Гурван охин хамтлагийн гишүүн, дуучин Г.Анхмаа хоёр дахь амьдралаа банкер залуутай эхлүүлж, хоёр хүүхдийн ээж болсноор хоёр жилийн нүүр үзэх гэж буй.
Гэвч хүүхэд төрүүлээгүй мэт гоо үзэсгэлэн, бие бялдараа төгс авч явдаг түүнийг энэ удаад бид онцолж байна.
Г.Анхмаагийн хувьд энэ жил 38 настай. Гэвч үе тэнгийнхнээсээ даруй хэд дахин залуухан харагддаг нь нууц биш. Түүний гоо сайхны нууц ердөө дасгал хөдөлгөөн, эрүүл хоололт гэнэ лээ.
Багагүй хугацаанд single mom гэгддэж явсан тэрбээр хоёр дахь амьдралаа Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхонтой эхлүүлсэн. Тухайн үед О.Орхон гэр бүлтэй, гурван хүүгийн аав байсан гэдгийг ойрын эх сурвалжууд хэлдэг.

