Рок попын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхтэй явсан дуучин Нарантуяа буюу Нара өөрийн хуучин гутлуудаа зарж эхэлжээ. Тэрээр бүх гутлаа хорин мянган төгрөгөөр үнэлсэн бөгөөд 36 размерийн гуталнууд шүү хэмээн тодотгосон байна. Дуучин бүсгүй өдгөө өөрийн гэсэн бичил бизнес эрхлэх болсон, чулууг ч алт болгох боломжтой гэсэн философийг хэрэгжүүлж явна.
Зохиогч: cool
Монгол улсын гавьяат жүжигчин, Монгол улсын хошин урлаг, тайз, дэлгэцийн жүжигчин Магсаржаламын Баярмагнай 1978 оны 10 сарын 6-нд Баянхонгор аймагт төржээ. 1996 онд Баянхонгор аймгийн I арван жилийн сургуулийг дүүргээд СУИС-ийн кино драмын ангийг 2000 онд төгсчээ. Сургуулиа төгсөөд УДЭТ-д жил гаруй ажиллаад хошин урлагт хөл тавьж “Эрхэм элч”, “Өнгөт инээд” хамтлагт элссэн. 2006 онд нэг хамтлагт байсан Мөнхсайхан, Эрдэнэзаан хоёрын хамтаар “Маск” продакшныг байгуулан тусдаа гарч амжилттай явна. Төрсөн өдрийн халуун баяр хүргэе.
Аялан тоглолтоо яагаа вэ Л.Болдбаатар гавьяатаа Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Болдбаатар эх орноо тойрон “Түмэндээ өргөх дуунууд ” аялан тоглолтоо хийж яваа. Тэгвэл тэрээр өчигдөр аялан тоглолтоо түр хойшлуулан Улаанбаатар хотод ирээд буцжээ . Учир түүний уран бүтээлийн анд Т.Батсайхан, тоглолтод урилгаар оролцож байгаа жүжигчин О.Мөнхсайхан нар өчигдөр МУГЖ цол тэмдэгээр шагнагдсан юм. Тиймээс тэрээр аялан тоглолтоо түр хойшлуулан ийнхүү нийслэлд иржээ. Л.Болдбаатар өнөөдрөөс Баян Өлгий, Хөвсгөл Завхан,Архангай ,Булган аймгуудаар тоглолтоо үргэлжлүүлэх ажээ.
“Gucci” эрчүүдэд зориулсан загварын даашинзаа танилцуулав Хэрэв та найздаа төрсөн өдрөөр нь юу өгөхөө мэдэхгүй байсан бол энэ мэдээ танд зориулагдана. Гуччи брэнд “Эрчүүдийн онцлог шинж чанарыг илэрхийлсэн хэвшмэл ойлголттой” тэмцдэг тул шинэ цуглуулгадаа, ялангуяа эрчүүдэд зориулан улбар шар даашинзыг гаргасан аж. Даашинзын үнэ нь 160 мянган рубль бөгөөд насан туршийн сэтгэгдэл нь үнэлж баршгүй гэнэ.
Автомашин худалдан авахаар ирсэн 104 настай ахмад дайчинд хүндэтгэл үзүүлэн ҮНЭГҮЙ бэлэглэжээ Ахмад дайчин 104 настай Клинт Жонсон 2020 оны Chevrolet Sonic автомашин худалдаж авахаар АНУ-ын Нью Йорк дахь “Joe Basil Chevrolet” автомашин худалдааны төвд очсон байна. Тухайн үед Клинт Жонсон хорь дахь нисэх хүчний бейсболын малгайг харсан тухайн худалдааны газрын удирдлагууд түүнд хүссэн машиныг нь үнэгүй өгөхөөр шийдсэн байна. Учир нь тус худалдааны төвийн зүгээс ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэн “Veteran Vehicles” хөтөлбөрийг хэрэгжүүлж үнэгүй машин өгдөг байсан. Улмаар цар тахлын улмаас уг хөтөлбөрөө зогсоогоод байсан ч 104 настай ахмад дайчинг хараад хүндэтгэл үзүүлэн хүссэн машиныг нь үнэгүй өгөхөөр болсон…
Бусдын өмнөөс баярлах нь хүнийг аз жаргалтай болгож, сэтгэлзүйн эмгэг өвчнөөс сэргийдэг гэх судалгаа бий. Тэгвэл зохиолын дуучин Э.Чулуунчимэг өчигдөр дуучин Т.Батсайханыг Төрөөр өөрийн хөдөлмөрөө үнэлүүлж МУГЖ цол тэмдэгээр шагнагдахад өөрөө авсан мэт газар хөл нь хүрэхгүй баярлаж, чин сэтгэлийн инээмсэглэл тодруулж зогссон гэрэл зураг манай сайтын гэрэл зургийн дуранд өртжээ. Дуучин бүсгүйн хувьд өмнөх амьдралаасаа сургамж авсан, хүнд муу муухайг санахыг хүсдэггүй талаараа хэвлэлд ярилцлага өгөхдөө дурьдсан байдаг. Найз нөхөд дундаа цагаан цайлган гэгддэг Э.Чулуунчимэг хэрхэн хөөрөн догдолж буй агшингаас сонирхуулъя.
