Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

    05/13/2025

    МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

    05/13/2025

    Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

    05/12/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Кето дэглэм цусны даралт буурах, бөөрөнд чулуу үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг
Папарацци

Кето дэглэм цусны даралт буурах, бөөрөнд чулуу үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

coolBy cool10/14/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сүүлийн үед эрүүлээр турах аргуудын нэгд кето дэглэм багтаад байгаа. Тэгвэл хүссэн хүн бүхэн кето дэглэм барихгүй ажээ. Тодруулбал, нойр булчирхай, элэг, бамбай булчирхай, цөсний хүүдий өвчтэй хүмүүс кето дэглэм барих юм бол хууч өвчин сэдэрч, амь насаа эрсдэлтэй.

Кето хоолны дэглэм бол өлсгөлөнгийн үед бие мах бодийг амьд үлдэх боломжийг олгодог бодисын солилцооны дасан зохицол юм. Өөрөөр хэлбэл та элсэн чихэр, нүүрс уснаас татгалзсанаар бие тань өөх тосыг задалж өөрийгөө “тэтгэж” байдаг.

Кето хоолны дэглэм нь цусны даралт буурах, бөөрөнд чулуу үүсэх, өтгөн хатах, шим тэжээлийн дутагдалд орж зүрхний өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл кето дэглэм барьснаар дараах эрсдэлтэй болохыг сэрэмжлүүлж байна. Үүнд

1. Кето ханиад хүрнэ. Кето хоолны дэглэмийн эхэн үед томуу төст шинж тэмдэг илэрч болно. Энэ нь таны бие шинэ дэглэмд дасах гэж хичээж байгаа гэсэн үг юм.

2. Таны бөөрийг “стрессдүүлнэ”. Кето хоолны дэглэмд амьтны гаралтай хоол хүнс их хэрэглэх нь шээсийг хүчиллэгжүүлэх, бөөрөнд чулуу үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Энэхүү хүчиллэг байдал нь бөөрний архаг өвчний явцыг улам дордуулж болзошгүй юм.

3. Хоол боловсруулах эрхтэн хямарна. Нүүрс усыг хязгаарладаг тул кето хоолны дэглэм нь эслэг багатай байдаг. Энэ нь өтгөн хаталтыг өдөөж, гэдэсний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

4. Шим тэжээлийн дутагдалд хүргэж болзошгүй. Кето хоолны дэглэм нь хэд хэдэн хоол хүнс, ялангуяа тэжээллэг чанар сайтай жимс, үр тариа, буурцагт ургамлыг хязгаарладаг тул хүний биед шаардлагатай витамин, эрдэс бодисын дутагдалд орно.

5. Ясанд хүртэл сөргөөр нөлөөлнө. Кето хоолны дэглэм нь таны ясны эрдэс нягтралыг бууруулж, цаг хугацааны явцад ясны задаралтыг өдөөж болзошгүй юм.

6. Таны архаг өвчин сэдрээж эрт нас барах эрсдэлийг нэмэгдүүлнэ.

Судлаач Рэйчел Клейнманы хэлснээр кето хоолны дэглэм барьж эхэлж байгаа зарим хүн “кето ханиад” хүрдэг. Өөрөөр хэлбэл таны ходоод кето дэглэмд дасан зохицох гэж ходоод гэдэс хямрах, толгой эргэх, эрч хүч буурах, сэтгэл санаа өөрчлөгдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг гэдгийг анхааруулсан.

Мөн Мэри Кондон: “Кето хоолны дэглэм нь турах, цусан дахь сахарын хэмжээг бууруулах түргэвчилсэн арга. Гэхдээ ихэнх тохиолдолд дахиад жин нэмэгдэх магадлалтай бөгөөд ингэхдээ турсан жингээсээ ихээр таргалах болно.” Гэдгийг хэлсэн.

Дээрх судлаачид болох Кондон, Клейнман нар хоёулаа кето хоолны дэглэмийг өвчтөнүүддээ санал болгохгүй гэж хэлсэн байна. Учир нь дэглэмээр турах нь эцсийн эцэст бодит бөгөөд тогтвортой байдал биш гэдгийг онцолсон юм.

Эх сурвалж:

www.uchicagomedicine.org

Орчуулж, бэлтгэсэн А.Маша

зөвлөгөө Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025

ЛУЙВАРЧДЫН ХУУЛЬ БУС БАРИЛГЫН СУУРИЙГ НУРААЖЭЭ

05/11/2025

Дуучин Jason хүүтэй болжээ

05/10/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.