Рок попын ертөнцийн томоохон төлөөлөл бол поп дива, дуучин С.Наран. Өдгөө 50 насыг хол гарсан ч насандаа баймгүй үзэсгэлэнтэй, биеэ сайхан авч явдаг. Тэрээр өнгөрөгч амралтын өдөр болсон “Чинбаа ба найзууд” тоглолт дээр нүдний шилгүй гарч ирсэн нь үзэгчдийг уухай алдуулахад хүргэв. Хэдийгээр хүнтэй албан ёсоор гэрлэж, хүүхэд төрүүлээгүй ч түүнийг эргүүлэх эрчүүд нэг бус байдаг гэсэн.
Зохиогч: cool
Жүжигчин Б.Навчаа эмнэлэгт хэвтэв “Хэцүү анги” ОАК, “Рашаантын 18” УСК, “Помогите нам” зэрэг уран бүтээлээрээ олонд танигдсан Б.Навчаа эмнэлэгт хэвтжээ. Түүнийг МУГЖ С.Өлзийхүү, З.Онон нар эргэсэн тухайгаа цахим хуудаснаа мэдээлжээ. Б.Навчаагийн хувьд эршүүд характертай учир “муухан эр хүнээс дээр” гэх үнэлгээг танил найз нөхөд, уран бүтээлчдээсээ авдаг. Тиймээс “АХ” хэмээн авгайлдаг бололтой. Тэрээр сайн жүжигчин төдийгүй сайн продюсер гэдгээ “Ларьдмаа”, “Амьдрал”, “Үүр цайгаасай” гэх уран бүтээлүүдээрээ баталсан.
Дуучин Д.Хишигбаяр таарах малгай хайж байна Зохиолын дуучин Д.Хишигбаяр цахим хуудаснаа тун нээлттэй уран бүтээлч. Хошин шогийн мэдрэмжтэй гэх үнэлгээг өөртөө авдаг тэрээр таарах малгай хайж байгаа ажээ. Сүүлийн хэдэн жил жин нэлээдгүй нэмснээс үүдэн таарах малгай олдохоо больсон байна. Энэ тухайгаа “Олигтой малгай хийхгүй, зохих юм огт байхгүй. Багадаад новшийн. Малгай хайгаад олсонгүй” гэжээ.
2015 оноос хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуульд анх удаа явган зорчигчид ногдох хариуцлагын механизмыг оруулж өгсөн билээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь жолооч явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй байсан бол шинэ хуульд замын хөдөлгөөнд хууль зорчиж оролцсон явган зорчигчид хариуцлага хүлээлгэх талаар зааж өгсөн юм. Тээврийн прокурорын газар 2016 онд хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 916 хэрэг бүртгэж, шалгасны 147 нь явган зорчигчийн буруугаас болсоныг тогтоосон нь осол аваарт явган зорчигч багагүй үүрэгтэй оролцдогийг баталж, хуулийн зөв зүйтэйг баталсан гэж болно. Мөн зам тээврийн 3305 ослын 705 нь явган зорчигч буруугаас үүдэн гарсан, зорчигчийн буруугаас…
Өчигдөр Улсын тэргүүний Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн шинэ дотуур байрны нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Батлут, аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, аймгийн БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан, Жаргалант сумын ИТХ-ын дарга Г.Баттогтох, Засаг дарга Б.Зоригтбаяр, сургуулийн захирал Д.Нямдаваа болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл болон албаны хүмүүс байлцлаа. Орхон аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургууль 43 дахь хичээлийн жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Одоо тус сургуульд 538 сурагч, 58 багш ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна. Малчдын хүүхдийг сурч боловсрох таатай орчин бүрдүүлсэн тус дотуур байрыг н.Нямсүрэн захиралтай “Кенжикү” ХХК нэг жилийн хугацаанд чанартай хурдан шуурхай барьж…
