Дуучин Т.Ариунаа эмээ болоод гурван сарын нүүр үзэж буй. Тэр эмээ эмээгээс илүү эмээ байхын тулд хичээнгүйлж бэрээ асардаг гэсэн. Хэдийгээр төрсөн биш ч төрснөөс өөрцгүй өсгөсөн Б.Алдар нэг хэсэг чихийг нь халууцуулдаг байсан ч, аав болж намба сууж Т.Ариунаа ээжийнхээ ачлалт хүү болон хувирсан гэх юм билээ. Т.Ариунаа ч том хүүгээ ийнхүү томоожсонд газар хөл хүрэхгүй болтлоо баярлан, аз жаргалтай эмээ болжээ.
Зохиогч: cool
УДЭТ-ийн жүжигчин Г.Отгонцэцэг ид хийж бүтээдэг үедээ алс холын АНУ-ыг зорьж, мэргэжил дээшлүүлэнгээ хувийн амьдралдаа өөрчлөлт хийсэн. Тэрээр “Акапелла” хамтлагийн дуучин, оюутан ангийнхаа найз, жүжигчин Б.Одбаяртай дэр нэгтгэж, хөөрхөн хүүтэй болсон ч хоёр тийш болсон. Жүжигчин бүсгүй өдгөө эх орондоо ирж яваа бөгөөд өөрийн цахим хуудаснаа “Амьдрал … Өндөр цалинтай ажилд орох, сайхан хүүхэнтэй суух, тэгээд нэр алдраа түгээх мөрөөдөлтэй нэгэн залуу байжээ. Нэгэн цастай өдөр ярилцлага өгөхөөр явж байтал урд нь настай эр бүдрэн унажээ. “Согтуу биз” гэж бодоод туслалгүй яаран одож, ярилцлагандаа орж бүтэлгүйтээд хүссэн ажилдаа ч орсонгүй. Зуны нэг сайхан үдэш цэцэрлэгт хөгжилтэй, сонирхолтой жүжиг үзэв. Жүжиг…
Зохиолын дууны салбарт өөрийн өнгө төрхтэй дуучин Т.Батсайхан өнөөдөр Монгол Улсын гавьяат жүжигчин болжээ. Тэрээр хоёр мянган оны эхээр дуучин Г.Эрдэнэтунгалагтай хамтран “Ханисахын жаргал” дуугаар олноо танигдсан. Өмнөговь аймгаас гаралтай дуучин залуус сүүлийн үед уран бүтээлээс түр завсарлага аваад байсан.
Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам ирэх 11 дүгээр сараас хэрэгжинэ. Өмнө нь аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлдөг байсан. Харин энэ өвөл шөнийн тарифыг 100 хувь тэглэхээр шийдвэрлэжээ. “Ингэснээр орон нутгийн агаарын бохирдол буурч, иргэд ая тухтай нөхцөлд амьдрах боломж бүрдэнэ” гэж Эрчим хүчний сайд Н.Тавинбэх ярилаа. Mongolian National Radio · Аймгийн төвийн хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэнэ Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд шөнийн тарифын хөнгөлөлтөд нийслэл хотын 120 мянга орчим айл өрх, 10 мянгаас дээш хүн амтай сум,…
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Дарви сумын Хөшөөтийн уурхайд олборлолт хийж буй “Мо ЭнКо” ХХК-ийн уурхайн хүдэр, хүдрийн баяжмал, овоолго, хаягдлын сан зэрэгт цацрагийн хэмжилтийн багажаар байгалийн гаралтай цацраг идэвхт изотопийн идэвхийг тодорхойлох тандалт судалгаа хийлээ. Тандалт судалгааны явцад эдгээр цэгээс хөрсний гурван дээж, усны нэг дээж авч МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдал, үндэсний лавлагаа лабораториийн Цацрагийн хяналтын лабораторид шинжлүүлэхээр хүргүүлээд байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагын Зөвлөгөө мэдээллийн төвөөр өнгөрсөн 14 хоногт 526 иргэн үйлчлүүлж мэдээлэл зөвлөгөө авчээ. Энэ хугацаанд 26 өргөдөл гомдол хүлээн авч 12-ыг нь шийдвэрлэж, 14 нь хянагдаж байна. Хариутай албан бичгийн шийдвэрлэлт 43.6 хувьтай байгаа бөгөөд бусад албан бичиг шийдвэрлэлтийн шатанд байгаа аж. Ирүүлсэн албан бичгийн 56.2 хувь нь ЭИХХЦХГ, БОГУУХГ болон ДБХГ-т ханджээ.
Нийслэлиийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийв. Дараа нь нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон “Нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьсан таван агуулах, түрээсийн 35 агуулах, хангамжийн 30 бааз, Тавантолгой түлш компанийн 57 саравч, нийт 127 агуулахад 72 мянган тонн түлш нөөцөлсөн. Аравдугаар сарын 5-ны байдлаар сайжруулсан түлшний борлуулалтын 300 цэг ажиллаж байна. Аравдугаар сарын 1-5-ны хооронд 9700 тонн түлш тээвэрлэж, борлуулалтын цэгт хүргэсэн. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх хүрээнд ажлын хэсэг байгуулагдаж, эрсдэлийн үнэлгээ хийж…
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Төрийн дээд цол, одон медаль гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайханд гавьяат жүжигчин цол олгов. “Маск” продакшны авьяаслаг жүжигчин СТА Ж.Мөнхсайхан нь 1972 оны арваннэгдүгээр сарын 27-нд Говь-Алтай аймагт төрсөн. Авьяаслаг жүжигчин тэрбээр СУИС-ийн драмын анги төгссөн бөгөөд олонд хүлээн зөвшөөрөгдсөн Соёлын тэргүүний ажилтнуудын нэг юм. “Өнгөт инээд” хамтлагт ажиллаж байсан Жүжигчин Ж.Мөнхсайхан өдгөө “Маск” продакшнд ажиллаж буй билээ. Түүнийг хошин урлагийнхан төдийгүй найз нөхөд нь нэрийг нь товчлоод “MC” гэж дуудаг. Тэрбээр тайзны уран бүтээлд хөдөөний хүү болоод эмээгийн дүрийг хамгийн чадварлаг гаргадаг жүжигчин юм. Ийнхүү “Маск” продакшн гурван гавьяаттай…
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна. Монгол Улсын гавьяат цол олгох тухай Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу, Х-ТҮЦ продакшны захирал, жүжигчин Н.Онон хүртээд байна.
Түгжрэлийг бууруулах энгийн гарцууд Улаанбаатар хотын иргэн өдөрт нэг цагийг замын түгжрэлд зарцуулбал жилд зам дээр 15 өдөртэй тэнцэх хугацааг зарцуулдаг гэсэн тооцоог гаргажээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнууд замын түгжрэлийг төгс шийдсэн гарцыг тодорхойлоогүй ч, бууруулж болохоор байна. АНУ-ын эрдэмтэн Дэвид Левинсоны авто замын ачааллыг бууруулах 21 стратегийг танилцуулж байна. 1. Замын хэмжээг нэмэгдүүлэх нь хамгийн оновчтой шийдэл-Capacity Түгжрэлийг бууруулах хамгийн оновчтой шийдэл замын урт, өргөнийг нэмэгдүүлэх юм. Гэхдээ хамгийн өртөг өндөртэй арга. 2. Холбоос болон туслах замын дэмжлэг чухал-Connectivity Замыг илүү өргөн, урт болгосноор түгжрэлийг бүрэн шийдэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, зорчигч очих гэж буй газартаа тойруу замаар хүрч…
