Үеийнхээ уран бүтээлчдээс хамгийн сүүлд гэр бүл зохиосон хүн бол жүжигчин Э.Алдар. “Фантастик” продакшны жүжигчин Э.Алдар амьдралын ханиараа Хулан хэмээх даруухан монгол бүсгүйг сонгож, бяцхан охины аав ээж болсон. Тэгвэл тэрээр гэр бүлийн аз жаргалдаа мансуурч яваа аж. Энэ тухайгаа түүний гэргий “Яаж чамдаа хайргүй байх юм бэ. Хайрын дээд гэж байдаг бол тэр бүхний дээд чи минь. Чамтай учраагүй бол энэ их хайр, аз жаргалыг мэдрэхгүй өнгөрөх байж. Чи бол энэ хорвоогийн хамгийн догь залуу, халамж хайрын их уурхай, амьдралыг минь гэрэлтүүлэгч, халуухан шоколад. Чамдаа хайртай” гэжээ. Хошин урлагийн “Маск” продакшнаас уран бүтээлийнхээ гарааг эхлүүлж байсан Э.Алдар өдгөө “Фантастик”…
Зохиогч: cool
Өглөө мандах нарнаас өрсөж ургахдаа Үргэлж дулаахан харцыг чинь үгүйлсээр сэрдэг шүү, хань минь…хэмээн дуулж олноо танигдсан дуучин “хос”-ын нэг Т.Батсайхан гавъяат жүжигчин болсон сайхан үйл явдал өнгөрсөн даваа гаригт өрнөв. Түүнийг танигдахад гол нөлөө үзүүлсэн, хослон дуулаач Г.Эрдэнэтунгалаг баярт үйл явдлыг нь хамтдаа хуваалцжээ. Анхны амьдралдаа бүтэлгүйтсэн ч хоёр амьдралаа сайн сайхан өрнүүлж яваа тэрээр сүүлийн хоёр удаагийн УИХ-ын ээлжит сонгуулиар АН-д зүтгэж байгаагаа олноос нуугаагүй. Тэр бүү хэл, орон нутгийн сонгуульд өрсөлдөж, улс төрд шургалахыг хүссэн ч “бүтэлгүйтсэн”. Дашрамд дуулгахад, түүний экс нөхөр, охиных нь аав Улсын начин Г.Сэр-Од мөн л АН-ын угшилтай бөгөөд нам нь Засгийг атгаж…
Сүүлийн жилүүдэд ямарваа нэгэн хүний амбиц, карьер, байлдан дагуулах чадварыг нь мэдье гэвэл хувийн цахим хуудас, сошиал дахь орчныг нь хар гэх үг гарчээ. Тэр утгаараа инстграмм, фэйсбүүк, твиттэр “ноёрхол”-оо тогтоосон бүсгүй цөөнгүй. Дэлхийн дахинаа, алдарт Ким Кардашиан Вест 103 сая дагагчтай. Гэхдээ энэ бол хамгийн их тоо бишээ. Дуучин Селена Гомез 127 сая дагагчтай бөгөөд инстаграмын хатан хааны титмийг Кимээс аваад удаж байна. Тэгвэл монголын хамгийн олон дагагчтай бүсгүйчүүдийг танилцуулж байна. Загвар өмсөгч С.Төгс-Instagram – tugs_saruul Дагагч – 301K Моделийн ажлаас гадна нүүр хувиргагч, стилистийн чиглэлээр карьераа өсгөж яваа түүнийг хаана юу хийж байгаад 106К хүн анхаарлаа хандуулдаг. С.Төгс…
Улирал солигдох гэж буй энэ үед хүүхэд багачууд төдийгүй томчууд томуугаар өвчилдөг.Томуугаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцин гэдгийг ДЭМБ-аас зөвлөдөг билээ. Монгол Улсын Засгийн газар ДЭМБ-ын гэрчилгээтэй үйлдвэрээс Томуугийн вакциныг авдаг. Энэ жилийн хувьд “Эхний байдлаар Засгийн газрын хөрөнгөөр 120,000 хүн/тун вакцин захиалсан. Мөн вакцин дархлаажуулалтын “Global Alliance” байгууллагаас гэрээний хүрээнд 80,000 хүн/тун вакцин ирнэ. Ингэснээр эхний ээлжид 200 гаруй мянган хүн/тун вакциныг 9 дүгээр сарын 15-нд авах чиглэлтэй байна. Эдгээр вакцины захиалгыг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулж авч байгаа. Уламжлал ёсоор эрсдэлтэй бүлгийн буюу эрүүл мэндийн ажилтнууд, өндөр настнууд, 65-аас дээш насны архаг хууч өвчтэй хүмүүс болон…
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Тандалт, урьдчилан сэргийлэлтийн албаны дарга Б.Баатарсүхтэй томуу, томуу төст өвчний цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцээд амьсгалын замын халдварт өвчин, тэр дундаа томуу, томуу төст өвчин эрс нэмэгддэг. Өнөөдрийн байдлаар, өвчлөлийн түвшин ямархуу байна вэ? -Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин /ТТТӨ/ жил бүрийн 10 дугаар сард нэмэгдэж, өвчлөлийн дэгдэлт 12, 1, 2 дугаар сард явагддаг. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын амбулаторийн үзлэг дэх ТТТӨ-ний хувийг 7 хоног бүрийн 2 дахь өдөр, орны мэдээг өдөр бүр гаргаж байна. Тухайлбал, 2020 оны 10 дугаар сарын 05-ны байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн 102.371 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст…
