Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Б.Гүнсэл: Г.Ганхөлөг, Б.Билгүүн нарын зорчих бүсийг өөрчлөх, эсэх асуудлыг прокурор хянаж байна
Папарацци

Б.Гүнсэл: Г.Ганхөлөг, Б.Билгүүн нарын зорчих бүсийг өөрчлөх, эсэх асуудлыг прокурор хянаж байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/01/2023Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“No double standart”, “No war” хөдөлгөөнийнхөнд шүүхээс зорчих эрх хязгаарлах ял оноож, цахим гав зүүсэнтэй холбоотой мэдээлэл олон нийтийн сүлжээнд их гарах болов. Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэлээс тодрууллаа.

-Иргэн Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг нарт шүүхээс зорчих эрх хязгаарлах ял оноосон. Харин Л.Ганхөлөгийг оршин суугаа газраас нь өөр газарт ял эдлүүлсэн, гэртээ очиж чадахгүй байгаа гэсэн мэдээлэл гарч байна. Үнэхээр тийм явдал болсон юм уу?

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн шийтгэх тогтоолоор Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг нарыг Эрүүгийн хуульд заасан “Худал мэдээлэл тараах”, “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ял оногдуулж, оршин суугаа газраасаа гарахыг нь хориглож шийдвэрлэсэн. Хэрэг шүүхээр шийдвэрлэгдэх үед хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Э.Одбаяр, Ц.Чинбат нар нь Сүхбаатар дүүрэгт, Б.Билгүүн нь Баянзүрх дүүрэгт, Л.Ганхөлөг нь Баянгол дүүрэгт байнга оршин суух хаягтай байсан тул шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх газрыг оршин суугаа дүүргийнх нь нутаг дэвсгэрээр тогтоосон байдаг. Тус шүүхийн шийдвэр 2023 оны дөрөвдүгээр сарын 26-наас хүчин төгөлдөр болсон ба Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг 2023 оны дөрөвдүгээр сарын 27-нд НШШГГ-т хүргүүлж, ял эдлүүлэх ажиллагааг эхлүүлсэн.
Харин Л.Ганхөлөг, Б.Билгүүн нар шүүхийн шийтгэх тогтоолд заасан зорчих бүсийг Сүхбаатар дүүрэгт шилжүүлж, өөрчлүүлэх хүсэлт өнгөрсөн баасан гарагт НШШГГ-т гаргасан. Тодруулбал, Л.Ганхөлөг, Б.Билгүүн нарын иргэний үнэмлэх дээрх бүртгэлтэй хаяг нь Баянгол, Баянзүрх дүүрэгт боловч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох явцад буюу 2023 оны гуравдугаар сараас эхлэн Сүхбаатар дүүрэгт орон сууц түрээслэн амьдрах болсон байна. Улмаар уг үндэслэлээр зорчих бүсээ өөрчлүүлж, тус дүүрэгт ял эдлэх хүсэлт гаргаад байгаа юм. Тэдний гаргасан зорчих бүсийг өөрчлөх, эсэх асуудлыг одоо прокурор хянаж байна.

-Олон нийтийн сүлжээнд тавьсан мэдээлэлд Л.Ганхөлөг нь прокурорт хүсэлт гаргасан, прокурор нь ажилдаа ирсэнгүй гэсэн байсан.

-Энэ нь ташаа мэдээлэл. Л.Ганхөлөг прокурорт хүсэлт гаргаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар ялтан ял эдлэх бүсээ өөрчлүүлэх тухай хүсэлтийг эхлээд шийдвэр гүйцэтгэгчид гаргадаг. Дараа нь ахлах шийдвэр гүйцэтгэгчээс тухайн хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн санал, холбогдох материалыг прокурорт хүргүүлж шийдвэрлүүлдэг.
НШШГГ-аас өнгөрсөн баасан гарагт Б.Билгүүний зорчих бүсийг өөрчлөх тухай саналыг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт, Л.Ганхөлөгийн зорчих бүсийг өөрчлөх тухай саналыг Баянгол дүүргийн Прокурорын газарт ирүүлсэн байна.
Хуульд ялтны гэр бүлийн байдалд өөрчлөлт орсон, санхүүгийн чадавх, гамшиг, аюулт үзэгдлийн улмаас байнга оршин суугаа газраа өөрчлөх шаардлагатай, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөр орон сууц, хашаа байшин худалдан авсан, өөр байгууллагад шилжин ажиллах, шилжин суралцах шаардлагатай, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай зэрэг шалтгааны улмаас шүүхээс анхлан тогтоосон газарт ял эдлүүлэх боломжгүй болсон бол ялтны зорчих бүсийг өөрчилж болно гэж заасан. Прокурор холбогдох баримт материалыг хянаж, Л.Ганхөлөг, Б.Билгүүн нарын зорчих бүсээ өөрчлүүлэх тухай хүсэлт нь дээрх хуульд заасан үндэслэлд хамаарах, эсэхийг тав хоногт багтаан шийдвэрлэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.