Монголын хошин урлагт өөрийн авьяас билэг, ур чадвараараа онцгойрдог уран бүтээлч бол МУГЖ М.Баярмагнай.Тэрээр “Монгол” киноны нээлт дээр эрхэм ах О.Бат-Өлзийгийн хамтаар манай папараци дуранд өртсөн юм.
Тэд хамтдаа “ Өнгөт инээд” хамтлагт жүжиглэж явсан.
Эрхэм гавъяатын М.Баярмагнай хувьд 1978 оны 10 сарын 6-нд Баянхонгор аймагт төржээ. 1996 онд Баянхонгор аймгийн I арван жилийн сургуулийг дүүргээд СУИС-ийн кино драмын ангийг 2000 онд төгсөж, УДЭТ-д жил гаруй ажиллаад хошин урлагт хөл тавьж «Эрхэм элч», «Өнгөт инээд» хамтлагт элссэн. 2007 онд нэг хамтлагт байсан Мөнхсайхан, Эрдэнэзаан хоёрын хамтаар «Маск» продакшныг байгуулан тусдаа гарч амжилттай явна.Саяхан “Баярмагнайтай үдэш” тоглолт хийгээд амжсан.