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нарын бүрэлдэхүүнтэй ажлын баг өнгөрсөн бямба гаригт Гашуун сухайт боомтын үйл ажиллагаа болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын ажилтай танилцсан. Үүний дараагаар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн кэмпээр орж, компанийн удирдлага, уурхайчдын төлөөлөлтэй уулзсан юм. “Эрдэнэс-Тавантолгой” ХК А-6/20 хөтөлбөр хэрэгжүүлж байгаа талаар Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг танилцууллаа. Алдагдлаас гаргаж, бүх өрийг дарж, ашигтай ажилладаг болсон, 1072 хувьцааг амь оруулж, анх удаа иргэн бүрт ногдол ашиг өгсөн, үндэсний бүтээн байгуулалт болох төмөр замын төслүүд, Улаанбаатар хотыг утаагүй болгох сайжруулсан түлшний үйлдвэр, Тавантолгой түлш компанийг санхүүжүүлсэн зэрэг амжилт, ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэх төслүүдээ…
Манай улс хэдийгээр хойд урд хөршүүдээсээ эдийн засгийн хувьд доогуур үнэлгээтэй ч үндэсний болон дэлхийн хэд хэдэн сүлжээ дэлгүүрийг нутагшуулж чадсан. Тэдний ард хэн гэдэг хөрөнгө оруулагч, босс байдгыг сонирхоё. Номинг тойрсон ахан дүүс Номин бол монголын хамгийн том сүлжээ дэлгүүр. Улаанбаатарт 3 Их дэлгүүр, 7 супермаркет, 8 хайпермаркет, 10 бөөний худалдааны төв, Дархан Эрдэнэт, Ховд зэрэг 7 аймагт салбар дэлгүүртэй энэ том айлаар сард 1.2 сая гаруй хүн үйлчлүүлдэг гэсэн статистик бий. “NCD” группийн эздийг монголчууд андахгүй. Худалдааны гавьяат ажилтан ноён А.Шагдарсүрэнгийн гурван хүү Ш.Уламбаяр, Ш.Баярсайхан, Ш.Энхбаяр хэмээх ах дүү гурав эцгийн үүсгэн байгуулсан группийг эв найртай удирдан чиглүүлдэг.…
Аваргын зүрх үхэж байна гэхээр ай мөн ядуу хорвоо шүү. За манай энэ цэцгэнд төөрсөн эрвээхэй, циркт бүдэрсэн аварга болсон шүү дээ. Бөх хүн бүдүүн өвсөнд гэгчээр Улсын циркийн байшинд улгүй шороодож, ухаангүй дурлачихаад яваа их аварга инээдтэй бөгөөд эмгэнэлтэй харагдаж байна. Мань эрд Улсын циркийн байшин улсын нэр гаргадаг энэ урлагаас илүү, угтаа өөрийнх нь нэр нүүрээс илүү үнэтэй байж дээ. Ингээд бодохоор мөн ч ядуу байгаа юм шүү. Хүүхэд шуугиж, циркчид сургуулилт хийж, үе үе гаднын цирк ирж инээд хөөр бэлэглэдэг байсан Улсын циркийг Д.Дагвадорж 2007 онд менежмэнтийн хувьчлал нэрээр өөрийн болгосноос хойш Монголын циркчид гудамжинд гарч, морь…
Инстаграм од Н.Мөнхмарал “Анагаахын алдартнууд” цуврал болон “Намайг сонгооч” нэвтрүүлэгт оролцож нүүрээ цасаар угаалгасан охиныг хүн бүр андахгүй болсон биз ээ. Тэрээр Японд сурч байгаад эх орондоо ирсэн бөгөөд түүнийг олон хүмүүс чадварлаг нүүр будагч гэдгээр нь мэддэг. Ингээд үеийнхээ болон өсвөр насны охидын үлгэр дуурайл болсон түүний “Эрч хүч, үзэсгэлэн гоо”-гоор дүүрсэн ертөнцөөр хамтдаа зочилцгооё. Н.Мөнхмарал одоо 24 настай. Би Япон хэлний багш мэргэжилтэй. Тэрээр “Mild cosmetics”-т ажилладаг бөгөөд өмнө нь “Mild cosmetics”-ийн нүүр царай болж, фото моделиор ажилладаг байжээ. Мөн Michel&Amazonka брэндийн нүүр будагчаар ажилладаг аж.
Сүнээ: Ядуу амьдарч байгаадаа өөрийгөө буруутга Балетчны сургалтын төвтэй Сүндэръяа гэх бүсгүй Сүнээ нэрээрээ твитерт алдартай. Балетчин мэргэжил эзэмшсэн ч тайзан дээр бүжиглэж үзээгүй Сүнээ алдарт Алаг морьт Дандар баатрын зээ охин гэдэг. Засгийн газрыг шийдвэрийг урьдчилж мэдээлдгээс болоод томчуудтай холбоотой гэх болсон. Гэвч олны яриаг эрс няцаасан Сүнээ гандан буурдаггүй хэвээр. Тэрээр твиттэрт илүү олон дагагчтай болсон юм. Сүнээ жиргээчиддээ хандаж “Ядуу хүмүүсийн ядуу байгаа шалтгаан нь ядуу амьдарч байгаадаа өөрийгөө бус өрөөлийг буруутгадаг. Талархаж мэддэггүй, өгч мэддэггүй, авах хүсэлтэй. Авч ханадаггүй…” гэжээ.
