Лам нар ихэвчлэн сүсэгтэн олны өргөл барьцаар эд хөрөнгө олсон байдаг. Хийдэг ажил нь энэ тул өөр аргаар мөнгө олдог гэхэд хэцүү. Тэд ашиг хонжоо хайсан хорын муу санаатай байж хэрхэвч болохгүй улс. Өөрөөр хэлбэл, лам хүн арилжаа наймаа хийх нь ёс зүйд нь зохицохгүй гэж хэлж болно. Олноо АПУ-гийн П.Батсайханыг алгаддаг лам хэмээн алдаршсан Зава Дамдин ренбүүчи буюу жинхэнэ нэр нь Осгонбаяр ламтан Монголын баячуудын багш гэдгээрээ алдартай. Өдгөө Дундговийн Дэлгэрийн хийдийг толгойлон суудаг түүнийг манай хамаг л баяд, ноёд шавилж, хувь заяа, хөрөнгө бэлээ даатгадаг гэдэг. Зава Дамдин гавжийн хойд дүрээр тодорч, Төвдөд олон жил чойрын номд нэвтэрсэн…
Зохиогч: cool
Загвар ертөнцийн цөөн хэдхэн топ моделийн нэг бол Э.Сэлэнгэ. Тэрбээр хэдэн жилийн өмнө дурлалт залуу Б.Одбаяраасаа Парисын гудамжинд гэрлэх санал хүлээн авч, 2014 онд анхны охиноо өлгийдөн авч, энэ оны эхээр дахин шинэ хүнээ өлгийдөж авсан. Түүний нөхөр Б.Одбаярын хувьд эхнэрийнхээ арыг сайн даадаг гэдгээрээ үеийн найз нөхөд дундаа гайхагддаг. Эхнэрийнхээ юу хийхийг хүссэн бүрийг хийлгэж, хайр халамжаа илэрхийлдэг аж. Б.Одбаярын хувьд “Brainstorm” брэндинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн агентлагийг үүсгэн байгуулагчдын нэг билээ. Мисс Э.Сэлэнгэ загвар тайзнаа алхахаас гадна “Single ladies 3,4” уран сайхны кинонд дүр бүтээж амжсан. Зарим үзэгчид түүнд монгол эмэгтэйн намбалаг төрх, үндэсний дээл ихэд зохидогыг хэлдэг.
Шэйрлээрэй манайхаан “Монголд тамирчин байх ямар хэцүү гээч” хэмээн МУГТ Г.Мандахнаран бичиж байсан билээ. Үнэхээр хэцүү зардал мөнгөнөөс эхлээд гэр бүлээ байтугай өөрийгөө ч тэжээж бараг чадахгүй, аав ээжийнхээ буянаар ихэнх нь болгоно. Гадаадад гарах боломж байсан ч тэрбээр яваагүй. 2016 онд бичиж байсан миний пост: “Ялалт ток шоу” нэвтрүүлгийн 21 дэх дугаарын зочин 18 настай М. Анхцэцэг охин байлаа. Хүндийн өргөлтийн спортоор дэлхийн хэмжээнд өрсөлдөх хэмжээнд хүрээд байгаа түүнийг Солонгос, Узбекстан, Казахстан, АНУ зэрэг олон орон их ч мөнгө амалж өөрийн улсдаа урьжээ. Өөр улсын нэр дээр тамирчин болбол зардал мөнгөнд санаа зовохгүй, уураг бэлдмэл бэлэн, өөрөө ч мөнгөтэй…
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Их хурал 2020.10.03-ны өдөр болж Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчөөр Б.Оюу-Эрдэнэ сонгогдов. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчөөр 17 дахь жилдээ ажиллаж байгаа юм. 2003 онд “Их засаг” Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2005 онд “Их засаг” Их сургуулийг хууль зүйн ухааны магистрын зэрэг, 2004-2005 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн. Өмгөөлөгч Б.Оюу-Эрдэнэ нь 2015 онд БНХАУ-ын Чанчунь хотноо зохион байгуулагдсан Зүүн хойд Азийн хуулийн форумд илтгэл тавьж, 2019 онд УИХ-аас батлагдсан Өмгөөллийн тухай хуулийн дэд ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж…
“Universe best songs” шоу нэвтрүүлэгт 2009, 2010 онд Дорнод нутгаа төлөөлөн оролцож, шилдэг 25-ын эгнээнд нь цойлон гарч ирсэн П.Баярцэнгэл хэмээх шавилхан залууг танихгүй хүн бараг л байхгүй. Тэрбээр уг шоу нэвтрүүлгийн дараа хувийн уран бүтээлээ үзэгч сонсогчдод хүргэж “Ёодол” дуугаараа хэсэгтээ л байлдан дагуулсан авьяаслаг дуучин, КУДС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн ч , урлагийн тайзнаа дуу хуураар гарч ирсэн. П.Баярцэнгэлийн хит дуунуудыг түүний ах П.Отгонцэнгэл нь зохиож өгдөг гэнэ. Хүүхэд төрхтэй дуучин залуу маань өдгөө хоёр охинтой, өнөр өтгөн өрх гэрийн тэргүүн юм байна. Харин шүтэн бишрэгчид нь тэр бүр мэддэггүй аж. Эхнэртэйгээ хар багаасаа үерхэж, нэг гэрт орсон аж.…
Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчид, цацрагийн хяналтын лабораторийн шинжээчдэд зориулсан “Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын хяналт шалгалтыг бэхжүүлэх нь” сэдэвт улсын байцаагчдын нэгдсэн сургалт хоёр дахь өдрөө зохион байгуулагдаж байна. МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Уг сургалт нь мэргэжлийн хяналтын байгууллагын бүтэц тогтолцоо, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарын нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилтыг бүх шатанд дэвшүүлэн ажиллаж буй цаг үетэй давхцаж байгаагаараа, технологийн дэвшил, хөгжил, дижитал шилжилттэй холбоотойгоор улсын байцаагчдыг чадавхжуулах асуудал чухал байгаа”-г онцлон тэмдэглэлээ. Эхний өдрийн сургалт хэлэлцүүлгээр салбарын бодлого…
МХЕГ-ын цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох https://youtu.be/vydy5YDcCOM
“Коронавируст халдвар (COVID-19)-ын цартахлын үед ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагааг сайжруулах нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгийг МХЕГ-аас өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ЭМЯ, НЭМҮТ, ХӨСҮТ, ЗӨСҮТ болон төв, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар, албадын дарга, улсын байцаагч, ариутгагч нарыг оролцуулан танхим, цахимаар зохион байгуулав. Энэ хэлэлцүүлгээр мэргэжлийн байгууллагууд хүйтний улиралд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн зохион байгуулах талаар санал, зөвлөмж солилцон шийдвэрийн төслийг боловсруулж, Улсын онцгой комисс болон холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Х.Ганхуяг, Б.Энхбаяр, Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Д.Өнөрболор нар “Эрдэнэс Тавантолгой” хк-ийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын төлөвлөгөө, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн явцтай танилцлаа. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг гишүүдэд танилцуулга хийлээ. Тус компани нь коксжих нүүрсний нөөц, чанараараа дэлхийд тэргүүлэх Тавантолгой ордод 8 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмдэг юм. 85,2 хувь нь төрийн эзэмшил, Монгол Улсын 2,5 сая иргэн 14,75 хувийг, аж ахуй нэгжүүд 0,05 хувийг эзэмшдэг байна. Үүсгэн байгуулагдсан цагаас хойш өссөн дүнгээр нийт 65 сая дахь тонн нүүрсээ 2020 оны 7 сард олборлосон гэдгийг онцоллоо. Нийтдээ 900 гаруй ажилтантай гэлээ. Тус компани…
Дуучин Т.Дэлгэрмөрөний гэргий Т.Ананда буюу “Солонгон аашт”-ыг танихгүй хүн ховор. Хорвоод хоёрдох охиноо өнгөрсөн долоо хоногт өлгийдсөн тэрээр өнөөдөр ийм эрч хүчтэй “алхаж” байна. Түүний ийм сайхан биеэ авч явж буйд дуучин Т.Дэлгэрмөрөнгийн хайр халамжтай холбон тайлбарлах хүн олон. Ананда бүсгүй төрөөд сувилалд явж гамаа сайн бариад 55кг болсон сурагтай. Тэрээр ажлаа амжуулах гээд гоёж гоодон охиноо аавд нь үлдээгээд гаржээ. Түүнийг хүмүүс болж байгаа муу, гамаа сайн бариарай төрөөд 7 ч хоноогүй биз дээ хэмээн шүүмж бичээд амжжээ. Нилээдгүй чухал ажил болохоор нялх биетэй гарсан гэнэ. Дээгий бичихдээ “Хүчирхэг ээж нь уулзалтандаа бэлдэж аавд нь хариуцлага үүрүүллээдээ. Миний бэлтгэл…
