Нүүрсний гэх хэрэгт улс төрчдөөс эхлээд төрийн албан хаагчид холбогдсон. Улмаар заримыг нь цагдан хорьж эхлээд байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Толгойт өртөөний дарга Т.Үржинг өнгөрсөн сард ажлын байрандаа байхад нь баривчилжээ.
Улмаар цагдан хорионы 72 цаг дуусахтай зэрэгцэн нэг сараар сунгасан байна. Түүнийг цагдан хоригдсон байх хугацаанд ажлын байр болон гэрт нь нэгжлэг хийсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Улаанбаатар төмөр зам ХНН-т Р.Раш даргынхан, Х.Хэрлэн даргынхан зэрэг “бүлэглэл” хамаатан саднаараа ажилладаг гэх бөгөөд Т.Үржин нь Р.Раш даргын хүн гэх албан бус мэдээлэл манайд ирсэн юм.
Бид Улаанбаатар төмөр зам ХНН-ийн ажилчдын холбогдсон хэргийн талаар цувралаар хүргэх болно.
А.Баярмаа