Жеймс Бонд гэрээ 100 сая ам.доллараар худалдана Чадварлаг, дур булаам тагнуулч Жеймс Бондын дүрийг амилуулсан Пирс Броснан эхнэр Килли Шийн хамт Хавай руу нүүжээ. Хосууд 100 сая доллараар Малибу дахь байшингаа зарахаар болжээ. Энэхүү байшин 2010 онд баригдсан. Баригдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл тохижуулалтын ажил хийгдсэн. Уг тансаг байшин тэр чигээрээ байгаль орчинд ээлтэй гэж хэлж болно. Тодруулбал, олон тооны нарны зай хураагууртай болохоор байшин болон усан санг халаах боломжтой. Мөн усыг дахин боловсруулах, цэвэршүүлэх системтэй бөгөөд задардаг хог хаягдлыг нүхэнд дахин боловсруулдаг гэх зэрэг олон давуу талтай. Тус байшин нь 5 унтлагын өрөө, 14 угаалгын өрөөтэй бөгөөд олон тооны…
Энэтхэг эрийн зургууд цахим орчинд хит болсон шалтгаан Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас олон нийтийн газарт явахдаа хүн хоорондын зай барих шаардлагатайг ДЭМБ-аас сэрэмжлүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор Энэтхэгийн Баруун Бенгалд олон нийтийн газарт хүн хоорондын зайг дугуй дүрс зурсан байна. Харин зуг дугуй нь учир дутагдалтай болохыг Анамика хэмээх твиттер хэрэглэгч гэрэл зургаар баталгаажуулж цахим орчинд байршуулжээ. Түүний энэхүү зургууд олон нийтийн инээдийг хүргэж, хит болж байгаа аж.
30 минутад 70 см хотдог идэж чадвал тооцоо хийх шаардлагагүй Австралийн Квинсландын Саншайн эрэгт байрладаг Ninth Street хэмээх газар үйлчлүүлэгчдээ 50 ам.долларын үнэтэй 70 см-ийн хэмжээтэй том хэмжээтэй хот-дог санал болгодог бөгөөд хэрэв та бүгдийг нь идэж чадах юм бол тооцоо хийхгүй байж болно. Гэхдээ та энэ бүх зүйлийг 30 минутын дотор идэж дуусгах нөхцөлтэй. Маш их хэмжээний хиам, хоёр порц төмс идэж амжсан үйлчлүүлэгчид тухайн газраас футболк, ресторанаар үйлчлүүлэхдээ 50 ам.долларын хөнгөлөлт эдлэх эрхийн бичиг, рестораны алдрын танхимд өөрсдийнхөө зургийг байршуулах бэлгийг өгнө. Тухайн газрын зүгээс үйлчлүүлэгчдээсээ нэг л зүйлийг хүсдэг байна. Тодруулбал, бяслаг, ногоон сонгино, улаан лоолийн орцтой…
Увс аймгийн Тэс сумын харъяат дуучин Л.Банзрагч Соёлын тэргүүний ажилтан цолыг хүртээд хэдийнэ 10 гаруй жилийг ардаа үлдээжээ. Түүнтэй насаар ойролцоо уран бүтээлчдээс ихэнх нь МУГЖ цол тэмдэгийг хүртсэн. Харин дуучин залуу минь таг чиг. Угтаа тэр МУГЖ Т.Батсайхан, Л.Болдбаатар, С.Жавхлан нараас дутахгүй дуулж хуурдаж, тоглолт хийж яваа хөдөлмөрч уран бүтээлч. Гэвч Төрийн дээд шагнал түүнийг тойрсоор. Дуучин Л.Банзрагчийн хувьд сүүлийн хэдэн жил А.Мөнхбат, Д.Бурмаа нартай дөрөө харшуулан уран бүтээл туурвиж яваа. Магадгүй “хурдан явъя гэвэл ганцаараа яв, хол явъя гэвэл хамтдаа яв” гэгч болж буй байх. Тэрээр аливаа тоглолт арга хэмжээ дээр СТА гэж дуудуулах…
37-р точко киноны гол дүрийн баатруудын эмэгтэй дүүгийн дүрээр олонд танигдсан залуу жүжигчин Номин сошиал ертөнцөд эргэн иржээ. Тэрээр сар орчмын өмнө Стар телевизийн хөтлөгч Санжсүрэнтэй амраглаж байгаад найз бүсгүйд нь үйлдэл дээрээ гардуулсан байдаг. Уг асуудлыг кино группынх нь киноны хэсэг гэж олонд залруулсан ч, түүний амраг залуу Санжаа нөхцөл байдлыг бодитоор хэлж, Номингоос болон түүний фенүүдээс уучлал хүссэн байдаг. Магадгүй Санжаа Номин хоёрт “нууц” харилцаа нь од болоход нөлөөлснийг үгүйсгэхгүй.
