны эхнэрийн хүү Г.Хасар нь энэ жил 25 нас хүрсэн бол сүүлийн эхнэр Г.Уянга түүнд дөрвөн хүү төрүүлж өгсөн дархан бэр, алдарт эх. Алдарт эх гэхээргүй биеэ сайхан авч явдаг Г.Уянгаар нөхөр нь өөрийнхөө цахим хуудснаа гангарав. Тэрээр “Хэн нэгэн том толгойлж устгасан тул дахиж тавихаар шийдлээ. Фильтргүй. Байгаа нь сайхан юм чинь юунаас нь ичиж зовох вэ дээ,…
Хэзээнээс мэргэжилдээ гаргууд ч шалиг, савсагнуур төрхөөр олонд танигдсан хөтлөгч Анхаа гэр бүл зохиогоод хэдийнэ дөрвөн жилийн нүүр үзжээ. Охинтой бол охинтой, хүүтэй бол хүүтэй тэрээр гэр бүлийн аз жаргалыг 30 нас хол давсан үедээ амтасан учир хэн бүхнээс илүү гэр бүлдээ хайртай байдаг гэсэн. Эхнэр Дөлгөөний хувьд ч ялгаагүй, хайж хайж олсон хайрт минь хэмээн нөхрөө найз нөхөддөө магтдаг гэж байгаа. Энэ гэр бүлийг бүтэн болгож яваа тэдний бага хүү нэг нас хүрчээ. Энэ тухай хөтлөгч Анхаа “Төрсөн өдрийн мэнд түнтүүшка минь хүүтэй болох сайхаан хазуулна маажуулна анхаарал сарнивал амруугаа юу ч хамаагүй хийнэ аюултай эрсдэлтэй хаширдаггүй үр минь…
Стиллист дундаа өнгөрсөн зууны өрнийн хэв маягийг өөрийн уран бүтээлдээ шингээдэг бүсгүй бол Банни. Өөрийн гэсэн содон өнгө төрхтэй түүнийг “шүтэх” нэгэн байхад муулах нэг нь ч бас бий. Учир нь түүнийг бусдын загвараас “хулгайлдаг” гэх шүүмжлэл хэлэх хүн бий. Гэвч том зорилго тээсэн түүнд энэ мэт аар саар хов жив сонин биш. Өөрөө ч содон төрхтэй Банни сүүлийн үед нэлээд нэлээд жин хассан бололтой. Бумбагар булцгар хацар шөвийж, хамар нь шонтойгоод нэг л хөөрхөн харагдаад байх чинь, хөөе.
Рок попын ертөнцөд өөрийн өнгө төрхтэй, эршүүд зантай гэгддэг А.Хишигдалай сүүлийн үед загварын охидтой ихээхэн найзархаж, энд тэнд фото моделиор ажиллах болсон. Их сургуулиа төгссөнөөс хойш өөрийнхөө бие галбир, царай төрхөндөө анхаарах болсон тэрээр бараг л “Барби”. Түүний гоо сайхны нууц ердөө дасгал хөдөлгөөн, зөв хооллолт гэнэ лээ. Бас болоогүй жилд 1-2 удаа бумбагар хацраа V-line хэлбэрт оруулах тарилга хийлгэдэг гэдгээ нуудаггүй. Дуучнаас моделийн карьеар хөөх болсон түүнийг “Хувьсал” продакшны жүжигчин, загвар өмсөгч О.Мөнхдалай нар хамтран амьдарснаар илүү загварлаг болсон гэх хүмүүс ч байдаг.
Өнгөрсөн улирлын “Voice of Mongolia” шоуны олны анхаарлыг татсан оролцогчид бол уртын дуучин Э.Дашням, дуурийн дуучин Г.Дашчанрав нар байсан. Тэгвэл тэднийг “Хурд”-ын Отгонбаяр дасгалжуулагч нь нэгтгэж хамтарсан уран бүтээл хийхээр болсон байна.
Одоогоос жил орчмын өмнө Фантастик продакшны “37-р точка” цуврал кино үзэгчдийн анхаарлыг татаж, нэгэн хэсэг шуугиулж байв. Тэгвэл тус киноны эхний хэдэн ангид цаас шиг цагаан цайлган сэтгэлтэй, дурлалдаа шатаж яваад амиа алддаг баян айлын эрх танхи сагсуу бацаан Тулгатын дүрийг дүрийг бүтээсэн залуу жүжигчин Отгонбаяртай танилцъя. Кинонд тоглохын тулд богино хугацаанд нэлээдгүй жин хаясан тэрээр өсч яваа уран бүтээлч. “37-р Точка”-д тоглосны дараа олон найруулагчийн хараанд өртөж уран бүтээлийн санал ар араасаа хөврөх болсон гэдэг. Жүжигчин Отгонбаяр өдгөө 25 настай бөгөөд эхнэр хүүгийн хамт амьдардаг.
2020 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт маргааш буюу аравдугаар сарын 15-ны 07:00 цагт улс орон даяар эхэлнэ. Та сонгуулийн санал өгөх байраа доорх мэдээллээс шалгаж харна уу. Мөн жагсаалтаас таны овог нэр, нас хүйс, оршин суугаа хаяг болон хэсгийн дугаарыг харах боломжтой ба та өөрийн хувийн мэдээллийг нягталж шалгаарай. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
