Жүжигчин Б.Навчаа эмнэлэгт хэвтэв
“Хэцүү анги” ОАК, “Рашаантын 18” УСК, “Помогите нам” зэрэг уран бүтээлээрээ олонд танигдсан Б.Навчаа эмнэлэгт хэвтжээ.
Түүнийг МУГЖ С.Өлзийхүү, З.Онон нар эргэсэн тухайгаа цахим хуудаснаа мэдээлжээ.
Б.Навчаагийн хувьд эршүүд характертай учир “муухан эр хүнээс дээр” гэх үнэлгээг танил найз нөхөд, уран бүтээлчдээсээ авдаг. Тиймээс “АХ” хэмээн авгайлдаг бололтой. Тэрээр сайн жүжигчин төдийгүй сайн продюсер гэдгээ “Ларьдмаа”, “Амьдрал”, “Үүр цайгаасай” гэх уран бүтээлүүдээрээ баталсан.