Өглөө мандах нарнаас өрсөж ургахдаа
Үргэлж дулаахан харцыг чинь
үгүйлсээр сэрдэг шүү, хань минь…хэмээн дуулж олноо танигдсан дуучин “хос”-ын нэг Т.Батсайхан гавъяат жүжигчин болсон сайхан үйл явдал өнгөрсөн даваа гаригт өрнөв.
Түүнийг танигдахад гол нөлөө үзүүлсэн, хослон дуулаач Г.Эрдэнэтунгалаг баярт үйл явдлыг нь хамтдаа хуваалцжээ.
Анхны амьдралдаа бүтэлгүйтсэн ч хоёр амьдралаа сайн сайхан өрнүүлж яваа тэрээр сүүлийн хоёр удаагийн УИХ-ын ээлжит сонгуулиар АН-д зүтгэж байгаагаа олноос нуугаагүй. Тэр бүү хэл, орон нутгийн сонгуульд өрсөлдөж, улс төрд шургалахыг хүссэн ч “бүтэлгүйтсэн”.
Дашрамд дуулгахад, түүний экс нөхөр, охиных нь аав Улсын начин Г.Сэр-Од мөн л АН-ын угшилтай бөгөөд нам нь Засгийг атгаж байхад ШШГЕГ-ын томоохон албан тушаалтан байсан.