Мэргэжил бүхэн сайхан. Олонд үлгэр дуурайл болж, тайз дэлгэцэн дээр дүрийг “амилуулж” чаддаг гэдгээрээ жүжигчний мэргэжил онцлог билээ. “Бүтэн амьдрал” киноны Цэнгэлмаагийн дүрээр олонд танигдсан Жүжигчин Э. Пүрэвжаргал буюу Пунтик билээ. Тэрээр цахим хуудаснаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Энэ удаад “Би муу байгаагүй. Харин муу болгож хардаг хүн байна.
Би угаасаа ааштай даа ааштай.
Хүлээж, хүний ая эвийг олж аргадахаа мэддэг ч дураараа бардам. Ааш аяыг нь олвол буулт нь зөөлөн өрөвчхөн цагаан, мухардаж дайрвал харин зөрүүд бууж өгч чаддаггүй, хэн ч байсан айхыг мэддэггүй ард нь гарч байж санаа нь амардаг шартай. Тэрүүнд тийм юм байна надад алга би тийм болмоор байна гэх шуналгүй.
Ганц үзэн яддаг юм худлаа хэлж хуурамч царайлж пялдага хулгайч занд бүүр ясны дургүй.
Хүний хоолыг хүний гэсэн болгоныг булааж хулгай хийж байгаа шударга бус тэнцвэргүй зүйлийг үзэн яддаг.
Хэлий гэсэн болгоноо хэн ч байсан шууд би хэлчихдэг тэвчээр муутай хүн. Өөрийнхөө ааш зан дутагдалтай талаа мэднээ. Угаас ингээд төрчихсөн юмыг яалтай билээ. Гэхдээ заримдаа хэлээд ч ойлгохгүй хэнхэгдүү нэгэнд дуугүй өнгөрч сурч байгаа.Зангаасаа болоод олохоосоо илүү алдсан ч их байгаа.
Гэлээ гээд муу хүн байгаагүй, муу болгож хардаг ганц нэг хүн байнаа байна гэхдээ тэгж бодлоо гээд би муудчихгүй” гэжээ.

