Хэдэн жилийн өмнө “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд амжилттай оролцож явсан жүжигчин, мисс А.Баярцэцэг өдгөө 28 настай.

Дэлхийн хэмжээний мисс байна гэдэг гадаад төрх, гоо үзэмжээс гадна оюуны цараатай, сэтгэлийн үзэсгэлэнтэй байхыг шаарддаг. Тэр ч ёсоор А.Баярцэцэг Монгол, Испани, Өмнөд Африкд гурван их сургуулийг төгсөж, өндөр боловсрол эзэмшжээ. Үүний зэрэгцээ 10 гаруй жил загвар өмсөж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд жүжигчний карьер хөөн, гадаад дотоодын онц сонирхолтой кинонуудад дүр бүтээх болсон юм.

Өдгөө харц булаам монгол бүсгүйн дүрүүдийг амжилттай бүтээх болсон тэрбээр ганц бие. Нэгэн хэсэг Герман залуутай үерхэж гэрлэж суух дээрээ тулж байсан ч, тэрбээр гэнэт л түүнээсээ татгалзсан гэдэг.