Дан гавъяатууд Хошин урлагийн тогооноос өчигдөр Н.Онон, О.Мөнхсайхан гэх хоёр гавъяат тодорч тус салбарынхныг нэг дор цуглуулсан. Тэгвэл “Мөрөөдлийн театр”-ын Алтаншагай өөрийн цахим хуудаснаа хошин урлагийнхны “загалмайлсан эцэг, эх” гэгдэх жүжигчдийн гэрэл зургийг нийтлэжээ. Тэд одоо бүгд гавъяатууд бөгөөд өөр өөрсдийнхөө уран бүтээлийг тууривсаар яваа.
“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Тордайн Ганболд сүүлийн үед ихээхэн гомдолтой яваа аж. Тэрээр энэ тухайгаа “Өгсөн гомдлынхоо дагуу Нийслэлийн прокурорын газар орлоо. Би хэргийн оролцогч биш гэнэ. Хуулинд бус эрх мэдэлтэнд нийцүүлж хууль тайлбарлагч тангарагтнууд нь үр хүүхэд, гэр бүлээ тэжээж байгаа биш ирээдүй рүү нь буудаж байгаа юм даа. Миний хамаарал бүхий ААН-үүдийн татварыг дахин дахин шалгана гэнэ. ҮНЭН ЯЛНА” гэжээ. Т.Ганболдын хувьд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлын алба хашиж, улмаар “Алтан Дорнод Монгол”-ыг 23 сая доллараар авч, ХҮН намыг удирдаж, Ерөнхий прокурор, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг өөрөөс нь хахууль авсан хэмээн бужигнуулсаар…
Өсвөр үеийнхний шүтээн Ц.Мичидмаа охин “Аз жаргал”, “Үлгэрийн баатар гэртээ харих замд” зэрэг уран сайхны кинонуудаараа олны танил болсон Дэлхийн бяцхан мисс Ц.Мичидмаа охин ийм том болжээ. Одоогоос гурван жилийн өмнө Ц.Мичидмаа Гүрж улсын Батути хотноо зохиогдсон дэлхийн бяцхан мисс тодруулах “Best princess of the world-2017” тэмцээн амжилттай оролцож, тэмцээний 5-7 насны ангилалаас үеийнхээ охидтой гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа өрсөлдөж тэргүүлж “Дэлхийн бяцхан мисс” буюу титмийн эзэн болсон байдаг. Охин өдгөө хичээлийнхээ хажуугаар реклам сурталчилгаанд фото модель чиглэлээр ажилладаг бөгөөд түүний аав ээж охиныхоо боловсролд түлхүү анхаарах болжээ.
МҮОНРТ-ийн өнгө төрх гэгддэг нэвтрүүлэгчид өчигдөр Төрийн ордны гадна нэгэн дор цуглав. Тэдний ийнхүү цугларах болсон шалтгаан нь нэвтрүүлэгч Н.Баярмаа МУГЗ цол тэмдгээр шагнагдсан явдал. Нэвтрүүлэгч Н.Баярмаа 1990-2007 онд Монголын радиод, 2001-2004 онд ОХУ-ын Оросын дуу хоолой радиод, 2007 оноос хойш МҮОНТ-д нэвтрүүлэгчээр ажиллажээ. Мөн Монголын радиогийн “Алтан сан хөмрөг”-т Г.Цэндоржийн хөгжим “Долоон хожгор, нэг можгор” хошин дуурийн тайлбар, Ү.Сүхбаатарын хөгжим “Аз жаргалын эрэлчин” дуурийн тайлбар, “Хөхөө намжил”-ын домгоор хийсэн хөгжмийн зохиомж, Б.Бааст “Хаш аяга”, С.Дулам “Цэнхэр тэрлэгт” зэрэг өгүүллэгийн зохиомж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Түдэв, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав, ардын жүжигчин, зууны манлай уртын дуучин…
