Эрдэнэт хотоос гаралтай гурван залуу одоогоос 20 жилийн өмнө “Гурван бүдүүн” хамтлагийг үүсгэн байгуулсан түүхтэй. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийт таван залуу уг хамтлагийн бүрэлдэхүүнд байсан ба Эрдэнэт хотын хамтлагуудын нэгдэл болсон гэж хэлж болохоор түүхтэй ажээ.

“Гурван бүдүүн” хамтлагийнхан 2023.05.19-нд UB Palace-т 20 жилийн ойн “БАЯРЛАЛАА” тоглолтоо хийх гэж байгаа бөгөөд тоглолтын бэлтгэл ажлаа хийж, амьсгаа өндөр явна. Тоглолтын үеэр өмсөх хувцас, урилга тараалт, бэлтгэл гэх мэтээр завгүй хуваарьтай яваа тэднийг бид дэлгүүр хэсэж байхтай нь таарсан юм. Тоглолтын бэлтгэл ихтэй байгаа болохоор Эрдэнэ, Учка нарын хувьд нилээн жин хаясан болохыг дараах зургуудаас харж болохоор байна.

Тоглолтод үе үеийн хит дуунууд дуулагдах бөгөөд урилгаар МУГЖ Б.Сарантуяа, Нисванис хамтлагийн дуучин Л.Энх-Амгалан, МУСТА Т.Дэлгэрмөрөн, Guys хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал, Digital хамтлагийн дуучин Эрка, А-Сооl, П.Баярцэнгэл, О.Гантулга, No Name зэрэг хамтлаг дуучид оролцоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг 8816-8500 дугаараас лавлаарай.
ЯГ ОДОО ТАСАЛБАР АВАХААР ШИЙДСЭН БОЛ ДАРААХ ЛИНКЭЭР ОРЖ СУУДЛАА СОНГООД ӨӨРИЙНХӨӨ БАЙГАА ГАЗАРТАА ХҮРГҮҮЛЭЭРЭЙ. HTTPS://WWW.TICKET.MN/EVENT/1595/


