УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Боловсролын багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
Англи хэлийг үндсэн гадаад хэл болгон оруулж байгааг дэмжиж байна. Гэтэл нэгдүгээр ангиасаа сурах талаар олон нийтийн сүлжээнд маш их ярьж, бичиж байна. Үүн дээр тодорхой хариулт өгнө үү. Англи хэлийг нэг эсвэл гуравдугаар ангиас нь заах уу. Манай сургууль, цэцэрлэг 19 дугаар зууны модон сандал, ариун цэврийн өрөөтэй, 20 дугаар зууны сурах бичигтэй өрөвдөлтэй нөхцөл байдалд байна. Энэ хууль батлагдсан даруйдаа хэрэгжиж эхлэх хэрэгтэй. Үүний тулд багш, боловсон хүчин маань бэлэн үү.

